| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2020/0041/Э |
| Дугаар | 59 |
| Огноо | 2020-03-05 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 59
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч Т.Нансалмаа Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Баярхүү Нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шаавай овогт Эрдэнэномингийн Ганболдод холбогдох эрүүгийн 2031000320044 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 29-нд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5 эхнэр гурван хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Цагааннуур сум 2 дугаар баг Хуурч “Андгайн ам” гэх газарт оршин суух, хувиараа мал малладаг, улсаас авсан гавъяа шагналгүй, Сум дундын 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 960,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, Шаавай овогт Эрдэнэномингийн Ганболд РД:/МХ-89082934/ Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.Ганболд нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын төвийн гэр хорооллын цагаан худаг орчимд бэлчээртээ явж байсан иргэн Б.Жаргалсайханы өмчлөлийн улаан халзан зүсмийн гунжин үнээг тууж авчран Цагааннуур сумын төвд байрлах 2 дугаар баг 8-9-47 тоотод байрлах өөрийн хашаандаа нядалж, мал хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ ТОДОРХОЙЛОХ нь: 2 Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.Ганболд нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын төвийн гэр хорооллын цагаан худаг орчимд бэлчээртээ явж байсан иргэн Б.Жаргалсайханы өмчлөлийн улаан халзан зүсмийн гунжин үнээг тууж авчран Цагааннуур сумын төвд байрлах 2 дугаар баг 8-9-47 тоотод байрлах өөрийн хашаандаа нядалж, мал хулгайлсан гэх үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Э.Ганболд гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: Шүүгдэгч Э.Ганболдын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би гэм буруутай...” гэх мэдүүлэг, Хохирогч Б.Жаргалсайханы 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 2 дугаар баг 8 дугаар хэсэг 8- 27 тоотод эхнэр хүүхдийн хамт оршин суудаг. Миний нэр дээр 15 тооны үхэр байдаг ба тэднийгээ маллаж амьдардаг юм. 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр бэлчээрээс буюу Цагаануур сумын баруун талаас 1 тооны улаан халзан зүсмийн тугалах гунжин үнээ алдсан ба одоог хүртэл олдоогүй байна. Би 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр алдсан 1 тооны улаан халзан зүсмийн тугалах гэж байсан гунжин үхрээ 1,200,000 төгрөгөөр үнэлж байна, мөн хулгайд алдсан үхрээ 2 өдөр хайсан ба тэр 2 өдрийнхөө түлшний мөнгө болох 80000 төгрөгийг нийт 1,280,000 төгрөгний хохирлоо барагдуулмаар байна. Би алдсан үхрийнхээ 1,200,000 төгрөг болон үхэр хайсан түлшний мөнгө болох нийт 80000 төгрөг нийт 1,280,000 төгрөгөө гаргуулаад авчихвал гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/ Хохирогч Б.Жаргалсайханы 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн “...Зоригоо гээд байгаа нь одоо хэрэгт шалгагдаж байгаа Э.Ганболд гэх залуу байгаа юм. Ямар учраас Э.Ганболдыг сэжиглэсэн гэхээр манай сумын иргэн Б.Цогтбаяр үхэр алдагдсны дараа нэг өдөр тааралдахдаа “Ганзориг гэх залуу бод мал шөнө гаргасан байна лээ. Гэрээр нь дүүрэн мах байсан” гэсэн зүйлийг ярьсан. Тэгж хэлсэн болохоор би тэр залууг хардсан. Хардсан маань үнэн мөнөө олсон байна. Э.Ганболд миний хохирлыг бэлэн мөнгөөр барагдуулсан. Би өмнө Э.Ганболд гэх залууг зүс таньдаг байсан. Миний бодлоор даруу төлөв, яриа хөөрөө сайтай их л гайгүй залуу шиг надад санагддаг байсан. Тэрээр амины цөөхөн хэдэн тооны малтай юм билээ. Голцуу хүмүүсийн хөлсний мал хараад байдаг юм шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар тал/ Гэрч А.Батцэцэгийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр манай нөхөр Э.Ганболд буюу Зоригоо 1 тооны улаан халзан зүсмийн үхэр гэрийн гадаа авчирсан. Би яах гэж байгаа талаар асуухад “би дүү Буяннэмэхээс авсан юм, өвлийн идшэндээ хэрэглэ гэж байгаа юм” гэхээр нь тийм л юм байх гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар тал/ Гэрч Х.Эрдэнэномингийн 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Цагааннуур сумын иргэн Э.Ганболдын 3 төрсөн эх нь байгаа юм би 7 хүүхэдтэй ба Э.Ганболд нь хамгийн том хүү маань байгаа юм. Манай хүү Э.Ганболд нь 2011 онд А.Батцэцэг гэж бүсгүйтэй гэр бүл болоод тусдаа гарсан ба одоо 3 хүүхэд эхнэрийн хамт Цагааннуур сумын 1 дүгээр баг Бэлийн булаг гэх газар айлын мал маллан амьдарч байгаа. Би яг хичнээн тооны малтайг нь сайн мэдэхгүй байна ямар ч байсан 100 гаран тооны хонь, ямаа, 2 тугалтай үхэр, тэгээд хэдэн тооны адуутай гэж л мэднэ. Манай хүү Э.Ганболд нь яг хэн хэнтэй нийлдэг гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Ааш зангийн хувьд уул нь гайгүй хүүхэд байгаа юм, хүнтэй мэндтэй устай л явдаг хүү байгаа юм. Сургуульд сураагүй тэрнээс бол сайн л хүү байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/ Гэрч Х.Нацагийн 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...: Би Цагааннуур сумын иргэн Э.Ганболд гэж хүний нагац ах нь буюу ээжийнх нь төрсөн ах нь байгаа юм. Э.Ганболд нь айлын том хүү нь байгаа юм. Сургуульд сураагуй бичиг үсэг мэдэхгүй ч хүнтэй зөв боловсон харьцдаг элдэв зан ариншин байхгүй архи тамхи хэрэглдэггүй, багаасаа мал дээр өссөн хүүхэд байгаа юм. Э.Ганболдыг хэн хэнтэй нийлж нөхөрлөдөг гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Харин Э.Ганболд одоо Цагааннуур сумын иргэн Сумьяа гэж хүний малыг Цагааннуур сумын 1 дүгээр баг Бэлийн булаг гэх газар маллаж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар тал/ Гэрч Б.Цогтбаярын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манайх Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 2 дугаар багийн нутаг болох Хандгайн ам гэх газарт өвөлждөг юм. Ингээд 2019 оны 12 дугаар 22,23-ны үед манай гэрээс зүүн урагшаа 300 км газарт өвөлж байгаа Зоригоо гэх айлд би шөнийн 01 цаг өнгөрч байхад орсон юм. Намайг ороход тэдний гэрт Зоригийн эхнэр, нэг танихгүй залуугийн хамт байсан мөн гэрээр нь дүүрэн шалан дээр жижиглэж янзалсан бод малын мах байсан. Ингээд намайг гэрт ороход гэрийн хаалганы босго хүртэл мах тавьсан байхаар гарч цагдаа руу ярьсан чинь утас нь холбогдохгүй байсан болохоор он гараад Чинзоригт хэлсэн. Манайд тэнд 2019 оны 08 дугаар сард л ирсэн юм. Ингээд сая 2020 он гараад нүүж явсан. Чухам хаашаа нүүсэн талаар сайн мэдэхгүй байна. Манай суманд туслах малчинаар нүүсэн сурагтай байна лээ. Энэ Зоригоо гэх нөхөр тухайн үед хонь 50 гаруй, үхэр-2, морь -2 той өөр малгүй, Тухайн үөд гэртээ бог малын мах янзалсан байхад өөрийнх нь үхэр амьд байсан. Ямар ч байсан гаднаас л мал авчирч алсан. Тухайн едөр Зоригоо нь гэрэлгүй мотоцикльтой төв руу уруудаж явсан юм. Тэгэхээр нь орсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/ Гэрч Н.Цэцэгмаагийн 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Цагааннуур сумын иргэн Б.Жаргалсайхан гэж хүнийг танина учир нь Б.Жаргалсайхан нь миний төрсөн дүү болох Н.Энхцэцэгийн нөхөр байгаа юм. Манай хүргэн болоод 10 гаран жил болж байна. Б.Жаргалсайхан нь 10 гаран тооны үхэртэй айл байгаа юм. Б.Жаргалсайхан нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 1 тооны үхэр алдсан ба улаан халзан зүсмийн тугалах гунж байсан юм. Тэгээд би хамт хайлцаж байсан ба 2 өдөр хайсан...” гэх мэдүүлэг /ххийн 28 дугаар тал/ Гэрч С.Түшигбаатарын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 19-нд алдсан 2 тооны адуугаа хайгаад Хөхөө худаг, Давхрын үзүүр гэх газруудаар явж адуугаа олоод 17 цагийн орчим сумын төв ороод гэртээ очсон ба манайх Цагааннуур сумын төвийн гэр хороололд байдаг байсан юм. Тэгээд манай аав, ээж 2 Улаанбаатар хотод байсан болохоор мал харах хүнгүй болчихоод Э.Ганболдынд очиж Э.Ганболдыг мал хараад өгөөч гээд гуйх санаатай тэднийд очсон юм намайг очиход 19 цаг болж байсан ба Э.Ганболд “өвлийн идшээ хийнэ” гээд улаан халзан зүсмийн гунж хашаандаа уячихсан байсан. Тэгэхээр нь би гэрт нь орж цай уунгаа манай малыг 4 хараад өгөөч гэж ярьж тохирчихоод байж байтал Э.Ганболд намайг “хамт үхэр янзалцаад өгөөч, би хүнээс нэг идэшний үхэр авсан юм” гэхээр нь би зөвшөөрөөд хамт янзлаж өгчихөөд 21 цагийн орчим гэр лүүгээ харьсан. Тухайн үед Э.Ганболд надад хэлэхдээ хүнээс идэшний үхэр авсан юм гэхээр нь хэнээс яаж авсан юм гэж асууж тодруулаагүй хүнээс авсан юм байх л гэж бодсон тэрнээс бол хулгайн үхэр гэж мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр тал/ Гэрч М.Алтанзулын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Э.Ганболдыг танина. Би одоогоос 3 жилийн өмнө Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажилтай явахдаа уг залуутай танилцаж найзалж нөхөрлөөд саяхныг хүрсэн. Одоо тэрээр Цагааннуур сумандаа эхнэр хүүхдүүдийн хамт мал маллан амьдардаг. Э.Ганболдын хувьд даруу төлөв, элдэв муу зангүй, хүн чанар сайтай, ажилсаг залуу байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар тал/ Гэрч О.Батмөнхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Э.Ганболд нь эхнэр гурван хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд амьдардаг. Цөөхөн хэдэн малаа маллаж ар гэрээ авч явдаг. Түүний аав ээжийнх нь амьдрал хүртэл бас жаахан тааруухан. Э.Ганболдын том хүүхэд нь одоо Ерөнхий боловсролын сургуулийн 2 дугаар ангийн сурагч, бага нь одоо 4-5 орчим настай. Түүний хувийн зан байдал нь гэвэл даруу төлөв, дуу шуу багатай хүүхэд байгаа юм. Мөн тэрээр сургуульд сурч байгаагүй. Хар багаасаа л хөдөө өссөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр тал/ “Ашид билгүүн” ХХК-ийн гаргасан үнэлгээний дүгнэлт /хх-ийн 35-36 дугаар тал/ № Төрөл Хэмжих нэгж Тоо хэмжээ Нэгжийн үнэ, төг Нийт үнэ, төг Тайлбар 1 Улаан зүсмийн тугалах гунжин үнээ ш 1 1.200.000 1.200.000 Шүдлэн насны хээлтэй үнээ Нийт дүн, төгрөг 1.200.000 Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-03 дугаар тал/ Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 04 дүгээр тал/ Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-12 дугаар тал/ Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 38-39 дүгээр тал/ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар тал/ Сум дундын 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 56-76 дугаар тал/ Э.Ганболдын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 45 тал/ зэрэг болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач 5 холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч Э.Ганболд нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын төвийн гэр хорооллын цагаан худаг орчимд бэлчээртээ явж байсан иргэн Б.Жаргалсайханы өмчлөлийн улаан халзан зүсмийн гунжин үнээг тууж авчран Цагааннуур сумын төвд байрлах 2 дугаар баг 8-9-47 тоотод байрлах өөрийн хашаандаа нядалж, мал хулгайлсан нь гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Э.Ганболдын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг Шүүгдэгч Э.Ганбодлын гэмт үйлдлийн улмаас Б.Жаргалсайханд 1.200.000 төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов. Энэ хэргийн улмаас хохирогч Б.Жаргалсайханд 1.200.000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч Э.Ганболд төлж барагдуулсан болох нь хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Ганболд нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршигийг бүрэн төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд оролцсон Прокуророос санал болгосон хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаатай тэнсэж, уг хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Шаавай овогт Эрдэнэномингийн Ганболдыг мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан “Мал хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Шаавай овогт Эрдэнэномингийн Ганболдод мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.Ганболдод оршин суугаа газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урдчилан мэдэгдэж байхыг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч шүүхээс хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.Ганболд уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
6.Шүүгдэгч Э.Ганболд энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шүүгдэгч Э.Ганболдод урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ