| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2016/01450/и |
| Дугаар | 1380 |
| Огноо | 2016-10-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 1380
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Хэргийн индекс:135/2016/01450/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Д.Оюундарь би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, 1 дүгээр баг, хараагийн 8 дугаар гудамж, 66 тоотод оршин суух Алаг адуут овгийн Цэнд-Аюушийн Оюунчимэг /РД: *******, утас: 9937 6857/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, *** дугаар баг, салхит найрамдал *** дугаар байр, *** тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /РД: *******, утас: 9987 8328, 9931 6510/-д холбогдох
“3,230,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Г.******* нь Ц.Оюунчимэг надаас хүүхдийг минь сургуульд оруулж өгнө, ажилд оруулж өгөн гэх мэтчлэн нийтдээ 4,300,000 төгрөгийг залилан мэхэлж авсан юм. Энэ талаар би өмгөөлөгч авч 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр цагдаагийн байгууллагад хандсанаар эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаад ******* өөрөө хохирлоо төл барагдуулна гэж баталгаа гарган өгч өршөөлийн хуульд хамрагдсан. Тухайн үед цагдаагийн газарт шалгагдаж байхдаа 250,000 төгрөгийг нэг удаа, 350,000 төгрөгийг нэг удаа, 400,000 төгрөг мөн өмгөөлөгчөөр дамжуулан 20,000, 80,000 төгрөг нийт 100,000 төгрөгийг өгч бүгд 1,100,000 төгрөг өгсөн. Одоо 3,200,000 төгрөгийг өгөлгүй зугтааж эвлэрүүлэн зуучлалд хандаад ч нэмэргүй, ирэхгүй алга болж би хуулийн байгууллагад хандаж мөнгөө авах гэж хөөцөлдсөөр бүтэн жил болж байна. Иймд Г.*******аас 3,200,000 төгрөгийг яаралтай гаргуулж өгнө үү. Г.*******тай эвлэрч мөнгөө авах гэсэн боловч надад өгсөнгүй, харин ч өчнөөн зардал болж байна.
Ийдм ЭЗА-нд төлсөн 30,000 төгрөг нэмж, нийт 3,230,000 төгрөг нэхэмжилж байна” гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“100,000 төгрөгийн тэтгэвэртэй, Ц.Оюунчимэгт 3,230,000 төгрөгийн өртэй, энэ мөнгийг сард 50,000 төгрөг өгч чадна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Оюунчимэг нь хариуцагч Г.*******д холбогдуулан 3,230,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь ... 100,000 төгрөгийн тэтгэвэртэй, Ц.Оюунчимэгт 3,230,000 төгрөгийн өртэй, энэ мөнгийг сард 50,000 төгрөг өгч чадна ... гэж хариу тайлбар ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийн дагуу ирүүлсэн хариу тайлбар нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хариуцагч гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Оюунчимэгийн 3,230,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.******* ... 100,000 төгрөгийн тэтгэвэртэй, Ц.Оюунчимэгт 3,230,000 төгрөгийн өртэй, энэ мөнгийг сард 50,000 төгрөг өгч чадна ... гэж хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Оюунчимэгийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Худалдаа хөгжлийн банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 66,630 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 33,315 төгрөгийг хариуцагч Г.*******аас, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 33,315 төгрөгийг төрийн сангийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Оюунчимэгт буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд, хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ