| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2016/01479/и |
| Дугаар | 1385 |
| Огноо | 2016-10-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 1385
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2016/01479/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, тосгон хашаатын *** дугаар гудамж, *** тоотод оршин суух ******* овгийн *******гийн******* /РД: *******, Утас: 8616 8840/-ын хүсэлттэй
“1979 оны 01 дүгээр сараас 1990 оны 03 дугаар сар хүртэл Хөдөө аж ахуйн яам ******* тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харъяа Дархан тариа хадгаламж тэжээлийн үйлдвэрийн багсармал тэжээлийн үйлдвэрт транспортерчин, зулагч, лифтингээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие 1979 оны 1 сараас 1990 оны 3 сар хүртэлх хугацаанд Дархан гурил тэжээлийн үйлдвэрт лифтчин албан тушаалаар нийт 11 жил 2 сар ажилласан билээ. Өөрийнхөө хөдөлмөрийн дэвтэрийг байгууллагынхаа боловсон хүчнээс буцааж авч чадаагүйн улмаас гээгдсэн байна. Аймгийн архивын тасгаас материал шүүлгэхэд 1980-1981, 1985-1990 онуудын нийт 8 жилийн ажилласан жилийн хугацаа олдохгүй байна. Л.Уранцэцэг, н.Жавзан нарыг гэрчээр асууж миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү, мөн Л.Уранцэцэг, нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* регистрийн дугаар бүхий ******* овгийн *******гийн*******ыг 1979 оны 01 дүгээр сараас 1990 оны 03 дугаар сар хүртэл Хөдөө аж ахуйн яам ******* тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харъяа Дархан тариа хадгаламж тэжээлийн үйлдвэрийн багсармал тэжээлийн үйлдвэрт транспортерчин, зулагч, лифтингээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1979 оны 01 дүгээр сараас 1990 оны 03 дугаар сар хүртэл Хөдөө аж ахуйн яам ******* тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харъяа Дархан тариа хадгаламж тэжээлийн үйлдвэрийн багсармал тэжээлийн үйлдвэрт транспортерчин, зулагч, лифтингээр ажиллаж байсан нь Хөдөө аж ахуйн яам ******* тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харъяа Дархан тариа хадгаламж тэжээлийн үйлдвэрийн захиргааны 1984 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №******* дугаартай “Сарын үр дүнгийн шагнал олгох тухай” тушаалын “Багсармал тэжээлийн үйлдвэрийн ажилчдад 1984 оны 01 дүгээр сарын үр дүнгийн шагнал олгох жагсаалт”-ын 29.Должинжав транспортерчин 15-15- төлөвлөгөө биелүүлгүй гэсэн бичилт, мөн газрын 1985 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 133 дугаартай “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” тушаалын 2. ...******* нарт чөлөөний хугацаанд СнЗ-ийн 1965 оны 165 дугаар тогтоол, Сангийн Яам, ХЦУХ-ний 181, *******р тушаалын заалтыг үндэслэн тэтгэмж олгосугай гэсэн бичилт, гэрч Л.Уранцэцэгийн ... нь намайг 1980 онд ажилд ороход ажиллаад жил болж байна гэж байсан, 1980 оноос 1990 он хүртэл Дарханы гурил тэжээлийн комбинатад ажиллаж байгаад үйлдвэр зогсоод өөр цехэд хуваарилагдахад нь өөр тийшээ явж байсан гэсэн мэдүүлэг, гэрч гийн ... нь намайг 1980 онд ажилд орохоор ирэхэд ажиллаад жил болж байна гэж байсан, 1980 оноос 1990 он хүртэл Дарханы гурил тэжээлийн комбинатад ажиллаж байсан манайх 3 ээлжтэй байсан ба нөгөө ээлжинд хэрэгч машин дээр болон савлагаачин хийдэг байсан, 1990 онд үйлдвэр өргөтгөл хийгээд өөр өөр цехүүдрүү яваад тэгээд уулзалдаж тааралдахаа больсон гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Иймд ******* регистрийн дугаар үхий ******* овгийн *******гийн*******ыг 1979 оны 01 дүгээр сараас 1990 оны 03 дугаар сар хүртэл Хөдөө аж ахуйн яам ******* тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харъяа Дархан тариа хадгаламж тэжээлийн үйлдвэрийн багсармал тэжээлийн үйлдвэрт транспортерчин, зулагч, лифтингээр ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* регистрийн дугаар бүхий ******* овгийн *******гийн*******ыг 1979 оны 01 дүгээр сараас 1990 оны 03 дугаар сар хүртэл Хөдөө аж ахуйн яам ******* тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харъяа Дархан тариа хадгаламж тэжээлийн үйлдвэрийн багсармал тэжээлийн үйлдвэрт транспортерчин, зулагч, лифтингээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид ХААН банк төрийн сан 190 000 941 тоот дансанд 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ