| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2016/01387/и |
| Дугаар | 1422 |
| Огноо | 2016-11-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 1422
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Хэргийн индекс:135/2016/01387/И
*******-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, НҮ гудамж ******* байранд байрлах “******* *******” ХХК /утас: 7800 1010/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /утас: 9811 2418/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******-Уул аймаг, ******* сум, өмнөд үйлдвэрийн раойнд байрлах “******* *******” ХХК /утас: 9909 7119, 9910 2204/-д холбогдох
“Гэрээний үлдэгдэл төлбөр 29,595,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
“... Хариуцагч “******* *******” ХХК нь үндсэн төлбөр болох 23,676,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлж барагдуулсан тул бид алданги болох 5,919,000 төгрөгөөс татгалзаж байна” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь “******* *******” ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөр 23,676,000 төгрөг, алданги 5,919,000 төгрөг, нийт 29,595,000 гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх эрхийн дагуу нийт 29,595,000 төгрөгийг төлж барагдуулсан нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ... Хариуцагч “******* *******” ХХК нь үндсэн төлбөр болох 23,676,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлж барагдуулсан тул бид алданги болох 5,919,000 төгрөгөөс татгалзаж байна ... гэх тайлбар ирүүлснээр тогтоогдож байна.
Дээрхи тайлбар нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй “******* *******” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Голомт банк төлбөрийн даалгавараар Төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 305,925 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ