| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2016/01503/и |
| Дугаар | 1383 |
| Огноо | 2015-10-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 1383
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2016/01503/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, хушаат ***-*** тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* /РД: *******, Утас: *******/-ын хүсэлттэй
“Б.Бат-Эрдэнийг 1991 оноос 1999 оныг дуустал Орон сууц ашиглалтын I конторт ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ч.Цэвээнпүрэвсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Цэвээнпүрэвсүрэн нь шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний нөхөр ******* нь 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зуурдаар нас барсан учир эхнэр Ч.Цэвээнпүрэвсүрэн би тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгоход 1991 оноос 1999 онд ОСАУГазарт ажилласан жилүүдийн ажлаас халагдсан тушаал олдохгүй байна.
Иймд ОСАУГазарт 1991 оноос 1999 он хүртэл сантехникийн засварчин хийж байхад нь цуг ажиллаж байсан М.Гунаажав, Ц.Тунгалаг нарыг гэрчээр асууж миний нөхрийн ОСА-тын I ажиллаж байсан 9 жилийг тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Цэвээнүрэвсүрэнгийн ******* регистрийн дугаар бүхий Адууч овгийн Баттулгын Бат-Эрдэнийг 1991 оноос 1999 он хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Адууч овгийн Баттулгын Бат-Эрдэнэ нь 1991 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Дархан хотын орон сууц ашиглалтын 1 дүгээр конторын засварын 4 дүгээр хэсэгт сантехнкийн засварчнаар, мөн Дархан хотын орон сууц ашиглалтын 1 дүгээр конторын засварын 4 дүгээр хэсэгт сантехнкийн засварчнаар 1993 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цэргийн алба хаасныг, мөн 1994 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 1995 оны 2 дугаар сарыг дуустал, 1995 оны 04 дүгээр сараас 1996 оны 02 дугаар сарыг дуустал, 1996 оны 04 дүгээр сараас 1997 оны 05 дугаар сарын дуустал, 1997 оны 07 дугаар сараас 1998 оны 03 дугаар сарыг дуустал, 1998 оны 10 дугаар сараас 1999 оны 09 дүгээр сарыг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Адууч овгийн Баттулгын Бат-Эрдэнэ нь дээрх хугацаанд ажиллаж байсан нь 1991 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Дархан хот ОСА-ын I контороос олгосон хөдөлмөрийн дэвтэр дэхь ажлын тухай мэдээ хэсэг дэхь бичилтүүд, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэсийн Б.Бат-Эрдэнийн ОСУАШУГазар байгууллагад шимтгэл төлж ажилласан хугацаанд хөдөлмөрийн хөлс, төлсөн шимтгэл лавлагаа, Орон сууц ашиглалтын газрын харъяа орон сууц ашиглалтын I конторын даргын 1991 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б-46 дугаартай тушаал, гэрч М.Гунаажавын ... тус байгууллагад слесарь хийдэг байсан, дунд нь цэргийн албанд явж ирээд буцаад ажилдаа орж байсан, намайг 1997 онд ажилаасаа гарахад ******* нь ажиллаад үлдэж байсан гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Тунгалагийн ... намайг ажилд орохоор ирэхэд ******* нь слесарийн туслах хийж байсан, 1999 онд манай байгууллага татан буугдахад ******* Дархан-Ус сувагт хуваарилагдаж байсан гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иймд ******* регистрийн дугаар бүхий Адууч овгийн Баттулгын Бат-Эрдэнийг 1991 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Дархан хотын орон сууц ашиглалтын 1 дүгээр конторын засварын 4 дүгээр хэсэгт сантехнкийн засварчнаар, мөн Дархан хотын орон сууц ашиглалтын 1 дүгээр конторын засварын 4 дүгээр хэсэгт сантехнкийн засварчнаар 1993 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цэргийн алба хаасныг, мөн 1994 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 1995 оны 2 дугаар сарыг дуустал, 1995 оны 04 дүгээр сараас 1996 оны 02 дугаар сарыг дуустал, 1996 оны 04 дүгээр сараас 1997 оны 05 дугаар сарын дуустал, 1997 оны 07 дугаар сараас 1998 оны 03 дугаар сарыг дуустал, 1998 оны 10 дугаар сараас 1999 оны 09 дүгээр сарыг дуустал тус тус ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* регистрийн дугаар бүхий Адууч овгийн Баттулгын Бат-Эрдэнийг 1991 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Дархан хотын орон сууц ашиглалтын 1 дүгээр конторын засварын 4 дүгээр хэсэгт сантехнкийн засварчнаар, мөн Дархан хотын орон сууц ашиглалтын 1 дүгээр конторын засварын 4 дүгээр хэсэгт сантехнкийн засварчнаар 1993 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цэргийн алба хаасныг, мөн 1994 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 1995 оны 2 дугаар сарыг дуустал, 1995 оны 04 дүгээр сараас 1996 оны 02 дугаар сарыг дуустал, 1996 оны 04 дүгээр сараас 1997 оны 05 дугаар сарын дуустал, 1997 оны 07 дугаар сараас 1998 оны 03 дугаар сарыг дуустал, 1998 оны 10 дугаар сараас 1999 оны 09 дүгээр сарыг дуустал тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Хүсэлт гаргагч Ч.Цэвээнпүрэвсүрэн нь тус шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 6037 дугаар захирамжаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ