| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2016/01457/и |
| Дугаар | 1410 |
| Огноо | 2016-10-27 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 1410
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/01457/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би,
Нэхэмжлэгч: аймаг, Улаан-Уул сум, *** дугаар баг, хүдрэнтийн задгайд оршин суух ******* ******* овгийн *******ийн ******* /РД: *******, утас: *******/
Хариуцагч:Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, *** дүгээр хороолол, техцентр байрны *** тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* /РД: , утас: /-д холбогдох
“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагад 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн иргэний хэрэг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч Х.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Миний бие эхнэр Х.*******тай 1992 онд гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 1992 оны *** дугаар сарын ***-ны өдөр хүү , 2000 оны *** дугаар сарын ***-нд охин нар төрсөн. 2010 онд бид хоорондоо муудалцаж би аймаг явснаар *** жил тусдаа амьдарч байна. Би аймагтаа гэр бүлтэй, хүүхэдтэй амьдарч байгаа тул цаашид амьдрах ямар ч боломжгүй юм. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдээ ээжийнх нь асрамжид үлдээнэ, хүүхдийн тэтгэлэгийг хуулийн дагуу өгнө” гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие Х.******* нөхөр болох *******гийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Бид таарч тохирохгүйн улмаас олон жил тусдаа амьдарч байна. Хүүхдүүд маань удаан хугацаагаар ээжтэйгээ амьдарсан. Ээжийнхээ асрамжид амьдрахыг зөвшөөрч байна, бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Х.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Зохигчид 1972 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүл болон хамтран амьдарч, 2000 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлэн, гэрлэгчид тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээн хамтран амьдарч байсан байна.
Нэхэмжлэгч Л.******* нь гэрлэлт цуцлуулах болсон шалтгааныг ... 2010 онд бид хоорондоо муудалцан би аймагт ажиллахаар явснаар 6 жил тусдаа амьдарч, гэр бүл хүүхэдтэй болсон тул цаашид хамтран амьдрах боломжгүй ... гэж тодорхойлсон бөгөөд хариуцагч Х.******* ... Таарч тохирохгүй салах болсон, мөн олон жил тусдаа амьдарч байгаа тэл гэрлэлтээ цуцлуулна ... гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн, Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан гэрлэгчид нь гэр бүлээ төлөвлөх, оршин суух газар, эрхлэх ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хуваарьт эд хөрөнгөтэй байх, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, байх зэрэг эрх, үүргийг хэрэгжүүлэх, цаашид гэр бүлийн хамтын амьдралыг хэвийн үргэлжүүлэх боломжгүй байгаа, мөн хуульд заасан нэг нөхөр, эхнэртэй байх зарчим алдагдсан зэрэг байдлыг харгалзан гэрлэлтийг цуцалж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Гэрлэгчдийн хамтран амьдрах хугацаанд 1992 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүү , 2000 оны 02 дугаар сарын 25-ны өдөр охин нар төрсөн бөгөөд энэ хугацаанд хэн аль нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлж байсан бөгөөд 2010 оноос хойш хүү , охин нар эх Х.*******гийн асрамжид байгаа, хүүхдийн асрамжийн талаар маргаангүй байгаа зэргийг харгалзан хүүхдүүдийн цаашид шаардагдах асран хамгаалах, тэжээн тэтгэх зэрэгт хүүхдийн нас, өсч байгаа орчинг харгалзан эх Х.*******гийн асрамжид үлдээн шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эх Х.*******, эцэг Л.******* нар нь асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүрэгтэй, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хүүхдээ хүмүүжүүлэхэд эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх тул хүүхдийн эрх ашгийг харгалзан үзэж 2000 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин ыг эцэг Л.*******гаар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63-р зүйлийн 63.1.5-д тогтмол хугацаанд төлөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоор заасан тул тэтгэлэг төлөгч Л.*******гаас нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 46 246 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Л.******* нь аймагт ажиллаж амьдарч байгаа тул шүүх хуралд оролцох боломжгүй тухай хүсэлт ирүүлсэн байх тул түүний тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж түүний оролцоогүйгээр шүүх хурлыг явуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* ******* овгийн *******ийн ******* /РД: *******/, ******* овгийн *******гийн ******* /РД: / нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2000 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин ыг эх Х.*******гийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бїлийн тухай хуулийн 40 дїгээр зїйлийн 40.1.2-т зааснаар 2000 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин д эцэг Л.*******гаас 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй үед/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар болгон тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63-р зүйлийн 63.1.5-т зааснаар нэхэмжлэгчийн Худалдаа хөгжлийн банк төрийн сан, 190000941 тоот дансанд 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тушаасан тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Х.*******гаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.*******д олгож, нэхэмжлэгч Л.*******гаас нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 46,246 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэн тохиолдолд гэрлэлтээ сэргээлгэх боломжтой болохыг дурдсугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Болормаад даалгасугай.
8.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ