Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 0048

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч Д.Туяана,

шүүгдэгч Н.О-------г, түүний өмгөөлөгч А.Очбадрал (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2185)

шүүгдэгч Ж.Э----------лд түүний өмгөөлөгч Б.Шихи-Хутаг (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2846) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Са....ул овогт Н....ийн О-------гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

- Ала.....овогт Жа.....йн Э----------лдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0008 41603 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Са...л овогт На...ийн О-------г, Монгол Улсын иргэн, .... тоотод түр оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ....6.

2. Ал....т овгийн Жар.....гийн Э----------лд, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн ......оотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар .........., урд

1. Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1997 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, мөн хуулийн 127 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар тогтоосон.

2. Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 108 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ял шийтгүүлж, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн 1 жилийн хугацаагаар хорих ялыг тогтоож, мөн ял дээр өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 6 сарыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоосон.

3. Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1999 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 33 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 10 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 10 сарын хугацаагаар тогтоосон.

Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 1 дүгээр сарын 24-ны өдрийн 64 дүгээр захирамжаар Ж.Э----------лдын эдлээгүй үлдсэн 9 сар 29 хоногийн хорих ялыг тэнсэж сулласан.

4. Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 544 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, 2005 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан.

5. Багануур дүүгийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 467 дугаар захирамжаар Ж.Э----------лдын эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 10 хоногийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж үлдэх 10 сар 10 хоногийн ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн.     

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дүгээр сарын 16-ны өдрийн 102 дугаар захирамжаар Ж.Э----------лдын эдлээгүй үлдсэн 9 сарын хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Н.О-------г нь 2018 оны 12 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн .......оршин суух иргэн Д.Н-------хүүгийн гэрт унтаж байсан Д.Б----ны монетон бөгж, ээмэг, цаг, бэлэн 80.000 төгрөгтэй хэтэвч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлсны улмаас иргэн Д.Б......унд 1.666.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Ж.Э----------лд нь 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ...... дэвсгэрт Н.О-------гийн хулгайлах гэмт хэргийг үйлдэж хууль бусаар олж авсан монетон бөгжийг зарж борлуулан олсон мөнгө гэдгийг мэдсээр байж 200.000 төгрөгийг нь авч ашигласан, мөн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Н.О-------гийн хулгайлах гэмт хэргийг үйлдэж хууль бусаар олж авсан монетон ээмэг гэдгийг мэдсээр байж өөрийн бичиг баримтаар барьцаалдан зээлдүүлэх газар 50.000 төгрөгийн барьцаанд тавьж өгч хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан зэргээр мөнгө угаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар мэдүүлэхдээ:

1. Шүүгдэгч Н.О-------г мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

2. Шүүгдэгч Ж.Э----------лд мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Хохирогч Д.Б----ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 02 цагийн орчим Хархорин захын ард талд байдаг “Вест” бааранд найз Н-------хүүгийн хамт ...орсон. Тэгээд Н-------хүү бид хоёр гурван хүүхэн, нэг залуу суучихсан байсан ширээнд суусан. Тэгээд ууж байгаад өглөө тэндээсээ хоёр эмэгтэйтэй цуг Н-------хүү бид хоёр Н-------хүүгийн гэр рүү ...Буман-...... руу такси барьж очсон. Н-------хүүгийн гэрт очоод нэг шил 0.75 литрийн “Улаанбаатар” архи уугаад байж байтал цуг орж ирсэн хоёр эмэгтэй хоорондоо хэрэлдээд зодолдсон. Тэгээд тэр хоёрыг Н-------хүү яв гээд хөөсөн чинь “бид хоёр гараад явж байгаад янз бүрийн асуудал болбол гай болно ш дээ” гэж хэлсэн. Тэгээд ...Аз гээд байсан эмэгтэй нь гараад явсан ба хамар нь тасархай сорвитой, доод шүд нь зайтай эмэгтэй нь үлдээд Н-------хүүгийн жижиг өрөөнд орсон. Би том өрөөний буйдан дээр нь унтаад өгсөн. Тэгээд маргааш өглөө нь буюу 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 13 цаг 30 минутад сэртэл Н-------хүүгийн өрөөний хаалга эвдэрчихсэн... миний баруун гарын дунд хуруунд байсан эрэгтэй хүний 15 граммтай монетон бөгж, 1 граммтай хос монетон ээмэг, цагаан өнгийн цаг, бор өнгийн арьсан түрүүвч алдагдсан байсан. Түрүүвчинд 80.000-90.000 төгрөг байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-21),

2. Гэрч Ж.Н-------хүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ...Б----н бид хоёр баар оръё гэж яриад Хархорин захын ард байх “Вест” нэртэй бааранд ороод нэг нэг шил пиво авч уугаад хоёр эмэгтэйтэй танилцсан ...тэгээд Буман-.... байх манай гэрт очсон... маргааш нь буюу 2018 оны 12 дугаар сарын 29-ний өглөө 10 цагийн үед Б----н намайг дуудаж сэрээгээд бөгж, ээмэг, цаг байхгүй байна гэж хэлсэн. ...Манай ангийн уулзалт болсон газар Б----н хоёр чихэндээ монетон ээмэг, баруун гарын дунд хуруундаа нэлээн том монетон бөгж, зүүн гарын бугуйндаа цагаан оосортой шар цаг зүүсэн байхыг нь би харсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62),

3. Гэрч У.А.....ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр От....о бид хоёр ...... бааранд сууж байгаад 2 залуутай танилцаад бааранд бүжиглээд 2 нийслэл пиво уусан. Тэгээд баарнаас танилцсан залуучуудтай бид нар гараад ...нэгнийх нь гэрт очсон. ... тэнд О.....оо бид хоёр маргалдаад хоорондоо зодолдсон. Тэгээд би тэндээс гараад гэр рүүгээ 3 цагийн үед явсан...Отгоо тухайн үед 10.000 төгрөгтэй явж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25),

4. Гэрч Ү.У.....ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 14 цагийн үед...манай нөхөр залгаад “би хамаг эд зүйлээ хулгайд алдчихлаа ..... хороололд хүрээд ир” гэж ярихаар нь ...очсон. Намайг очиход манай нөхрийн ...хос монетон ээмэг, монетон бөгж, бугуйн цаг, түрүүвч гэх зүйлс хулгайд алдсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64),

5. “Тэнцвэр-Эстимэйт” ХХК-ний...2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 672 дугаартай дүгнэлтэд...15 гр монетон эрэгтэй бөгж...1.326.000 төгрөг, 1 гр эрэгтэй хүний хос монетон ээмэг...80.000 төгрөг, “Armani” гэсэн бичигтэй цагаан өнгийн эрэгтэй хүний цаг...130.000 төгрөг, эрэгтэй хүний арьсан түрийвч...50.000 төгрөг буюу нийт 1.586.000 төгрөг...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 35-37),

6. “Дэвшил Дэвжих” ХХК-ний барьцаат зээлийн үйлчилгээний 655/а дугаартай гэрээнд...эхлэх 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр...дуусах 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэл...Э----------лд...монетон ээмэг...50.000 төгрөг...” гэх баримт (хавтаст хэргийн 78),

7. Шүүгдэгч Н.О-------гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 28-нд...Н-------хүү гэх залуугийн гэрт очоод бид дөрөв худалдаж авсан Улаанбаатар нэртэй 0.75 литрийн архиа хувааж ууж сууж байгаад Аз....а эгч бид хоёрын хооронд жаахан маргалдсан. Тэгээд хэсэг хугацаанд согтоод юу болсон талаар мэдэхгүй тасарсан байсан. Тэгээд нэг сэргэсэн чинь би тэр айлын том өрөөнд сэрсэн. Тэгээд том өрөөнд унтаж байсан Б----ны зүүн гарт нь байсан цагаан өнгийн бугуйн цаг, хоёр чихэнд нь байсан монетон ээмгийг тайлж авч байсан аа санаж байна. Би Б----ны түрүүвч болон бөгжийг яаж авснаа санахгүй байна. Нэг ухаан ороод харахад такси бариад явж байсан таксины жолооч ах Хархорин ирчихлээ буугаарай гэж хэлэхээр нь таксины мөнгө өгөх гээд өөрийн өмсөж явсан ногоон өнгийн урт куртикнийхээ халаасыг үзтэл халаасанд Б----ны түрийвч, монетон бөгж монетон хос ээмэг, цагаан өнгийн бугуйн цаг байсан. ...10.000 төгрөг таксинд өгчхөөд Ж.Э----------лд ахынд орох үед үүр цайж байсан...Тэгээд Ж.Э----------лд ахынд орж унтаж байгаад 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 13 цагийн үед сэрээд куртикнийхээ халаасанд байсан эд зүйлсийг Ж.Э----------лд ахад харуулаад “би өчигдөр бааранд танилцаад явсан залуугийнхаа эд зүйлсийг хулгай хийгээд ирсэн байна яах вэ” гэж хэлсэн чинь Ж.Э----------лд ах надад хандан “нэгэнт одоо аваад ирсэн юмыг яах уу дээ” гэж ярилцаад зарахаар шийдсэн. Зар сонин дээрээс алт, монетон эдлэл авна гэсэн зар хайж байгаад утсаар ярьж тохиролцоод монетон бөгжийг нь 900.000 төгрөгөөр зарсан. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 20-ны үед монетон ээмгийг нь Хархорин захын тэр хавьд ломбардад 50.000 төгрөгөөр өгсөн. Тэгээд цагаан цагыг нь би өөрөө зүүгээд бор өнгийн арьсан түрүүвчийг нь би Ж.Э----------лд ахын гэрт хадгалж байсан...Зүүн гарын бугуйнаас нь цагаан өнгийн бугуйн цагыг нь авсан, хоёр чихнээс нь монетон ээмэг байсныг нь авсан, бөгж, түрүүвч хоёрыг нь яаж хаанаас авснаа мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-57),

“...монетон бөгжийг нь 900.000 төгрөгөөр зараад уг мөнгөнөөс Ж.Э----------лд ахад 200.000 төгрөг өгсөн. ...2019 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр би Ж.Э----------лд ахынд очоод тамхи хэрэгтэй байна, мөнгө хэрэгтэй байна гэж ярилцаж байгаад нөгөө хулгайн эд зүйлсээс үлдсэн байсан хос монетон ээмгийг Ж.Э----------лд ах өөрийнхөө бичиг баримтаар 50.000 төгрөгөөр ломбардад тавиад бид хоёр тэр мөнгийг хамт хэрэглэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 115-116),

8. Шүүгдэгч Ж.Э----------лдын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 29-ний өглөө 08 цаг болж байхад...О-------г “би үдэш явах даа бааранд 2 залуутай танилцаад хамт явж байгаад нэг залуугийн нь биед байсан монетон бөгж, монетон ээмэг, түрүүвч, бугуйн цаг гэх зүйлсийг хулгай хийгээд аваад ирсэн байна яах вэ?” гэж надад хэлэхээр нь би О-------гт хандан “одоо нэгэнт аваад ирсэн юмыг яах билээ дээ хоёулаа” гээд О-------г бид хоёр хоорондоо ярилцаад ломбардад өгье гэж тохироод би монетон бөгжийг нь ломбардад өгөхөөр гараад байрныхаа хажуугийн ломбард орж үзсэн чинь манай байрны хажуугийн ломбард онгойгоогүй байсан. Тэгэхээр нь буцаад байрандаа ороод О-------гт “ломбард хаалттай байна, зар харж байгаад алт, монетон эдлэл авдаг хүнд өгье” гэж ярилцаад сонин дээрээс алт, монетон эдлэл авна гэсэн хүнд О-------г уг монетон бөгжийг 900.000 төгрөгөөр зарсан. Тэгээд тэр 900.000 төгрөгөөс ...200.000 төгрөгийг надад өгөөд үлдсэн мөнгөнөөс 400.000 төгрөгийг О-------г найздаа зээлж байсан. Үлдсэн 300.000 төгрөгөө О-------г өөрөө аваад явсан...Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 06-ны үед О-------г манайд ирээд мөнгөгүй болсон тамхи авмаар байдаг мөнгө хэрэгтэй байна гэж ярихаар нь нөгөө О-------гийн хулгай хийж ирсэн зүйлсээс үлдсэн 2 хос монетон ээмгийг ломбардад би өөрийнхөө иргэний үнэмлэхээр 50.000 төгрөгийн барьцаанд өгсөн юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 113-114),

9. Цагдаагийн ерөнхий газрын оргодол эрэн сурвалжлах тухай бүртгэл (хавтаст хэргийн 94-95), мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 98-102), цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр (хавтаст хэргийн 45, 49, 163),

- Шүүгдэгч Н.О-------гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 87), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 75), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 69, 71), хохиролд 1.586.000 төгрөг төлсөн тухай баримт (хавтаст хэргийн 121)

-Шүүгдэгч Ж.Э----------лдын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 72, 125), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 128), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 126), шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 132-157) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.О-------г, Ж.Э----------лд нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Н.О-------г нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өөрийн найз У.А.....ийн хамт “Best” баараар үйлчлүүлж байгаад Д.Б----н, Ж.Н-------хүү нартай танилцжээ. Улмаар Н.О-------г, У.Аз....яа, Д.Б----н, Ж.Н-------хүү нар нь баарнаас гарч дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэх зорилгоор Ж.Н-------хүүгийн амьдарч байсан Сонгинохайрхан дүүргийн ..... тоот хаягт очжээ. Улмаар Н.О-------г нь 2018 оны 12 дугаар сарын 29-ний өглөө согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэн унтаж байсан Д.Б----ны баруун гарын дунд хуруунд байсан эрэгтэй хүний 15 граммтай монетон бөгж, чихэнд зүүсэн байсан 1 граммтай хос монетон ээмэг, зүүн гарын бугуйнд зүүсэн цагаан өнгийн цаг, бор өнгийн арьсан түрүүвч зэргийг түүнд мэдэгдэлгүйгээр авч 1.666.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ж.Э----------лд нь 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Н.О-------гийн иргэн Д.Б----ны биеэс авсан эд зүйлсийг хууль бус болохыг мэдсээр байж хаацайлан зарж борлуулахад нь тусалсан. Улмаар 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн бичиг баримтаар монетон хос ээмгийг “Дэвшил Дэвжих” ХХК-ийн барьцаалдан зээлдүүлэх газар 50.000 төгрөгийн барьцаанд тавьсан болох нь

- Хохирогч Д.Б----ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө 02 цагийн орчим Хархорин захын ард талд байдаг “Вест” бааранд найз Н-------хүүгийн хамт ...орсон. ...Тэгээд ууж байгаад өглөө тэндээсээ хоёр эмэгтэйтэйн цуг Н-------хүү бид хоёр Н-------хүүгийн гэр рүү ...Буман-Өлзий хороолол руу такси барьж очсон. Н-------хүүгийн гэрт очоод нэг шил 0.75 литрийн “Улаанбаатар” архи уугаад байгаад ...би том өрөөний буйдан дээр нь унтаад өгсөн.  ...маргааш өглөө нь буюу 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 13 цаг 30 минутад сэртэл ...миний баруун гарын дунд хуруунд байсан эрэгтэй хүний 15 граммтай монетон бөгж, 1 граммтай хос монетон ээмэг, цагаан өнгийн цаг, бор өнгийн арьсан түрүүвч алдагдсан байсан. Түрүүвчинд 80.000-90.000 төгрөг байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-21),

- Гэрч Ж.Н-------хүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ...Б----н бид хоёр баар оръё гэж яриад Хархорин захын ард байх “Вест” нэртэй бааранд ороод нэг нэг шил пиво авч уугаад хоёр эмэгтэйтэй танилцсан ...тэгээд Буман-Өлзий хороололд байх манай гэрт очсон... маргааш нь буюу 2018 оны 12 дугаар сарын 29-ний өглөө 10 цагийн үед Б----н намайг дуудаж сэрээгээд бөгж, ээмэг, цаг байхгүй байна гэж хэлсэн. ...Манай ангийн уулзалт болсон газар Б----н хоёр чихэндээ монетон ээмэг, баруун гарын дунд хуруундаа нэлээн том монетон бөгж, зүүн гарын бугуйндаа цагаан оосортой шар цаг зүүсэн байхыг нь би харсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62),

- Гэрч Ү.У....ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг очиход манай нөхрийн ...хос монетон ээмэг, монетон бөгж, бугуйн цаг, түрүүвч гэх зүйлс хулгайд алдсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64),

- “Тэнцвэр-Эстимэйт” ХХК-ний...2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 672 дугаартай дүгнэлтэд...15 гр монетон эрэгтэй бөгж...1.326.000 төгрөг, 1 гр эрэгтэй хүний хос монетон ээмэг...80.000 төгрөг, “Armani” гэсэн бичигтэй цагаан өнгийн эрэгтэй хүний цаг...130.000 төгрөг, эрэгтэй хүний арьсан түрийвч...50.000 төгрөг буюу нийт 1.586.000 төгрөг...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 35-37),

- “Дэвшил Дэвжих” ХХК-ний барьцаат зээлийн үйлчилгээний 655/а дугаартай гэрээнд...эхлэх 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр...дуусах 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэл...Э----------лд...монетон ээмэг...50.000 төгрөг...” гэх баримт (хавтаст хэргийн 78),

- Шүүгдэгч Н.О-------гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Н-------хүү гэх залуугийн гэрт очоод бид дөрөв худалдаж авсан Улаанбаатар нэртэй 0.75 литрийн архиа хувааж уугаад ...хэсэг хугацаанд согтоод юу болсон талаар мэдэхгүй тасарсан байсан. Тэгээд нэг сэргэсэн чинь би тэр айлын том өрөөнд сэрсэн. Тэгээд том өрөөнд унтаж байсан Б----ны зүүн гарт нь байсан цагаан өнгийн бугуйн цаг, хоёр чихэнд нь байсан монетон ээмгийг тайлж авч байсан аа санаж байна. Би Б----ны түрүүвч болон бөгжийг яаж авснаа санахгүй байна. ...өөрийн өмсөж явсан ногоон өнгийн урт куртикнийхээ халаасыг үзтэл халаасанд Б----ны түрийвч, монетон бөгж монетон хос ээмэг, цагаан өнгийн бугуйн цаг байсан. ...Тэгээд Ж.Э----------лд ахынд орж унтаж байгаад 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 13 цагийн үед сэрээд куртикнийхээ халаасанд байсан эд зүйлсийг Ж.Э----------лд ахад харуулаад “би өчигдөр бааранд танилцаад явсан залуугийнхаа эд зүйлсийг хулгай хийгээд ирсэн байна яах вэ” гэж хэлсэн чинь Ж.Э----------лд ах надад хандан “нэгэнт одоо аваад ирсэн юмыг яах уу дээ” гэж ярилцаад зарахаар шийдсэн. Зар сонин дээрээс алт, монетон эдлэл авна гэсэн зар хайж байгаад утсаар ярьж тохиролцоод монетон бөгжийг нь 900.000 төгрөгөөр зарсан. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 20-ны үед монетон ээмгийг нь Хархорин захын тэр хавьд ломбардад 50.000 төгрөгөөр өгсөн. Тэгээд цагаан цагыг нь би өөрөө зүүгээд бор өнгийн арьсан түрүүвчийг нь би Ж.Э----------лд ахын гэрт хадгалж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-57),

“...монетон бөгжийг нь 900.000 төгрөгөөр зараад уг мөнгөнөөс Ж.Э----------лд ахад 200.000 төгрөг өгсөн. ...2019 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр би Ж.Э----------лд ахынд очоод тамхи хэрэгтэй байна, мөнгө хэрэгтэй байна гэж ярилцаж байгаад нөгөө хулгайн эд зүйлсээс үлдсэн байсан хос монетон ээмгийг Ж.Э----------лд ах өөрийнхөө бичиг баримтаар 50.000 төгрөгөөр ломбардад тавиад бид хоёр тэр мөнгийг хамт хэрэглэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 115-116),

- Шүүгдэгч Ж.Э----------лдын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 29-ний өглөө 08 цаг болж байхад...О-------г “би үдэш явах даа бааранд 2 залуутай танилцаад хамт явж байгаад нэг залуугийн нь биед байсан монетон бөгж, монетон ээмэг, түрүүвч, бугуйн цаг гэх зүйлсийг хулгай хийгээд аваад ирсэн байна яах вэ?” гэж надад хэлэхээр нь би О-------гт хандан “одоо нэгэнт аваад ирсэн юмыг яах билээ дээ хоёулаа” гэсэн. Тэгээд ...монетон бөгжийг нь ...сонин дээрээс зар харж байгаад алт, монетон эдлэл авна гэсэн хүнд О-------г ...900.000 төгрөгөөр зарсан. Тэгээд тэр 900.000 төгрөгөөс ...200.000 төгрөгийг надад өгөөд үлдсэн ...мөнгийг өөрөө аваад явсан...Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 06-ны үед О-------г манайд ирээд мөнгөгүй болсон тамхи авмаар байдаг мөнгө хэрэгтэй байна гэж ярихаар нь нөгөө О-------гийн хулгай хийж ирсэн зүйлсээс үлдсэн хос монетон ээмгийг ломбардад би өөрийнхөө иргэний үнэмлэхээр 50.000 төгрөгийн барьцаанд өгсөн юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 113-114) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтуудыг хууль зүйн хувьд дүгнэж үзвэл;

Шүүгдэгч Н.О-------г нь шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

Шүүгдэгч Ж.Э----------лд нь шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор Н.О-------гийн хулгайлан эд зүйл авч ирсэн гэдгийг мэдээсээр байж түүний худалдан борлуулж ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг тус тус хангасан гэж үзнэ.

Тиймээс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй тул шүүхээс Эрүүгийн хуулийн дээрх зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцов.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б----нд 1.586.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч Н.О-------г нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж барагдуулсан байна. (хавтаст хэргийн 121) төлсөн байна. Иймд шүүгдэгч Н.О-------г, Ж.Э----------лд нарыг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Н.О-------гийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулах,

Шүүгдэгч Ж.Э----------лдыг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас: “...манай үйлчлүүлэгч нар нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдлын харгалзан улсын яллагчийн санал болгосон хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.О-------г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба шүүгдэгч Ж.Э----------лдод эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Түүнчлэн шүүгдэгч Н.О-------г, Ж.Э----------лд нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын төлсөн, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.О-------гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар,

- Ж.Э----------лдыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэх нь зохимжтой гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Ж.Э----------лдын хувийн байдлын хувьд тэрээр урьд 5 удаагийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.” гэж заасан тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн болно.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ.” гэж, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого...г ойлгоно.” гэж, 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ...г хохирол нөхөн төлөхөд зарцуулна...” гэж тус тус заасан байна. 

Иймд шүүгдэгч Ж.Э----------лдоос 200.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Э----------лд нь Н.О-------гийн хулгайлсан эд зүйлийг зарж борлуулсан мөнгөнөөс 200.000 төгрөгийг хувьдаа хэрэглэсэн байх тул тухайн мөнгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн 1908 0336 31209 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.О-------г нь 30 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, шүүгдэгч Ж.Э----------лд нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сартуул овогт Н...йн О-------гийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

- Шүүгдэгч Алаг морьт овогт Ж.....ийн Э----------лдыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан

шүүгдэгч Н.О-------гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар,

шүүгдэгч Ж.Э----------лдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Э----------лдоос 200.000 (хоёр зуун мянга) төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

 4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.О-------г нь энэ хэрэгт 30 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, шүүгдэгч Ж.Э----------лд нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.МӨНХЗУЛ