Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 1379

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

Хэргийн индекс:135/2016/01335/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь   би,

Нэхэмжлэгч:   ******* ******* банкны Дархан-уул аймаг дахь салбар / утас: 7037 4297, 7037 3713/-ын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум,  ***  дугаар баг, залуучууд *** дугаар гудамж ***  тоотод оршин суух ******* овгийн *******ын *******  /РД: *******, утас: 9940 8408/-т холбогдох 

“Зээл, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 3,308,858.53 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг 2016 оны 09 дүгээр   сарын  12-ны   өдөр хүлээн авч, 2016 оны  09 дүгээр   сарын 19-ний    өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад        

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн  шаардлагадаа:

“... А.*******аас 3,308,858.53 төгрөгийг гаргуулж, өгнө үү”  гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн  эвлэрлийн гэрээнд:

“... Банкинд төлөх үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 3,308,858.53 төгрөгийг дараахь хуваарийн дагуу төлж барагдуулна. Үүнд:

2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөгийг

2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөгийг

2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөгийг

2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөгийг

2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөгийг

2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөгийг

2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөгийг

2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөгийг

2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөгийг

2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөгийг

2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 308,858.53 төгрөгийг

2.1.2. Гэрээний 2.1.1 дэх хэсэгт заасан төлбөрийг *******, ******* банкны 467005111 тоот дансанд  бэлэн болон бэлэн бусаар шилжүүлэх;

2.1.3. Банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийн 67,891.74 төгрөгийг  *******, ******* банкны тоот дансанд  бэлэн болон бэлэн бусаар гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор шилжүүлэх” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч   ******* *******  банкны  Дархан  салбар  хариуцагч А.*******т холбогдуулан  3,308,858.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн  эвлэрлийн гэрээнд:

“...Банкинд төлөх үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 3,308,858.53 төгрөгийг дараахь хуваарийн дагуу төлж барагдуулна. Үүнд:

2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөгийг

2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөгийг

2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөгийг

2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөгийг

2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөгийг

2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөгийг

2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөгийг

2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөгийг

2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөгийг

2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөгийг

2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 308,858.53 төгрөгийг

2.1.2. Гэрээний 2.1.1 дэх хэсэгт заасан төлбөрийг *******, ******* банкны 467005111 тоот дансанд  бэлэн болон бэлэн бусаар шилжүүлэх;

2.1.3. Банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийн 67,891.74 төгрөгийг  *******, ******* банкны тоот дансанд  бэлэн болон бэлэн бусаар гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор шилжүүлэх ...  гэсэн эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул  зохигчийн эвлэрлийг   баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч  ******* *******  банкны  Дархан  салбарын нэхэмжлэлтэй  хариуцагч А.*******т холбогдох  3,308,858.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад  зохигчид ...  Банкинд төлөх үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 3,308,858.53 төгрөгийг дараахь хуваарийн дагуу төлж барагдуулна. Үүнд:

2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөгийг

2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөгийг

2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөгийг

2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөгийг

2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөгийг

2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөгийг

2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөгийг

2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөгийг

2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөгийг

2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөгийг

2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 308,858.53 төгрөгийг

2.1.2. Гэрээний 2.1.1 дэх хэсэгт заасан төлбөрийг *******, ******* банкны 467005111 тоот дансанд  бэлэн болон бэлэн бусаар шилжүүлэх;

2.1.3. Банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийн 67,891.74 төгрөгийг  *******, ******* банкны тоот дансанд  бэлэн болон бэлэн бусаар гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор шилжүүлэх .... гэж  эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* банкны Дархан салбарын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ******* ******* банк 190000941 тоот дансанд тушаасан  тэмдэгтийн хураамж  67,891.74 төгрөгийг төрийн сангийн орлого болгосугай.    

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

  ШҮҮГЧ                                  Д.ОЮУНДАРЬ