Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 52

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч Т.Нансалмаа Нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д зааснаар Г.Энхсайханд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1931004690032 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн, 30 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Сэлэнгэ аймаг Шаамар сум 3 дугаар баг Дулаанхаан тосгоны 01 дүгээр хэсэг 1- 06 тоотод оршин суух, Дулаанхаан тосгоны Спорт цогцолборын биеийн тамирын арга зүйч ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Бандгай овогт Ганзоригийн Энхсайхан РД:/УШ89051918/ Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Энхсайхан нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг Дулаанхаан тосгоны нутаг дэвсгэрт иргэн Ө.Цогтбаярыг “манай хүүхдийг айлгалаа” гэх шалтгаанаар хавсарч нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр 2 шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.Энхсайхан нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг Дулаанхаан тосгоны нутаг дэвсгэрт иргэн Ө.Цогтбаярыг “манай хүүхдийг айлгалаа” гэх шалтгаанаар хавсарч нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Г.Энхсайхан гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: Шүүгдэгч Г.Энхсайханы шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Ж.Ганболд дарга манайд байхдаа Ө.Цогтбаяр, Г.Амгаланбаатар нарыг дуудаагүй юм. Гэтэл өөрсдөө манайд ирсэн ба Г.Амгаланбаатар гаднаас орж ирэхдээ дараагийн засаг даргаа угтаж ав гэж зандрангуй маягаар хэлэхэд араас нь Ө.Цогтбаяр орж ирсэн. Ингээд Ж.Ганболд дарга дургүйцэж, намайг засаг дарга хийж байхад чи ийм юм ярьж явдаг юм уу гээд дургүйцэж тэд нар барьцалдаж авсан. Тэгээд манай хүүхэд айж уйлаад, эхнэр дургүйцэж гэрээс гар гэсэн шаардлага тавьсан. Тэр гурав барьцалдаад гарсан ба Г.Амгаланбаатар, Ө.Цогтбаяр 2 эхлээд даргыг цохисон. Би араас нь гарч Ө.Цогтбаярыг цохисон нь үнэн. Хохирлыг төлж барагдуулна. Гэм буруугийн талаар маргаан байхгүй...” гэх мэдүүлэг, Хохирогч Ө.Цогтбаярын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...: Би 2019 оны 11 дүгээр 28-ны оройн 19-н цагийн үед ирээд Дулаанхаан тосгоны Захирагчийн албаны жолооч Г.Амгаланбаатарын хамт тосгоны Эрүүл мэндийн төвд хамт байж байхад тосгоны захирагч Ж.Ганболд Г.Амгаланбаатарын утас руу залгаж түүнийг “хүрээд ир” гэж дуудсан юм. Тухайн үед жолооч Г.Амгаланбаатар нь машингүй явган явж байгаад надад “хоёулаа хамт дарга руу очъё” гэж ярихаар нь би тухайн үед машинтай явж байсан болохоор түүнтэй Ж.Ганболд даргын байсан иргэн Г.Энхсайханы гэрт нь очсон юм. Тэгээд Г.Энхсайханы гэрт орох үед Ж.Ганболд архи уучихсан нилээд согтуу байсан. Тэгээд Г.Амгаланбаатар бид 2-г хэл үгээр доромжлож /намайг гудамжинд байхад чинь энэ ажил дээр тавьсан гэх/ зэргээр хэл үгээр доромжлоод эхэлсэн, тэгээд Г.Амгаланбаатар тухайн үед юм ярилгүй сууж байгаад Ж.Ганболд дарга руу “та яахаараа дандаа ингэж хүн муухайгаар хэлж байдэг юм бэ” гээд босоод ирсэн. Тэгсэн гэрийн эзэн Г.Энхсайхан, Ж.Ганболд дарга, Г.Амгаланбаатар бид 3- г “та нар хүүхэд айлгаад байна, гэрээс гар” гэж хэлэхээр нь бид З-лаа тэдний гэрээс гарсан юм. Ингээд Г.Энхсайханы гэрийн гадаа хашаан дотор нь машин руу гаа явж байхад Г.Энхсайхан бидний араас гэрээсээ гарч ирээд “та нар гэрт хэрэлдэж маргалдлаа” гэж хэлээд машины хажууд зогсож байсан намайг эхлээд нүүр, баруун талын нүд хамрыг хавсарч гараараа нэг удаа цохисон. Тухайн үед би Г.Энхсайханд цохиулсандаа газар унасаны дараа мөн Г.Амгаланбаатарын араас очиж хөлөөрөө өшиглөөд авсан. Тэгснээ буцаж ирээд би тухайн үед газраас босох гэж байхад дахин миний зүүн хавирага руу өшиглөөд авсан. Тэгээд би Г.Энхсайханд өшиглүүлсний дарэа хэсэг хугацаанд хэвтэж байгаад машин руугаа мөлхөж орсон. Тэгсэн араас Г.Амгаланбаатар удалгүй машинд сууж бид Г.Энхсайханы гэрийн гаднаас хөдлөж явцгаасан байгаа. Тэгээд би ажил дээрээ ирж хамраас гарсан цусаа арилгаж тэгээд гэр лүүгээ явж амарсан байгаа. Одоогоор миний зүүн талын 11 дүгээр хавирга хугарсан, мөн зүүн. талын бөөр хүндүүрлэж өвдөж байгаа. Хамар ясны хугаралтай. Одоогоор би ямар нэг эмчилгээ зүйл бол байхгүй. 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл гэрээрээ эмчилгээ хийлгэсэн байгаа. Цаашид хамар ясны хугарлыг эмчлүүлэх шаардалга байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 07 дугаар тал/ 3 Хохирогч Ө.Цогтбаярын 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би болсон явдлыг сайн санаж байгаа. 2019 оны 11 дүгээр сарын 28-ны оройн 19-н цагийн үед Сэлэнгэ аймагт ажилтай явж байгаад ажил дээрээ ирэхэд Ж.Ганболд дарга, Г.Энхсайхан 2 захирагчийн албаны өрөөнөөс гарч ирж таарсан. Тэгээд Ж.Ганболд дарга “намайг сайн явж ирсэн үү? Ажил төрөл нь бүтэмжтэй юу” гэж асуухаар нь “явсан ажил бүтсэн” гэж хэлтэл “манай өрөөнд оръё” гээд Ж.Ганболд даргын өрөөнд Г.Энхсайхан бид 3-лаа хамт орж тэгээд Г.Энхсайхан дэлгүүр явж “Хар экс” нэртэй 0,75 литрийн архи авч ирж бид 3-лаа Ж.Ганболд даргын өрөөнд хувааж уусан байгаа. Би Сэлэнгэ аймгаас оройн 19-н цагийн үед ирэхэд Ж.Ганболд дарга, Г.Энхсайхан нар архи уусан бололтой жаахан халамцуу байсан. Тэгээд Ж.Ганболд даргын өрөөнөөс гарч Г.Амгаланбаатартай таарч Г.Амгаланбаатар миний машиныг барьж бид хамт тосгоны эрүүл мэндийн төв рүү хамт явсан байгаа. Миний эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд хохирол учруулсан Г.Энхсайханд гомдолтой байна, би хугарсан хамар, хавиргаа эмчилүүлэхэд гарах эмчилгээний зардлыг түүнээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /ххийн 12-13 дугаар тал/ Гэрч П.Отгонтуяагийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 28-ны оройн 20 цаг өнгөрч байхад ажлаа тарж гэртээ ирсэн юм, Гэртээ ирээд удаагүй байхад манай нөхөр Г.Энхсайхан мөн ирсэн юм. Тэгээд би гэртээ хоолоо хийж байхад удалгүй манай тосгоны захирагч Ж.Ганболд манай гэрт ирж хоол идээд сууж байхад гэрийн хаалга их хүчтэй гаднаас нь цохихоор нь онгойлгож өгтөл Захирагчиин албаны жолооч Г.Амгаланбаатар байсан. Тэгээд надад “засаг дарга ирж байхад хаалгаа яасан удаан онгойлгодог юм бэ” гээд гэр лүү орсон. Тэгсэн Г.Амгаланбаатар “гадаа байгаа засаг даргаа оруулж ир” гэж Г.Энхсайханд хэлсэн. Тэгсэн Г.Энхсайхан түүнд “гэрийн хаалга онгорхой байгаа шүү дээ өөрөө ороод ирнэ биз дээ” гэж хэлсэн тэгээд тэр хоёр юм яриалгүй чимээгүй болж, өрөөнд сууж байсан Ж.Ганболд дарга, Г.Амгаланбаатарт хандаж “за Амаа би энд сууж байхад чинь ингэж ярьж болохгүй шүү, тэгээд ч айлд байна наад дуугаа аяд” гэж хэлсэн тухайн үед би Г.Амгаланбаатарт цай хийж өгсөн. Тэгсэн хэсэг сууж байгаад гэрээс гарч Ө.Цогтбаярыг гаднаас дагуулж гэрт орж ирсэн ирэхээр би Ө.Цогтбаярт цай хийж өгөөд байж байтал Ж.Ганболд дарга, Ө.Цогтбаяр, Г.Амгаланбаатар нар хоорондоо маргалдаад эхэлсэн тэгээд маргалдаж байгаад Г.Амгаланбаатар гараараа ширээ цохиж агсарах маягтай болсон. Тэгээд би Г.Амгаланбаатар хандаж “Амаа ахаа та болио хүүхэд айгаад байна” гэж хэлтэл “миний хүүхдүүдийг ингэж зөндөө л айлгаж байсан, энэ юу ч биш” гэх зэргийн юм ярихад тэд хоорондоо маргалдаж Ж.Ганболд дарга, Ө.Цогтбаяр нар хоорондоо барьцалдаж авсан, тэгсэн манай нөхөр тэд нарт ”та нар манай гэрт ингэхгүй ээ гарцгаа” гээд гэрээс гаргасан юм. Тухайн үед Ж.Ганболд дарга, Ө.Цогтбаяр нар хоорондоо барьцалдаж Г.Амгаланбаатарч мөн тэр хоёртой барьцалдаж манай нөхөр Г.Энхсаихан тэд нарыг гэрээс гаргах гэж зууралдаж гарцгаасан. Г.Энхсайхан тэднииг гэрээс гаргасны дараа үүдний довжоон дээр тэднийг хараад зогсож байхад Ө.Цогтбаяр Ж.Ганболд даргын хүзүүнээс зүүгдэж Г.Амгаланбаатар Ж.Ганболд даргын нүүр рүү нь гараараа 2-оос 3-н удаа цохиод авсан. Тэгсэн Г.Энхсайхан тэдэн рүү гүйж очиж Ж.Ганболд даргыг Ө.Цогтбаяр, Г.Амгаланбаатар нараас салгасан байгаа. Тухайн үед гадаа харанхуй болсон байсан болохооо надад сайн харагдаагүй. Тэгээд би гэр лүугээ орсон. Удалгүй Г.Энхсайхан гаднаас орж ирээд гадуур хувцсаа аваад гарах гэхээр нь Г.Энхсайханд “би чамайг гэрээс гаргахгүй” гэж хэлээд бид гэртээ амарцгаасан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар тал/ Гэрч Г.Амгаланбаатарын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр би ажлын 4 байрандаа машинаа янзалж орой 18-н цагийн үед дуусч сургууль орж хүүхдүүдээ авч гэрт нь хүргэж өгөөд буцаад 19-н цагийн үед ажил дээрээ машинаа тавих гэтэл Ж.Ганболд дарга өрөөндөө байсан, би явахыг нь хүлээгээд захирагчийн албаны байрны 1 дүгээр давхарт хүлээж байхад гаднаас Г.Энхсайхан Ө.Цогтбаяр нар ирж Ж.Ганболд даргын өрөө рүү орсон. Тэгээд удалгүй доор хүлээгээд сууж байсан. Намайг Г.Энхсайхан дуудаж бид Ж.Ганболд даргын өрөөнд тухайн үед Г.Энхсайханы авч ирсэн 0,75 литрийн хар экс нэртэй архи хувааж ууцгаасан юм. Ингээд Ө.Цогтбаяр бид хоёр түрүүнд нь гарч тосгоны эмнэлэг рүү очсон юм. Ж.Ганболд дарга, Г.Энхсайхантай хамт үлдсэн юм. Тэгээд Ө.Цогтбаяр бид хоёр эмнэлэг дээр очиж байж байхад Ж.Ганболд дарга над руу залгаж “би Г.Энхсайханы гэрт байна, хүрээд ир намайг гэрт хүргэж” өг гэж хэлсэн. Тэгээд Ө.Цогтбаяр бид хоёр эмнэлэг дээр байж байхад Ж.Ганболд дарга нилээд хэдэн удаа залгаж эхлээд би “удахгүй очлоо” гэж хэлж байгаад дахин залгаад байхаар нь утсаа авалгүй Ө.Цогтбаярыг хүлээж байгаад түүний ажил дуусч бид хамт Г.Энхсайханы гэрт нь даргыг авах гэж очиход Ж.Ганболд дарга “яасан удаж байж ирдэг юм бэ” намайг загнаж хэл үгээр доромжлоод Г.Энхсайханы гэрт хэрүүл маргаан болж би тухайн үед уурлаж Г.Энхсайханы гэрийн ширээг гараараа цохиж босч гэрээс нь гарч үүдний довжоон дээр зогсож байхад Г.Энхсайхан гэрээсээ гарч ирж эхлээд миний араас хөлөөрөө өгзөг рүү өшиглөсөн. Тэгээд Ж.Ганболд дарга араас нь гарч ирж намайг заамдаж авч цохих гэж оролдохоор нь би цохиулахгүй гэж зууралдаад зогсож байхад Ө.Цогтбаяр машиныхаа ард талд эвхрэлдээд унасан байхад Г.Энхсайхан түүнийг өшиглөж байгаа харагдсан, гэхдээ хаашаа нь өшиглөснийг би сайн хараагүй, би өөрөө Ж.Ганболд даргад цохиулахгүй гэж зууралдаж байсан. Тэгж байтал Ө.Цогтбаярын машины хойд талын улаан гэрэл асахаар нь түүнийг машиндаа суусан явах гэж байна гэж бодоод Ж.Ганболд даргаас салж Ө.Цогтбаярын машин руу гүйж дотор нь орж суугаад тэгээд Ө.Цогтбаяр машинаа жолоодож бид Г.Энхсайхан, Ж.Ганболд даргаас зугтаж явсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр тал/ Гэрч Ж.Ганболдын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр болсон асуудлын талаар ярихад манай найз Батболд гэдэг хүн Алтангадас одон авсан баяраа тэмдэглэнэ гэж ажил дээр ирсэн юм. Тэгээд найзын авч ирсэн одоо би нэрийг санахгүй байна ямар ч байсан 2 шил архийг гадаа машинд юм ярьж сууж байгаад ууцгаасан юм. Ингээд манай найз “явлаа” гээд явсан юм. Би тухайн үед уусан архиндаа нилээд согтож ямар ч байсан машинаас нь бууж албан өрөөндөө орж байсан санагдаж байна. Би яг болсон асуудлын талаар сайн мэдэхгүй байна. Ингээд маргааш нь ажил дээрээ ирж болсон асуудлыг мэдсэн байгаа. Би тухайн үед хэн нэгэн хүнтэй хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Болсон асуудлыг санахгүй байна. Би болсон асуудлыг огт санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-н 21 дүгээр тал/ Гэрч Л.Дэлгэрцэцэгийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би гэртээ 2019 оны 11 дүгээр сарын 28-ний шөнө амарч байх үед манай нөхөр Ө.Цогтбаярын нүүр нь хавдсан байдалтай амнаас нь жаахан архи үнэртсэн орж ирсэн юм. Ингээд би Ө.Цогтбаяраас “наад нүүр амаа яагаа вэ” гэж асуухад надтай юм ярилгүй унтаад өгсөн. Тэгээд маргааш өглөө нь босч ажилдаа явах талаар хэлэхэд Ө.Цогтбаяр “би ажилдаа явахгүй” гэж хэлээд гэртээ үлдсэн. Тэгээд би орой ажлаасаа гэртээ ирж Ө.Цогтбаяраас болсон явдлын талаар асуухад Ө.Цогтбаяр “...Ж.Ганболд дарга, Г.Энхсайханы гэрт согтуу байсан, надтай хамт явж байсан Г.Амгаланбаатарт намайг хамт Ж.Ганболд даргыг очоод Г.Энхсайханы гэрээс авмаар байна гэж ярихаар нь би хамт явж Г.Энхсайханы гэрт нь ороход Ж.Ганболд дарга, согтуу Г.Амагаланбаатар руу хэл үгээр дайрч доромжлоод байхаар нь тухайн үед 5 Г.Амгаланбаатар түүнд уурлаж Г.Энхсайханы гэрийн ширээг гараараа цохисон, тэгээд Ж.Ганболд дарга, Г.Амгаланбаатар хоёр хоорондоо гэрт зодолдсон. Тэгээд би Г.Энхсайханы гэрээс нь гараад гадаа үүднийх нь довжоон дээр зогсож байхад Г.Энхсайхан араас нь өшиглөж би газар унасан, намайг газар унасан байхад Г.Энхсайхан дахин хэд хэдэн удаа миний дээрээс намайг дэвсэлсэн, өшиглөсөн гэж ярьж байсан. Тэгээд би энэ талаар Цагдаагийн газарт өргөдөл өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 22 дугаар тал/ Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний албаны Шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 299 дугаартай: “...1.Ө.Цогтбаярын биед хамар ясны хугарал, зүүн 11 дүгээр хавирганы хугарал, баруун зүүн нүдний дээд доод зовхи, баруун нүдний салстад цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 28 дугаар тал/ Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар тал/ Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 09 дүгээр тал Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11 дүгээр тал/ Эмчийн үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 24 дүгээр тал/ Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 30-31, 33-34 дүгээр тал/ Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 36-37 дугаар тал/ Г.Энхсайханы 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 38 дугаар тал/ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр тал/ Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 47-51 дүгээр тал/ Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 68-69 дүгээр тал/ зэрэг болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс 6 тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй. Иймд шүүгдэгч Г.Энхсайхан нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг Дулаанхаан тосгоны нутаг дэвсгэрт иргэн Ө.Цогтбаярыг “манай хүүхдийг айлгалаа” гэх шалтгаанаар хавсарч нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан учруулсан нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн баримтуудаар нотлогдсон гэж шүүх үзэж байна. Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1- д заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг Шүүгдэгч Г.Энхсайханы гэмт үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Ө.Цогтбаярын биед хамар ясны хугарал, зүүн 11 дүгээр хавирганы хугарал, баруун зүүн нүдний дээд доод зовхи, баруун нүдний салстад цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2-д зааснаар хохирол, хор уршигт тооцов. Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ө.Цогтбаяр нь шүүгдэгч Г.Энхсайханаас эмчилгээний зардал 405.510 төгрөгийг нэхэмжилсэн байх ба хавтаст хэрэгт ирүүлсэн нотлох баримтанд үндэслэн шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор тогтов. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Энхсайхан нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд оролцсон Прокуророос санал болгосон торгох ялын хэмжээ хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Г.Энхсайханы тогтмол цалин хөлстэй ажил эрхэлдэг, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 04 сарын дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулав. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн 7 баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Бандгай овогт Ганзоригийн Энхсайханыг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Энхсайханаас 405.510 төгрөг гаргуулан хохирогч Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар Дулаанхаан тосгоны хар усан тохойн гудамж 2- 3-43 тоотод оршин суух Боржигон овогт Өлзийбаярын Цогтбаярт /МД72091173/ олгосугай. 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Бандгай овогт Ганзоригийн Энхсайханыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Г.Энхсайханд оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 04 сарын дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай. 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Г.Энхсайхан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15000 төгрөгийг нэг хоногтой тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 

6.Ялтан Г.Энхсайхан нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай. 

7.Ялтан Г.Энхсайханд урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ