| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2016/01293/и |
| Дугаар | 1414 |
| Огноо | 2016-11-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 1414
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Хэргийн индекс:135/2016/01293/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, ***/*** дүгээр байр, *** тоотод оршин суух ******* овгийн Бямбын ******* /РД: *******, утас: 9937 3737/
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, ***/*** дүгээр байр, *** тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* РД: *******, утас: 9937 7337/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, *** дугаар хороолол, *** дугаар байр, *** тоотод оршин суух овгийн *******сүрэнгийн /РД: , утас: 9444 6244/-т холбогдох
"2,200,000 төгрөг гаргуулах" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.*******, Г.******* нар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
“Б.*******, Г.******* бид 2015 оны 11-р сарын 06-ны өдөр Б.т 1,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай сарын 8%-ийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж олгосон болно. Б. нь энэ хугацаанд тухайн үндсэн зээлийн төлбөр болон хүү алдангаас ямар ч төлбөр төлөөгүй бөгөөд 2016 оны 08 дугаар сарын 31 хүртэлх 10 сарын хугацаанд зээлийн гэрээнд заасан хүүний төлбөр 320,000 төгрөг, алдангийн төлбөрийг гэрээнд заасны дагуу хугацаа хэтэрсэн 6 сарын хугацааанд тооцоход 900,000 төгрөг болж байгаа ба хүү, алдангийн төлбөр 1,220,000 төгрөгийг нэхэмжилж байна. Иргэний хуулийн 232,6 дахь хэсгийн заалтыг баримтлан зээлийн гэрээнд зааснаар алдангийн дүнг тооцсон болно. Иймд Б.аас 2,220,000 төгрөгийг гаргуулж өр төлбөрийг барагдуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“Иргэн Б.******* бид 2 анх газар авна гэж Б.******* 1,000,000 төгрөг гаргаж Дархан-Уул аймгийн Хүчний 3 төрөлтийн холбооны удирдах зөвлөлд орсон. Дараа нь хэдэн сарын дараа манай эхнэр хэрүүл хийгээд байна гэхээр нь би зээлийн гэрээ байгуулсан юм. Б.*******од миний барилгын зураг тамга тэмдэг бүгд бий. Хэрвээ Б.******* Хүчний 3 төрөлтийн холбооны удирдах зөвлөлөөс гарч, зураг, тамга, гэрчилгээ зэргийг буцаан өгвөл би 2,000,000 төгрөг төлөхөд татгалзах зүйлгүй” гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хариуцагч Б.ын тайлбарт тусгасан барилгын зураг, тамга, тэмдэг, гэрчилгээ зэргийг буцааж өөрт нь хүлээлгэн өгч, нэхэмжлэлийн шаардлагыг 220,000 төгрөгөөр бууруулж 2,000,000 төгрөг болгож төлөхийг нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.*******, Г.******* нар нь хариуцагч Б.т холбогдуулан 2,220,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Зохигчид шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26, 106 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэн хэлэлцэж ... Хариуцагч Б.ын тайлбарт тусгасан барилгын зураг, тамга, тэмдэг, гэрчилгээ зэргийг буцааж өөрт нь хүлээлгэн өгч, нэхэмжлэлийн шаардлагыг 220,000 төгрөгөөр бууруулж 2,000,000 төгрөг болгож төлөхийг нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ... гэж эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэн байна.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуулинд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул зохигчидын эвлэрлийг батлан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг баримтлан ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5–д зааснаар нэхэмжлэгч Б.*******, Г.******* нар нь Б.т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигчид ... Хариуцагч Б.ын тайлбарт тусгасан барилгын зураг, тамга, тэмдэг, гэрчилгээ зэргийг буцааж өөрт нь хүлээлгэн өгч, нэхэмжлэлийн шаардлагыг 220,000 төгрөгөөр бууруулж 2,000,000 төгрөг болгож төлөхийг нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ... гэж эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ХААН банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 50 470 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн хэсэг болох 2 000 000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 23 475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******од олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ