Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 1372

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

Хэргийн индекс:135/2016/01416/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Д.Оюундарь   би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, рапид харш, 27 дугаар байр, 33 тоотод оршин суух Мянган овгийн Нямжавын Уянга /РД: ТЕ80110409, утас: 9910 9402/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, *** дүгээр хороолол, *** дугаар байр, *** тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /РД: *******, утас: 9937 3316/-т холбогдох

“3,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2016 оны  10 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн  хянаад         

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн  шаардлагадаа:

“Миний бие ******* нь Ж.*******тэй зээлийн гэрээ нотариатаар гэрчлүүлэн 2,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатай 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Ж.*******т зээлүүлсэн. Ж.*******ийг гэрээнийхээр үүргийг биелүүлэхийг шаардсан боловч элдэв шалтаг, зовлон ярьж утсаар залгахаар хариу ч өгөхгүй байсаар өдийг хүрсэн. Иймд Ж.*******ээс үндсэн зээл 2,000,000 төгрөг, түүний хүү 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“Миний бие Ж.******* нь *******ас 2,000,000 төгрөг авсан нь үнэн. Хүүтэйгээ нийлээд 3,000,000 төгрөгийг дараах байдлаар төлнө. Үүнд 2017 оны 01 дүгээр сарын 31-ний дотор 1,000,000 төгрөг, 2 дугаар сарын 28-ны дотор 1,000,000 төгрөг, 03 дугаар сарын 31-ний дотор 1,000,000 төгрөгийг барагдуулж төлнө” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ж.*******т холбогдуулан 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.******* нь ... Миний бие Ж.******* нь *******ас 2,000,000 төгрөг авсан нь үнэн. Хүүтэйгээ нийлээд 3,000,000 төгрөгийг дараах байдлаар төлнө. Үүнд 2017 оны 01 дүгээр сарын 31-ний дотор 1,000,000 төгрөг, 2 дугаар сарын 28-ны дотор 1,000,000 төгрөг, 03 дугаар сарын 31-ний дотор 1,000,000 төгрөгийг барагдуулж төлнө ...  гэж хариу тайлбар ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийн дагуу ирүүлсэн хариу тайлбар нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хариуцагч гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Уянгын 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.******* ... Миний бие Ж.******* нь *******ас 2,000,000 төгрөг авсан нь үнэн. Хүүтэйгээ нийлээд 3,000,000 төгрөгийг дараах байдлаар төлнө. Үүнд 2017 оны 01 дүгээр сарын 31-ний дотор 1,000,000 төгрөг, 2 дугаар сарын 28-ны дотор 1,000,000 төгрөг, 03 дугаар сарын 31-ний дотор 1,000,000 төгрөгийг барагдуулж төлнө ... гэж хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.Ариунцэцэгийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ХААН банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 62,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 31,475 төгрөгийг хариуцагч Ж.*******ээс, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 31,475 төгрөгийг төрийн сангийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч *******д буцаан олгосугай.

  3.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд, хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

  4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

ШҮҮГЧ                                   Д.ОЮУНДАРЬ