| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 603 |
| Огноо | 2020-04-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 603
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,
Улсын яллагч Ц.Гантулгабат,
Шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд “Ж” нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ц.Э холбогдох эрүүгийн 2006 00806 0626 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Бугант суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэл мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Ц.Э .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ц.Э нь согтуурсан үедээ буюу 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Консулын 7 дугаар гудамж, 181а тоотод иргэн Б.Золбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Э мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл, хохирогч Б.Золбаярын өгсөн мэдүүлэг /хх-10-11, 43/, гэрч Б.Баярбаатарын өгсөн мэдүүлэг /хх-13-14/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 2022 дугаартай дүгнэлт /хх-21-22/, шүүгдэгч Ц.Э урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-28/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ц.Э нь согтуурсан үедээ буюу 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Консулын 7 дугаар гудамж, 181а тоотод иргэн Б.Золбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.3олбаярын өгсөн: “...2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо. 7 гудамж 181 a тоотод гэртээ нөхөр Б.Баярбаатар болон Түмэн-Өлзий. Энхчимэг гэх хүмүүстэй хамт 0.75 литрийн Сэржим нэртэй 2 шил архи хувааж уусан. Энхчимэг гаднаас орж ирээд намайг орон дээр хэвтэж байхад үснээс татаж босгож ирээд ширээн дээр байсан шилэн аяга аваад толгой руу 2 удаа цохиод гараад явсан. Миний толгойны зүүн хэсэгт хагарч цус гарсан. Тухайн үед хажуу айлын Түмэн-Өлзий манай нөхрийг “юм асууя” гээд гэрээс дагуулаад гарсан хойгуур нь Ц.Э намайг зодсон. Ц.Э гэх эмэгтэй эхлээд аягаар цохих үед миний толгой хэсгийг оносон бөгөөд дараа нь дахин далайгаад цохих гэж байхад нь би хоёр гараараа толгойгоо хаасан. Энэ үед миний гаран дээр аягаар цохисон ба баруун шуу гэмтсэн. Мөн доор нь байсан зүүн гарын дунд хуруу тулж хавдсан. Ц.Э надаас уучлалт гуйсан бөгөөд одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” /хх-10-11, 43/ гэх мэдүүлэг,
Мөн түүний дахин Баянзүрх дүүргийн Прокурорын газарт гаргасан: “...Иргэн Ц.Э нь уучлалт гуйж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул ямар нэгэн гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” /хх-48/ гэх хүсэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Баярбаатарын өгсөн: “...Эхнэр бид хоёр гэртээ байж байтал орой Энхчимэгийн нөхөр Түмэн-Өлзий хүүхдээ дагуулаад гэрт ороод ирсэн. Тэгээд манайд сууж байтал араас нь Энхчимэг орж ирснээ намайг шууд өшиглөсөн. Тэгэхээр нь би Энхчимэгт хандан “чи яаж байгаа юм бэ” гэж хэлтэл хажуу талаас манай эхнэр Золбаяр Энхчимэгийг түлхээд гэрээс гаргасан. Тэгтэл Түмэн-Өлзий намайг дуудаад “гараад ир юм яръя” гээд гэрээс гарсан бөгөөд манай эхнэр орон дээр хэвтээд үлдсэн ба гэрээс Түмэн-Өлзий бид хоёрыг гарах үед Энхчимэг зөрөөд орсон. Тэгээд гэрт орчихоод Энхчимэг буцаад гараад явахаар нь би зөрөөд гэртээ ортол манай эхнэрийн толгойноос нь цус гарсан. “Энхчимэг цохиод хагалчихлаа” гэж хэлэн хэвтэж байсан. Тэгэхээр нь би буцаад гэрээс гараад Энхчимэг дээр очин “чи яагаад авгайгийн толгой хагалчих ваа” гэж хэлэхэд Энхчимэг надад хандан “хохь чинь пизда минь” гэж хэлэзд гэр рүүгээ орчихсон.” /хх-13-14/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 30-
ны өдрийн 2022 дугаартай дүгнэлтэд:
1. Б.Золбаярын биед зүүн зулайд няцарсан шарх. баруун шуунд цус хуралт, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-21-22/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Э яллагдагчаар өгсөн: “...Би жижиг аягаар толгойн тус газар нь нэг удаа цохиж гэмтэл учруулсан.” /хх-21/,
Гэмтэл, Согог судлалын Үндэсний төвийн томографи зураг /хх-34/,
Шүүгдэгч Ц.Э урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-28/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ц.Э согтуурсан үедээ буюу 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Консулын 7 дугаар гудамж, 181а тоотод иргэн Б.Золбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Ц.Э нь хохирогч Б.Золбаярт учирсан хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх хялбаршуулсан журмаар Ц.Э холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Ц.Э 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар Ц.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ц.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ц.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС