| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2015/01087/и |
| Дугаар | 1356 |
| Огноо | 2016-10-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 1356
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2015/01087/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар баг, *** Сүлжээ ТӨХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-уул аймаг, Дархан сум, 18 дугаар баг, *** тоотод оршин суух А*** н З*** /РД: *** / -т холбогдох
1,901,087 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б*** , хариуцагчийн өмгөөлөгч Н.Төгсбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“А.З*** нь “*** сүлжээ” ТӨХК-д гүйцэтгэх захирлын жолоочоор ажиллаж байх хугацаандаа 2014 оны 09 дүгээр сарын 18-ны орой 20 цагийн орчим ажлын бус цагаар тус компанийн эзэмшлийн Ф*** маркийн *** ДАХ улсын дугаартай жип автомашиныг жолоодож яваад нохой дайрч зам тээврийн осол гаргасан. Энэхүү ослын талаар хамгийн А.З*** ын эхнэр Басаа “*** сүлжээ” ТӨХК-ийн механик Г.Э*** д утсаар хэлсний дагуу ослын газар очиход жип автомашины буруу талын 5 бул мултарч, автомашин хөдлөх боломжгүй болсон байсан. Тухайн үед ослын улмаас бусдын амь биед ямар нэгэн гэмтэл учраагүй байсан тул замын цагдаа, даатгалын шуурхай алба дуудаж авто ослын дуудлага өгөөгүй ба механик Г.Э*** эвдэрсэн авто машиныг ачиж А.З*** ын гэрийн хашаанд хүргэж өгсөн. А.З*** эвдэрсэн авто машиныг өөрөө зас янзлан 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр механик Г.Э*** д хүлээлгэн өгсөн. Гэтэл 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тус авто машинд догодол гарч техникийн саатал гарсан тул Улаанбаатар хотод байрлах “*** ” ХХК-ийн авто оношилгоонд оруулахад урд рулийн аппарат солих, тяг шарнер гулзайсан, тэнхлэг тохиргоо алдагдсан гэсэн дүгнэлт гарсан. Ф*** маркийн авто машины сэлбэг хэрэгслийг Монгол Улсад зөвхөн “*** ” ХХК хангаж хариуцдаг өөр компани, иргэнээс энэхүү авто машины сэлбэг хэрэгслийг олох боломжгүй байдаг учраас тус компаниас урд рулийн аппарат худалдан авч тос сольж, явах эд ангийн оношилгоог нийт 1901087 төгрөгөөр хийлгэж төлбөрийг 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр бүрэн төлсөн. А.З*** аас дээрх 1901087 төгрөгийг төлөхийг удаа дараа шаардахад “би төлөхгүй” гэсэн хариуг өгдөг болно.
Иймд А.З*** аас Ф*** маркийн жип авто машинд хийлгэсэн засвар үйлчилгээний төлбөр болох 1,901,087 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хариуцагч А.З*** нь жолоочоор ажиллаж байхдаа *** дах дугаартай манай албаны машинаар ажлын бус цагаар нохой дайрсан. Тухайн үед машины таван бул мултарсан байдалтай байсан. З*** нь би машинаа өөрөө засна гэж тохиролцсны дагуу хашаанд нь машиныг хүргэж өгсөн. З*** нь бусдын бие, эрүүл мэндэд хохирол учруулаагүй тул цагдаад мэдэгдээгүй юм. Хариуцагч машиныг өөрөө засна гээд цалингийн зээл авсан. 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр машин бэлэн болсон байна гэж А.З*** хэлсэн. Бид авто тээврийн төв дээр оношлогоонд ороход, хяналтын дүгнэлтийн хуудсан дээр таванбул жолооны аппарат эвдрэлгүй байна гэсэн дүгнэлт гарсан юм. Урд тэнхлэгийн хажуу гулсалт нь 1,1 байх ёстой байтал 5 байна гэсэн байсан, тухайн үед таван бул нь ажиллаж байсан тул манай тал хүлээж авсан, хажуу гулсалтын стандартад хүрээгүй байсан бол хүлээж авахгүй байх боломжтой байсан боловч хүлээж авсан нь манай буруу болсон байгаа. 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр З*** нь манайд ажлаасаа гарсан. Гэтэл манай дарга 2012 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хот руу явж байтал тус машинд эвдрэл гар явах боломжгүй болсон. Манайх *** т хандаж түүний оношлогоогоор оруулахад 2012 онд тиаг шарниер, явах эд ангиуд эвдэрсэн байсан тул захилсан юм. Нийт зардал нь 1,900,897 төгрөг болсон байна. З*** хашаандаа машиныг зассан гэж боловч доголдлыг арилгаагүй гэж үзэж байгаа тул энэ хохирлыг А.З*** аас нэхэмжилж байгаа
Хариуцагч А.З*** ажлын бус цагаар жолоодож явахдаа машинд хохирол учруулсан, тэр хохирлоо барагдуулсан боловч эд анги нь доголдолтой байна гэж үзэж байгаа, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа” гэжээ.
Хариуцагч А.З*** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“А.З*** миний бие нь “*** ” ТӨХК-д жолоочоор ажиллаж байхдаа өөрийн эзэмшиж байсан машинаа эвдсэн учраас хөдөлмөрийн сахилга хариуцлагын дагууажлаас халагдаад 1 жил болж байна. Тухайн үед уул машины эвдэрсэн эд, сэлбэг авах мөнгөний боломжгүй байснаас 1 сая төгрөгийн цалингийн зээл зээл авч, уг машины 5 бул, доод гар зэрэг сэлбэг аваад машинаа зассаны дараа тэнхлэг тохиргоо хийлгээд оношилгоонд оруулж замын хөдөлгөөнд оролцох боломжтой гэдэг дүгнэлтийг гаргуулж “*** ” ТӨХК-ийн механик Э*** д хүлээлгэж өгсөн. Уг машиныг тус компанийн жолооч Ганболд нь хүлээж аваад сар гаруй хугацаа өнгөрсний дараа машин эвдэрсэн учир намайг захирал Алтанцэцэг дуудсан учир тухайн үед нь очиж тайлбар бичиж өгсөн. Тухайн үед нь би өөрөө цалингийн зээлтэй байхдаа 2014.10.01-нээр халагдсан. Би тус байгууллагад ямар ч өр төлбөр тооцоогүй гэж тойрох хуудас зуруулж тушаал гарч ажлаас халагдсан. Иймд ажлаас халагдсан хойно эвдэрсэн машины төлбөр 1,901,087 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Н.Төгсбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. З*** тай хийсэн хөдөлмөрийн гэрээ хэрэгт байхгүй, хөдөлмөрийн хариуцлагын гэрээ авагдаагүй байна. Хэдийгээр А.З*** нь “*** Сүлжээ” ТӨХК-д ажиллаж байсан болох харагдаж байгаа юм. З*** нь албаны машинтай явж байхдаа нохой дайрсан байна. Даргын жолооч нь ажлын бус цагаар явж байхдаа ч гэсэн даргын даалгаврын дагуу явж байсан. А.З*** нь ажлаас халагдахдаа тойрох хуудсаа зуруулж, тооцоогоо хийгээд халагдсан байгаа. Тойрох хуудас дээр ямар нэгэн төлбөртэй гэсэн зүйл байхгүй байна. Ажлаас гарснаас сарын дараа машин эвдэрсэн байгаа. Энэ эвдрэлийг арилгахаар А.З*** аас нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байгаа. Хууль зүйн үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
А.З*** нь машиныг янзлаад өгсөн. Энэ засвар нь шаардлага хангасан байна гэж үзээд нэхэжлэгч тал хүлээж авсан. Авто тээврийн газрын дүгнэлт дээр эвдэрэлгүй байна гэж гарсан тул нэхэмжлэл гаргах шаардах эрх байхгүй гэж үзэж байна” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*** Сүлжээ” ТӨХК нь хариуцагч А.З*** аас жолоочоор ажиллаж байх үедээ 2014 оны 09 дүгээр сарын 16-ны орой ажлын бус цагаар компанийн эзэмшлийн Ф*** маркийн ДАХ *** дугаарын тээврийн хэрэгслэлийг жолоодож байхдаа зам тээврийн осол гаргасанаас учруулсан гэх засвар үйлчилгээний төлбөр 1 901 087 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагч А.З*** нь *** Сүлжээ ТӨХК-д жолоочоор ажиллаж байх үедээ 2014 оны 09 дүгээр сарын 16-ны орой ажлын бус цагаар компанийн эзэмшлийн Ф*** маркийн ДАХ *** дугаарын тээврийн хэрэгслэлийг жолоодож байхдаа зам тээврийн осол гаргасан гэсэн нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдоогүй ч, талууд энэ талаар харилцан тохиролцож холбогдох байгууллагад мэдэгдээгүй, харин машинд учруулсан эвдрэл, гэмтлийг засуулахаар түүний гэрийн хашаанд хүргэж өгсөн талаар маргаангүй бөгөөд А.З*** нь ажлын бус цагаар компанийн автомашиныг унаж яваад осол гарган компанийн эд хөрөнгөнд эвдрэл учруулан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалж, холбогдох тооцоо хийхийг Санхүү бүртгэлийн хэлтсийн дарга, ерөний ня-бо үүрэг гүйцэтгэгч нар даалгасан захирлын 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 201 тоот тушаал гарсанаар, эвдэрсэн эд ангийг зохих засвар үйлчилгээ хийн ашиглалтад оруулан хэвийн болгон байгууллагын зохих албан тушаалтанд хүлээлгэн өгч тооцоогүй болох нь 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн тойрох хуудасаар тогтоогдож байна.
*** Сүлжээ ТӨХК нь хариуцагч А.З*** аас жолоочоор ажиллаж байх үедээ 2014 оны 09 дүгээр сарын 16-ны орой ажлын бус цагаар компанийн эзэмшлийн Ф*** маркийн ДАХ *** дугаарын тээврийн хэрэгслэлийг жолоодож байхдаа зам тээврийн осол гаргасанаас болж учирсан гэмтлийн талаар Д*** төвийн үзлэгийн хуудас дахь ... урд тэнхлэг хажуу гулсалт хэмжээ мм/ метр - 1.1, 5 ... гэснээр нотлогдоно гэж тайлбарлаж байгаа боловч дээрхи үзүүлэлт зөрүүтэй байгаа байдал нь хариуцагч А.З*** нь машины эвдрэл гэмтэлийг зохих ёсоор засварлаагүйтэй холбоотой гэж байгаа бол энэ талаархи зохих байгууллагын дүгнэлт гараагүй, мөн ажлаас чөлөөлөгдөн зохих тооцоог хйиж байх үед засуулах бүрэн боломжтой байсан атлаа түүнээс хойш 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тус автомашинд доголдол гарч, техникийн саатал гарсан тул Улаанбаатар хотод байрлах “*** ” ХХК-ийн авто оношлогоонд оруулахад урд рулийн аппарат солих, тяг шарнер гулзайсан, тэнхлэг тохиргоо алдагдсан гэсэн дүгнэлт гарсанаас тус компаниас худалдан авсан сэлбэг, оношлогооны төлбөр гаргуулна гэж байгаа нь үндэслэлгүй байна.
Мөн Д*** үндэсний төвийн *** тоотод 2016 оны 09 дүгээр сарын 29-нд үзлэгт орсон, 2015 онд үзлэгт ороогүй, 2016 оны 03 дугаар сарын 09-нд тээврийн хэрэгсэлийн техникийн хяналтын үзлэгт орсон байна гээд хавсарган ирүүлсэн дүгнэлтийн хуудсанд ... урд тэнхлэг хажуу гулсалт хэмжээ мм/ метр 06 5 ... гэж тэмдэглэгдсэн байна.
Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээний зөрүүтэй байдал арилаагүй байгаа байдал, мөн 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн автомашины эвдрэл гэмтэл нь хариуцагч А.З*** ын ажил үүрэг гүйцэтгэж байх үедээ учруулсан эвдрэл гэмтэл мөн эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар Ф*** маркийн автомашины сэлбэг хэрэгсэлийг Монгол улсад зөвхөн “*** ” ХХК хангаж хариуцдаг, өөр компани, иргэнээс энэхүү автомашины сэлбэг хэрэгсэлийг олох боломжгүй байдаг байсан бол хариуцагчийн буруутай үйлдлээс уг автомашинд учирсан гэмтэлийг засуулахаар гэрт нь хүргэж өгөн, эвдрэлийг өөрөөр нь болон Вьетнам засварын газраар засуулсаныг хүлээн авсан үйлдэлдээ өөрсдөө буруутай, А.З*** ын буруутай үйлдэлээс хойш 2 сарын дараа автоамшинд гарсан гэх гэмтэлд А.З*** ямар хамааралтай нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т зааснаар нэхэмжлэгч “*** Сүлжээ” ТӨХК-ийн хариуцагч А.З*** аас жолоочоор ажиллаж байх үедээ 2014 оны 09 дүгээр сарын 16-ны орой ажлын бус цагаар компанийн эзэмшлийн Ф*** маркийн ДАХ *** дугаарын тээврийн хэрэгслэлийг жолоодож байхдаа зам тээврийн осол гаргасанаас учруулсан гэх засвар үйлчилгээний төлбөр 1 901 087 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Төрийн банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 45 370 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ