| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2016/01466/и |
| Дугаар | 1382 |
| Огноо | 2016-10-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 1382
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2016/01466/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, *** дугаар хороолол, *** байр, *** тоотод оршин суух******* овгийн *******ийн ******* /РД: *******, Утас: 9516 6155/-гийн хүсэлттэй
“Дархан хотын худалдаа бэлтгэлийн трестэд хөргүүрийн механикчаар 1977 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, Худалдаа бэлтгэлийн удирдах газрын тоног төхөөрөмжийн механикчаар 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, Дархан хотын худалдааны төхөөрөмжийн салбарт төхөөрөмжийн механичаар 1987 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие 1974 оны 07 дугаар сарын 01-нд сургууль төгсөж ирээд Нийтийн хоолны анги Худалдаа бэлтгэлийн трест, Худалдаа удирдах газар, төхөөрөмжийн механикчаар 1987 оны 03 дугаар сарын 18 хүртэл ажиллаж байгаад Худалдааны төхөөрөмжийн салбарт 1990 он хүртэл ажилласан. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн тушаалууд тамга тэмдэг бүдэг дарагдсан, эдгээр тушаалыг архивт шүүлгэхэд байхгүй байна. Иймд 1977 оны 03 дугаар сарын 01-нээс 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан, мөн оноос 1987 оны 03 дугаар сарын 18 хүртэл, мөн оноос 1990 оныг дуустал ажиллаж байсныг тогтоож өгнө үү. мөн хамт ажиллаж байсан С.Сэнгээг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* регистрийн дугаар бүхий******* овгийн *******ийн *******г Дархан хотын худалдаа бэлтгэлийн трестэд хөргүүрийн механикчаар 1977 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, Худалдаа бэлтгэлийн удирдах газрын тоног төхөөрөмжийн механикчаар 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, Дархан хотын худалдааны төхөөрөмжийн салбарт төхөөрөмжийн механичаар 1987 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Дархан хотын худалдаа бэлтгэлийн трестэд хөргүүрийн механикчаар 1977 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, Худалдаа бэлтгэлийн удирдах газрын тоног төхөөрөмжийн механикчаар 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, Дархан хотын худалдааны төхөөрөмжийн салбарт төхөөрөмжийн механичаар 1987 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан нь Дархан Нийтийн хоолны боловсон хүчний газраас 1974 оны 08 дугаар сарын 02-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр дэхь ажлын тухай мэдээ хэсгийн ... 1977.03.01 ХБ Трестед хөргүүрийн механикчаар томилон ажиллуулав. Дархан Нитийн ХБТрестийн даргын 1977.03.24-ний өдрийн *******-р тушаалаар, 1986.06.01. Зохион байгуулалтын өөрчлөлтөөр ХБУ газрын тоног төхөөрөмжийн механикчаар томилов. ХБУГазрын даргын 1986.06.12-ны 90-р тушаалаар, 1987.03.16. Мэргэжлийн байгууллагад шилжин ажиллах болсон тул үүрэгт ажлаас чөлөөлөв. Дархан Нитийн ХБУГазрын даргын 1987.03.18-ны өдрийн 45-р тушаалаар гэсэн бичилт, Дархан хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1978 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 21 дугаартай “Ажил хуваарилах тухай” тушаалын Хавсралт 1 З.******* 1.Хөргөх шүүгээ, 2.Хөргөх лангуу, 3.Суурин камер, 4.Сав угаагч гэсэн бичилт, мөн газрын даргын 1980 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 10 дугаартай “1980 оны ээлжийн амралтын хувиар батлах тухай” тушаалын хавсралтад ******* ******* : механик 4-15 гэсэн бичилт, Худалдаа бэлтгэлийг удирдах газрын захиргаа, үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны тэргүүлэгчдийн хамтарсан хурлын 1984 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 3/3 дугаартай тогтоолд ... амжилттай оролцсон уран сайханч 1.******* ... нарыг тус бүр нь баярын бичиг 20 төгрөгөөр шагнасугай гэсэн бичилт, гэрч С.Сэнгээтэй хамт авахуулсан гэрэл зураг, Дархан хотын намын хорооны урилга, гэрч С.Сэнгээгийн ... Л.******* нь намайг 1977 онд ажилд ороход ажиллаж байсан, 1974 оноос 1991 он хүртэл Дарханы худалдаа бэлтгэлийн трестэд тоног төхөөрөмжийн механик хийдэг байсан гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Иймд ******* регистрийн дугаар бүхий******* овгийн *******ийн *******г Дархан хотын худалдаа бэлтгэлийн трестэд хөргүүрийн механикчаар 1977 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, Худалдаа бэлтгэлийн удирдах газрын тоног төхөөрөмжийн механикчаар 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, Дархан хотын худалдааны төхөөрөмжийн салбарт төхөөрөмжийн механичаар 1987 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* регистрийн дугаар бүхий******* овгийн *******ийн *******г Дархан хотын худалдаа бэлтгэлийн трестэд хөргүүрийн механикчаар 1977 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, Худалдаа бэлтгэлийн удирдах газрын тоног төхөөрөмжийн механикчаар 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, Дархан хотын худалдааны төхөөрөмжийн салбарт төхөөрөмжийн механичаар 1987 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банк төрийн сан 190 000 941 тоот дансанд 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ