Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 1438

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2016/01508/И 

    Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ****** аймаг, ****** сум ****** баг ****** тоотод оршин суух, ******* овгийн *******ын ******* /РД: *******, утас: *******/-ийн хүсэлттэй

“*******тай 2007 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох, 2002 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн Баттулгын *******ын төрсөн эцэг мөн болохыг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Т.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга   Ц.Ганхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч шүүхэд болон шүүх хуралдаанд гарагсан тайлбартаа :

“Т.******* миний бие нь *******тай 1998 онд танилцан үерхэж нөхөрлөж байыгаад хамтран амьдарч улмаар 2002 онд ******* гэдэг хүүтэй болсон. Бид хоёр 2007 онд гэрлэлтээ батлуулсан ба миний хань 2016 оны 10 дугаар сарын 20-нд өвчний улмаас нас нөхцсөн тул өөрийн төрсөн хүү *******ын овгийг Т.******* миний нэр дээр болгож өгнө үү. ******* нь миний төрсөн хүү болохыг миний төрсөн аав н.*******, мөн талийгаач эхнэрийн дүү нарыг гэрчээр асууж өгнө үү”  гэв.

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч  ******* регистр бүхий Т.******* нь Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох буюу 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нас барсан *******тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох, 2002 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн Б.*******ын эцгээр Т.******* мөн болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч ******* регистр бүхий Т.******* нь 2016  оны 10 дугаар сарын  20-ны өдөр нас барсан *******тай гэрлэлт бүртгүүлсэн 2007 оны 09 дүгээр сарын 10 хүртэл иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлээгүй хамтран амьдарч байхдаа 2002 оны 02 дугаар сарын 21-ний өдөр тэдний дундаас хүү Б.******* төрсөн байна. Гэрлэлтээ бүртгүүлсэн ч Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д ...“Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч өргөдөл гаргасан бол иргэний бүртгэлийн байгууллага эцэг, эхийг тогтооно...” гэж зааснаар хүүхдийн төрсний бүртгэлд эцгийн нэрээр овоглож өөрчлөлт хийлгээгүй нь эрх зөрчигдөж байна гэж байгаа нь үндэслэлтэй байх тул хүсэлт гаргагч *******тай 2007 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож, 2002 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн Баттулгын *******ын төрсөн эцэг Т.******* мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.

2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нас барсан *******, Т.******* нар 1998 оноос 2007 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хамтын амьдралтай байсан, мөн 2002 оны 02 дугаар сарын 21-ний өдөр тэдний дундаас хүү Б.******* төрсөн нь ****** сумын 7 дугаар багийн Засаг даргын .. ******* овогтой нь тус багийн алтангадас, силикат 0 тоотод нөхөр ******* овогтой *******, хүү овогтой ******* нарын хамт оршин сууж байсан болохыг тодорхойлов ... гэсэн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2832 тоот тодорхойлолт, хүүхдийн 362 тоот төрсний гэрчилгээний хуулбар, гэрч ийн ... Тэд анх 1986 оноос үерхэж байгаад хамт нэг гэрт амьдарч эхэлсэн, тэд хамтдаа 2016 оны 10 сарын 20-ны өдөр хүртэл буюу миний эгчийг нас бартал хамт амьдарсан. Хүү ******* нь ээжээрээ овоглодог юм, гэрлэлтээ батлуулаагүй байсан болохоор, тэд гэрлэлтээ бүүр сүүлд 2007 онд батлуулж байсан гэсэн мэдүүлэг, гэрч Т.*******ын ... Тэд анх 1986 оноос үерхэж байгаад хамт нэг гэрт амьдарч эхэлсэн. Тэд хамтдаа 2016 оны 10 сарын 20-ны өдөр хүртэл буюу эхнэр болох нас бартал хамт амьдарсан, хүү *******ыг төрөхөд гэрлэлтээ батлуулаагүй байсан тул хүү нь ээжээрээр овоглодог ... гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.   

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.14-т заасныг баримтлан  ******* регистрийн дугаар бүхий ******* овгийн *******ын Ууган-Эрдэнийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нас барсан  *******тай 2007 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр  хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг баримтлан   2002 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Баттулгын *******ын  эцгээр ******* регистрийн дугаар бүхий ******* овгийн *******ын *******  болохыг тогтоосугай.

 3.Хүсэлт гаргагч Т.******* нь тус шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 6081 дугаартай шүүгчийн захирамжаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

 4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.        

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.ОЮУНДАРЬ