| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2016/01249/и |
| Дугаар | 1373 |
| Огноо | 2016-10-18 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын багц хуулиар бусад, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 1373
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Хэргийн индекс: 135/2016/01249/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, өөрийн байранд байрлах Дархан-Уул аймгийн ******* *******, ******* даатгалын хэлтэс /утас: 7037 7326/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, *** дүгээр багт байрлах ******* ******* ХХК /захирал *******, утас: 9519 0903, 9905 3907/-д холбогдох
“330,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагад 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:
"... 2016 оны 08 дугаар сарын 31-ний байдлаар 220,000 төгрөгийн шимтгэлийн хуримтлагдсан өр үүсгээд байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэл 220,000 төгрөг, үүнд ногдох алданги 110,000 төгрөг болж байна. Иймд ******* даатгалын шимтгэлийн өр бүгд 330,000 төгрөгийг ******* ******* ХХК-иас яаралтай гаргуулж санг хохирогүй болгох арга хэмжээ авч өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“... 10 дугаар сарын 20 хүртэл мөнгөө хувааж төлж дуусгана” гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
“Нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй ******* ******* ХХК нь шимтгэлийн өр 220,000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны дотор барагдуулж дуусгах ба алданги 110,000 төгрөгийг чөлөөлж өгнө үү гэсэн тайлбарыг тус хэлтэс нь зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн ******* *******, ******* даатгалын хэлтэс нь хариуцагч ******* ******* ХХК-иас ******* даатгалын шимтгэлийн өр бүгд 330,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т заасан нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх эрхийн дагуу ... Нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй ******* ******* ХХК нь шимтгэлийн өр 220,000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны дотор барагдуулж дуусгах ба алданги 110,000 төгрөгийг чөлөөлж өгнө үү гэсэн тайлбарыг тус хэлтэс нь зөвшөөрч байна ... гэж эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Дээрхи эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагч нар гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн ******* *******, ******* даатгалын хэлтэсийн нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигчид ... Нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй ******* ******* ХХК нь шимтгэлийн өр 220,000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны дотор барагдуулж дуусгах ба алданги 110,000 төгрөгийг чөлөөлж өгнө үү гэсэн тайлбарыг тус хэлтэс нь зөвшөөрч байна ... гэж эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Дархан-Уул аймгийн ******* *******, ******* даатгалын хэлтэс нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн хэсэг болох 220,00 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 3,625 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-иас гаргуулан төрийн сангийн орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэнд адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ