| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2020/0044/Э |
| Дугаар | 0052 |
| Огноо | 2020-02-13 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | М.Сарнайсайхан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 0052
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
нарийн бичгийн дарга Д.Пүрэврагчаа,
Улсын яллагч М.Сансарсайхан,
Шүүгдэгч Д.А...а түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0086) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б---гон овогт Да---ын Д.А...аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0319 01132 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянав.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Бо-гон овогт Да-лын Д.А...а, Монгол Улсын иргэн, 1974 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, эмэгтэй 45 настай, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, “Тэнгэр Ертөнц” ХХК-д туслах ажилтан, ам бүл 2, хүүхдийн хамт, ---- суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар З---7.
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Яллагдагч Д.А...а нь 2019 оны 06 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ----тоотод хашаанд байрлуулсан иргэн Х.Х---рын эзэмшлийн ---- “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгслийн хойд салхины шил, урд салхины шил, зүүн хойд хаалганы шил, зүүн хойд хажуугийн жижиг шил, жолоочийн баруун талын хойд хаалга, зүүн хойд крыло, зүүн хойд дээд багана зэргийг алхаар цохиж, хонхойлгон, хагалж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээж бусдад нийт 760.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А...а мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн ---- тоот ертөнцийн зүгээр урд зүг рүү харсан 4 тал банзан хашаа...байв. ...хашаан дотор ...байшингийн урд .... дугаартай Toyota Prius-20 маркийн авто машин байх ба уг машинд үзлэг хийхэд уг машины урд, хойд, зүүн талын хойд хаалганы салхины шилийг хагалж цуурсан байдалтай байв...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6, 9),
2. Гэрч Б.Б.........үүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2004 онд Д.А...а гэх эмэгтэйтэй танилцаж нэг гэрт орж...хамт амьдраад 4 жилийн дараа бид хоёр нэг хүүтэй болсон. ...сэтгэл санаа тохирохгүй...хэрүүл тасрахгүй болохоор нь 2016 онд ...салаад төрсөн дүү Ба....йнхээ гэрт амьдарч эхэлсэн... 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр миний салсан эхнэр миний гар утас руу залгаад “чи хүнтэй суугаад хүүхэдтэй болсон гэл үү одоо ирээд хүүхдээ ав” гэж надад хэлсэн. Тэгээд би гэртээ очоод салсан эхнэртээ хандаж “чи хүүхэд надад өгчхөөд дараа нь би буцааж авъя гээд битгий шалчигнаад байгаарай” гэж хэлээд хүүгээ аваад ...хүүтэйгээ хамт гэртээ ирээд хувцсаа угааж байсан. Тэгээд ус асгах гээд гадаа гартал манай хашааг 2 залуу давж орж ирж байхаар нь санаанд ч оролгүй хажуу айлын хүмүүс юм байлгүй гээд гэртээ ороход миний араас салсан эхнэр маань 2 дүүгээ дагуулж гэрт орж ирсэн. Тэгээд надад хандаж “хүү бид хоёрт хараал хийлгэдэг чиний тэр янхан чинь хаана байна” гээд өрөөнүүдээр миний эхнэр хүүхдийг хайгаад байсан. ...Тэгээд намайг харааж байгаад хүүг явъя гэж хэлээд гэрээс дагуулаад гараад явахдаа хашаанд байсан миний ахын эхнэр Х.Х---рын эзэмшлийн Toyota Prius-20 маркийн автомашины урд салхины шил, арын шил, хоёр хажуугийн шил болон буруу талын арын шилний хойд талын шанааг алхаар цохиж хагалчхаад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-37),
3. Гэрч Т.Цэ....ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр...Билгүүнтөгс, Д.А...а эгч бид гурав Б.........үү ахынд...очиход Б.........үү ах, хүү Хан...тай хоёулаа байсан ба шинэ эхнэр хүүхэд нь эмнэлэгт хэвтсэн гэж ярьж байсан. Тэгээд Д.А...а эгч хүүхдээ авч явна гээд Х....ыг аваад бид дөрөв гэрээс нь гараад явж байхад Б.........үү ах хойноос хашаанаасаа гарч ирээд Д.А...а эгч буцаж гүйж хашаа руу нь яваад орсон. Бил....гс ах бид хоёр зам руу гараад такси барихаар зогсож байгаад Д.А...а эгчийн хойноос орсон чинь Д.А...а эгч барьж явсан цүнхнээсээ алх гаргаж ирээд хашаанд нь байсан Toyota Prius-20 маркийн автомашины салхины шилнүүдийг хагалаад байхаар нь Би....гс бид хоёр эгчийг болиулаад алхыг нь авангуутаа хол шидсэн. ...Намайг хашаа руу хойноос нь ороход машины банкны хэсэгт жолоочийн ар талын хаалганы шилийг цохиж байхыг нь би харсан. Намайг хашаанд орохоос өмнө бусдыг нь хагалсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39),
4. Эд мөрийн баримтаар тооцох тогтоол (хавтаст хэргийн 10), Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “...26.5см хэмжээний урттай хар өнгийн резинээр бүрсэн бариултай, шар өнгийн төмөр алх байв...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 14, 15)
5. Хохирогч Х.Х---рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Б.........үү нь манай нөхөр болох Ц.Гэ...гийн хамаатны дүү нь бөгөөд...2019 оны 5 дугаар сарын 10-ны үед Б.Б.........үү манай гэрт ирээд “манай эхнэр удахгүй төрөх гэж байгаа...машинаа хэд хоног хэрэглүүлээч” гэхээр нь өөрийн эзэмшлийн .....улсын дугаартай цагаан өнгийн Toyota Prius-20 маркийн автомашинаа Б.........үүд өгөөд явуулсан...тэгээд 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 07 цагийн үед Б.........үү над руу залгаад “хуучин салсан эхнэр маань 2 залуутай ирээд намайг зодоод, таны машины цонхнуудыг хагалсан. Та хүрээд ирэх үү” гэхээр нь явж очсон. Тэгэхэд хашаанд байсан миний машины бүх цонхнууд нь хагарсан байдалтай...байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19),
6. “Тэнцвэр-Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Автомашин учирсан хохирлын үнэлгээний 721 дугаар тайланд “...жолоочийн буруу талын хойд хаалганы будаг нь халцарч хонхойсон...140.000 төгрөг...Зүүн хойд крыло хонхойж чихэгдсэн...170.000 төгрөг, ...Хойд салхины шил...120.000 төгрөг, ...Урд салхины шил...140.000 төгрөг, Зүүн хойд дээд багана...120.000 төгрөг, ...Зүүн хойд хаалганы шил хагарсан...40.000 төгрөг...Зүүн хойд хажуугийн жижиг шил...30.000 төгрөг буюу нийт 760.000 төгрөг...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 48-49),
7. Шүүгдэгч Д.А...агийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Б.Б.........үү гэдэг хүнтэй анх 2004 онд танилцаад гэр бүл болж байсан. 2004 оноос хойш 2018 он хүртэл 15 жил хамт амьдарч байсан. ...2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр би Б.........үү рүү ярьж “Ирж хүүгээ ав” гэж хэлсэн чинь Б.........үү удалгүй ирээд хүүгээ аваад явсан. Тэгээд би шинэ эхнэртэй нь танилцъя, хүүхдээ очиж авъя” гэж бодоод орой нь төрсөн дүү ...Би...гс ...Цэгц нарын хамт... гэрт нь ороход Б.........үү, Х...л хоёр байсан ба би Б.........үүд “чи нэгэнт хүнтэй суусан юм байна. Чи миний унаа тэргийг үрэн таран хийж байсан. Одоо намайг унаатай болгож өг” гэж хэлсэн чинь Б.........үү миний нүүр лүү гараараа хойш нь түлхэхээр нь миний уур хүрээд хэрэлдэж, маргалдаж байхад Би...өгс, Цэ...ц хоёр бид хоёрыг салгасан. ...Би ...шар өнгийн төмөр алх газар унахаар нь аваад Б.........үүгийн хашаан дотор байсан Toyota Prius-20 маркийн автомашины урд болон хойд салхины шил, зүүн хойд хаалганы шил мөн зүүн урд талын салхины шил, зүүн хойд хажуугийн шилнүүдийг хагалаад тэр алхаа хашаан дотор нь хаячихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 98-99),
8. Тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 63),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 79), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 90), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 68, 70-75, 85, 86), “Тэнгэр Ертөнц” ХХК-н тодорхойлолт (хавтаст хэргийн 149) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.А...ад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Д.А...а нь Сонгинохайрхан дүүргийн ..... тоотод, 2019 оны 06 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө, урьд ханилж байсан нөхөр Б.Б.........үү дээр очин “чи миний тээврийн хэрэгслийг зарж, намайг тээврийн хэрэгсэлгүй болгосон, тээврийн хэрэгсэл авч өг, хүүхдээ авч явна” гэж маргалдсан байна. Ийнхүү маргалдах явцдаа Б.Б.........үүгийн амьдарч байсан хашаан дотор байрлуулсан иргэн Х.Х---рын эзэмшлийн Toyota Prius-20 маркийн .....улсын дугаартай тээврийн хэрэгсэлд алх ашиглан хойд, урд салхины шил, зүүн хойд хаалга, хаалганы хажуугийн жижиг шилийг хагалж, тээврийн хэрэгслийн баруун талын хойд хаалга, зүүн хойд крыло, зүүн хойд дээд багана зэргийг хонхойлгон гэмтээж 760.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн ..... тоот ертөнцийн зүгээр урд зүг рүү харсан 4 тал банзан хашаа...байв. ...хашаан дотор ...байшингийн урд .... улсын дугаартай Toyota Prius-20 маркийн авто машин байх ба уг машинд үзлэг хийхэд уг машины урд, хойд, зүүн талын хойд хаалганы салхины шилийг хагалж цуурсан байдалтай байв...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6, 9),
- Гэрч Б.Б.........үүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр миний салсан эхнэр надад хандаж “хүү бид хоёрт хараал хийлгэдэг чиний тэр янхан чинь хаана байна” гээд өрөөнүүдээр миний эхнэр хүүхдийг хайгаад байсан. ...Тэгээд намайг харааж байгаад хүүг явъя гэж хэлээд гэрээс дагуулаад гараад явахдаа хашаанд байсан миний ахын эхнэр Х.Х---рын эзэмшлийн Toyota Prius-20 маркийн автомашины урд салхины шил, арын шил, хоёр хажуугийн шил болон буруу талын арын шилний хойд талын шанааг алхаар цохиж хагалчхаад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-37),
- Гэрч Т.Цэ....ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр...Д.А...а эгчийн хойноос орсон чинь Д.А...а эгч барьж явсан цүнхнээсээ алх гаргаж ирээд хашаанд нь байсан Toyota Prius-20 маркийн автомашины салхины шилнүүдийг хагалаад...байсан. ...Намайг хашаа руу хойноос нь ороход машины банкны хэсэгт жолоочийн ар талын хаалганы шилийг цохиж байхыг нь би харсан. Намайг хашаанд орохоос өмнө бусдыг нь хагалсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39),
- Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “...26.5см хэмжээний урттай хар өнгийн резинээр бүрсэн бариултай, шар өнгийн төмөр алх байв..” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 14, 15)
- Хохирогч Х.Х---рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өөрийн эзэмшлийн ..... ... улсын дугаартай цагаан өнгийн Toyota Prius-20 маркийн автомашинаа Б.........үүд өгөөд явуулсан...тэгээд 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 07 цагийн үед Б.........үү над руу залгаад “хуучин салсан эхнэр маань 2 залуутай ирээд намайг зодоод, таны машины цонхнуудыг хагалсан. Та хүрээд ирэх үү” гэхээр нь явж очсон. Тэгэхэд хашаанд байсан миний машины бүх цонхнууд нь хагарсан байдалтай...байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19),
- “Тэнцвэр-Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Автомашин учирсан хохирлын үнэлгээний 721 дугаар тайланд “...жолоочийн буруу талын хойд хаалганы будаг нь халцарч хонхойсон...140.000 төгрөг...Зүүн хойд крыло хонхойж чихэгдсэн...170.000 төгрөг, ...Хойд салхины шил...120.000 төгрөг, ...Урд салхины шил...140.000 төгрөг, Зүүн хойд дээд багана...120.000 төгрөг, ...Зүүн хойд хаалганы шил хагарсан...40.000 төгрөг...Зүүн хойд хажуугийн жижиг шил...30.000 төгрөг буюу нийт 760.000 төгрөг...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 48-49)
- Шүүгдэгч Д.А...агийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр би Б.........үү... гэрт нь ороход Б.........үү, Ха....ал хоёр байсан ба би Б.........үүд “чи нэгэнт хүнтэй суусан юм байна. Чи миний унаа тэргийг үрэн таран хийж байсан. Одоо намайг унаатай болгож өг” гэж хэлсэн чинь Б.........үү миний нүүр лүү гараараа хойш нь түлхэхээр нь миний уур хүрээд хэрэлдэж, маргалдаж ...байгаад Б.........үүгийн хашаан дотор байсан Toyota Prius-20 маркийн автомашины урд болон хойд салхины шил, зүүн хойд хаалганы шил мөн зүүн урд талын салхины шил, зүүн хойд хажуугийн шилнүүдийг хагалаад тэр алхаа хашаан дотор нь хаячихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 98-99) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.А...а нь хувийн таарамжгүй сэдэлтээр, иргэн Б.Б.........үүтэй маргалдаж, шууд санаатай үйлдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бусдад бага бусаас дээш хэмжээний хохирол учруулсан болох нь гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогджээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Д.А...аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бусдад бага бусаас дээш хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.А...а нь бусдад 760.000 төгрөгийн хохирол учруулснаас шүүгдэгч нь төлж барагдуулаагүй байна. Иймд шүүгдэгч Д.А...агаас Иргэний хуульд заасны дагуу 760.000 төгрөгийг 3 сарын хугацаанд гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Д.А...аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.А...а нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Д.А...ад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал буюу хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд хохирлыг барагдуулаагүй байгааг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулах талаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг 700 нэгж болгон өөрчлөн эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Түүнчлэн шүүгдэгчид шүүхээс торгох ял оногдуулсантай холбогдуулан хохирол, хор уршгийг арилгаагүй байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүргийг торгуулийн ял биелэгдэж дуусах хүртэл хугацаагаар авах нь хохирогчийн гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд ач холбогдолтой байна.
Шүүгдэгч Д.А...ад торгох ял оногдуулсантай холбогдуулан хохирол, хор ургийг нөхөн төлөөгүй нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг анхааруулав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 26.5см хэмжээний урттай хар өнгийн резинээр бүрсэн бариултай, шар өнгийн төмөр алхыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бо...он овогт Да....ын Д.А...аг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А...аг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.А...ад мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг торгох ял биелэгдэж дуусах хүртэл хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А...а нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг анхааруулсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А...агаас 760.000 (долоон зуун жаран мянган) төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн 3 (гурав) сарын хугацаанд гаргуулж хохирогч Б.Х---рт олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 26.5см хэмжээний урттай хар өнгийн резинээр бүрсэн бариултай, шар өнгийн төмөр алхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах орон тооны бус байгууллагад шилжүүлсүгэй.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ