Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 1384

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:135/2016/01502/И 

   Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, хүнсчидийн *** дүгээр гудамж, ***а тоотод оршин суух Боржигон овгийн Цэнд-Аюушийн Оюундаваа /РД: ТВ63111101,  Утас:  9993 8231/-гийн хүсэлттэй

 “Хүүхдийн ертөнцийг өөрчилье ТББ-д тогоочоор 2004 оны 04 дүгээр сараас 2005 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл, Баянхонгор Эхийн гол дахь жимс ногооны эрдэм шинжилгээний салбарт 1979 оны 06 дугаар сараас 1981 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэл ногоочноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай”  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ц.Оюундаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Оюундаваа нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие хүүхдийн ертөнцийг өөрчилье ТББ-д тогоочоор 2004 оны 04 дүгээр сараас 2005 оны 11 дүгээр сар хүртэл, мөн Баянхонгор аймгийн Эхийн гол дахь жимс ногооны эрдэм шинжилгээний салбарт 1979 оноос 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан жилийг тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч  ТВ6311110 регистрийн дугаар бүхий Боржигон овгийн Цэнд-Аюушийн Оюундавааг Хүүхдийн ертөнцийг өөрчилье ТББ-д тогоочоор 2004 оны 04 дүгээр сараас 2005 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл, Баянхонгор Эхийн гол дахь жимс ногооны эрдэм шинжилгээний салбарт 1979 оны 06 дугаар сараас 1981 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэл ногоочноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Баянхонгор Эхийн гол дахь жимс ногооны эрдэм шинжилгээний салбарт 1979 оны 07 дугаар сараас 1981 оны  07  дугаар  сарын  01-нийг  хүртэл  ажиллаж  байсан  нь  Баянхонгор

Эхийн гол дахь жим ногооны эрдэм шинжилгээний салбарын даргын 1979 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” 22 тоот тушаал дахь Ц.Оюундаваа.  ногоочин 12 дугаар сарын 1 гэсэн бичилт, мөн салбарын даргын 1980 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Ажилчдыг шагнах тухай” 10 тоот тушаалын 4. ... Ц.Оюундаваа нарт хамт олны олны өмнөөс баяр хүргэсүргэй гэсэн бичилт, мөн салбарын даргын 1981 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 41 тоот тушаал, гэрч Г.Батмөнхийн ... Ц.Оюундаваа нь 1979 онд илгээлтээр Баянхонгор аймгийн Эхийн голын жимс ногооны хүрээлэнд ангиараа ажиллахаар ирж байсан, 2 жил орчим ажиллаж байгаад сургуульд орох урилга аваад ажилаасаа гарч байсан гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Мөн Ц.Оюундаваа нь Хүүхдийн ертөнцийг өөрчилье ТББ-д тогоочоор 2004 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2005 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж байсан нь Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэсийн архивын лавлагаа дахь Ц.Оюундаваа Хүүхдийн ертөнцийг өөрчилье ТББ-д 2004 оны 10 дугаар сараас 2005 оны 11 дүгээр  сарыг дуусталх нийгмийн даатгалд шимтгэл төлж ажилласан хугацаанд хөдөлмөрийн хөлс, төлсөн шимтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Иймд ТВ63111101 регистрийн дугаар бүхий Боржигон овгийн Цэнд-Аюушийн Оюундавааг Баянхонгор Эхийн гол дахь жимс ногооны эрдэм шинжилгээний салбарт 1979 оны 07 дугаар сараас 1981 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэл, Хүүхдийн ертөнцийг өөрчилье ТББ-д тогоочоор 2004 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2005 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл тус тус  ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ТВ63111101 регистрийн дугаар бүхий Боржигон овгийн Цэнд-Аюушийн Оюундавааг Баянхонгор Эхийн гол дахь жимс ногооны эрдэм шинжилгээний салбарт 1979 оны 07 дугаар сараас 1981 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэл, Хүүхдийн ертөнцийг өөрчилье ТББ-д тогоочоор 2004 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2005 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан болохыг  тогтоосугай.

2.Ц.Оюундаваа нь тус шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 6035 дугаар захирамжаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул  аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэйг дурьдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ОЮУНДАРЬ