| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2020/0005/Э |
| Дугаар | 22 |
| Огноо | 2020-01-06 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Д.Даваасүрэн |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 22
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч: В.Батдэлгэр Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваасүрэн Иргэний нэхэмжлэгч Б.Үүрийнцолмон Нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олхонууд овогт Чойсүрэнгийн Бадарчид холбогдох эрүүгийн 1931003980222 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1959 оны 06 дугаар сарын 01-нд Булган аймгийн Хутаг Өндөр суманд төрсөн, эрэгтэй, 60 настай, тусгай дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, 2 дугаар хэсэг 037 тоотод оршин суух, Өндөр насны тэтгэвэрт байдаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Олхонууд овогт Чойсүрэнгийн Бадарч /РД:ГН59060114/, Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ч.Бадарч нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг “Хулгайчийн ам” гэх газраас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 09 цагаас 14 цагийн хооронд зөвшөөрөлгүйгээр 50 ширхэг “Хус” мод бэлтгэн, тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж байгаль экологид 603.300 /зургаан зуун гурван мянга гурван зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ч.Бадарч нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг “Хулгайчийн ам” гэх газраас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 09 цагаас 14 цагийн хооронд зөвшөөрөлгүйгээр 50 ширхэг “Хус” мод бэлтгэн, тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж байгаль экологид 603.300 /зургаан зуун гурван мянга гурван зуу/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ч.Бадарч нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: 2 Шүүгдэгч Ч.Бадарчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Түлээний модгүй болсон тул хууль бусаар мод бэлтгэсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, Гэрч Н.Жавзмаагийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 15 цагийн үед би гэртээ байхад манай хөрш айл болох Сүхбаатар сумын 2 дугаар баг 2 дугаар хэсэг 037 тоотод орших суух Ч.Бадарч өөрийнхөө цэнхэр өнгийн ачааны машинаараа Хус мод ачаад хүрээд ирсэн байхаар нь ой хаасан байхад ингэж хус мод бэлтгэж болдог юм болов уу гэж бодоод асуухаар 2 дугаар багийн засаг дарга руу утасдахад тэрээр гар утсаа авахгүй байхаар нь би Цагдаагийн газраас асуухаар болоод утасдахад жижүүр цагдаа, мод бэлтгэж болохгүй талаар хэлсэн. Тэгээд цагдаагийн албан хаагч нар ирснээр Ч.Бадарчийн хашаанд байх машинтай модыг цагдаагийн газар руу авч явсан. Уг модыг Ч.Бадарч хаанаас, хэн хэний хамт бэлтгэсэн талаар надад мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 29 дүгээр тал/, Гэрч Б.Батдалайн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манайх түлээний модгүй болсон байсан учраас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өглөө 09-10 цагийн үед манай нөхөр Ч.Бадарч модонд яваад тухайн өдрийн 14 цагийн үед модоо ачаад хашаандаа ирж гэртээ орж жоохон амарч байхад манайхаар цагдаа нар орж ирээд зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гээд модтой машиныг хашаанаас гаргаад модыг хурааж авсан. Манай нөхөр хүүгийн хамт хөх өнгийн Портер загварын машинаар явж мод ачиж ирсэн. Уг модыг яг ямар нэртэй газраас бэлтгэсэн нь мэдэхгүй байна. Мод бэлтгэх ямар нэгэн зөвшөөрөл аваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/, Гэрч Б.Эрдэнэдаваагийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Булган аймагт ажиллаж амьдардаг болохоор хэргийн талаар сайн сонсож мэдээгүй. Харин Сэлэнгэ аймагт гэртээ ирсэн чинь аавынх галын түлээгүй болчихсон, гал алдах гэж байсан. Энэ байдлаа дүү бид хоёрт хэлээгүй, хэлэхээсээ санаа зовоод нуучихсан байсан. Тэгээд зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж надад хэлсэн. Энэ байдлаа бид нарт хэлчихсэн бол хүүхдүүд бид нар нь ямар нэгэн байдлаар аав, ээждээ туслах байсан. Манай ээж бие муутай тал цус харавсан хөгшин настай хүн байдаг. Тийм болохоор нэгнийгээ даруулчихвий гэсэндээ л ийм зүйл хийсэн гэж аавыгаа бодож байна. Тэрнээс биш манай аав хууль бусаар мод бэлтгээд, зарж ашиг хонжоо олох санаа зорилго байгаагүй...” /хх-н 32 дугаар тал/, Гэрч Н.Булганбатын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Бадарчийн гэрт хамгийн сүүлд гэхээр 2019 оны 10 дугаар сарын дундуур орсон. Тэр үед Ч.Бадарчийнх галын түлээ гэх зүйлгүй, хэдэн ширхэг гишүү, 2-3 тайрдас моднууд байсан. Уг моднуудаар 7-8 хоног л түлэх түлээ байсан. Би тухайн үед асууж байсан галын түлээгүй болж байгаа юм байна даа, удахгүй хүйтэрч цас орно гэсэн зүйл ярилцаж байхад Ч.Бадарч болох байх хүүхдүүдтэйгээ холбогдоно гэсэн зүйлийг ярилцаад би ойр зуурын зүйл ярьж байгаад гарч явсан. Ч.Бадарч хулгай хийж, хууль бус зүйл хийх хүн биш. Аргагүй эрхэнд л галын түлээгүй болоод зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-н 33 дугаар тал/, Гэрч Б.Эрдэнэсүрэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай аав Портер машинтай тэр машинаараа хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Барилгын ачаа зөөх, тээвэрлэх гэсэн ажлыг хийдэг. Манай ээж ажил хийх бололцоо байдаггүй гэртээ байдаг. Аав маань өмнө нь цадаагийн байгууллагаар шалгагдаж бйгаагүй. Аавынхаа хийсэн зүйлийг үгүйсгэхгүй ч арга буюу галын түлээгүй болоод л хууль бус зүйл хийсэн 3 гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр тал/, Иргэний нэхэмжлэгч Б.Үүрийнцолмонгийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:”...Чойсүрэнгийн Бадарч нь өөрийн эзэмшлийн автмашинаа барьцаалж /21130101005463/ дугаартай зээлийн гэрээ байгуулан 1.500.000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, сарын 4,9 хувийн хүүтэй авсан байгаа. Ч.Бадарч нь манай байгууллагаар 2017 оноос хойш үйлчлүүлж байгаа. Энэ хүн нь итгэлтэй авсан зээлээ цаг тухай бүрт нь төлдөг. Бид энэ хүний холбогдсон хэргийн талаар мэдэхгүй, зөвхөн өмчлөлийн тээврийн хэрэгсэл нь манай компаний нэр дээр байгаа учир автомашиныг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-н 80 дугаар тал/, Шүүгдэгч Ч.Бадарчийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би гэм буруугаа ойлгож, ухамсарлаж байна. дахин ийм зүйл хийхгүй гэдгээ хэлэх гэсэн юм. Би байгаль экологид учирсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-н 96-97 дугаар тал/, Мэргэжлийн хяналтын улсын байцаагийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №18-04-003/55 дугаартай акт /хх-н 51 дүгээр тал/, Мэргэжлийн хяналтын улсын байцаагийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №18-04-015/10 дугаартай шинжээчийн: “....Ч.Бадарчийн бэлтгэж тээвэрлэсэн гэх мод нь “Хус” төрлийн нойтон 2 метр 80 см урттайгаар тайрагдаж бэлтгэгдсэн 50 ширхэг мод байх бөгөөд нийт модны эзлэхүүнийг Монгол улсын стандарт MNS 2379:2010 /бөөрөнхий мод, модон материал, эзлэхүүний хүрд/-ээр тооцож гаргахад 1.96м3 болж байна. Байгаль орчин аялал жуулчлалын Сайдын 2009 оны 394 тоот тушаалаар батлагдсан Ойн нөөцийн экологи эдийн засгийн үнэлгээгээр 1м3 Хус төрлийн модны үнэлгээг 57000 төгрөг байхаар тогтоосон байдаг. Иргэн Ч.Бадарчийн бэлтгэсэн 1.96м3 хус модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 1.96 м3 х 57000 х1.8 = 201100 төгрөг болж байна. Монгол улсын ойн тухай хуулийн 42 дугаар зүйлд ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлнэ гэж, байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхдээ ойн экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ноогдуулна гэж заасан байх тул нөхөн төлбөрийн хэмжээ нь 201.100х3 = 603.300 төгрөг болно....” гэх дүгнэлт /хх-н 37-38 дугаар тал/, Ашид билгүүн ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №ТХҮ/518- 079 дугаартай: “....43-59 СЭА улсын дугаартай 2001 онд БНСУлсад үйлдвэрлэгдэж 2017 онд Монгол Улсад орж ирсэн Hyundai Porter маркийн автомашины өнгө үзэмж техникийн байдлаас хамааран 2019 оны 12 дугаар сарын байдлаар 2.000.000 төгрөгний үнэтэй болно” гэх дүгнэлт /хх-ийн 90-92 дугаар тал/, Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 4- 8 дугаар тал/, Эд зүйлд үзлэг хйисэн тэмдэглэл /хх-н 9 дүгээр тал/, Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 12-17 дугаар тал/, Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 21-22 дугаар тал/, Хохирол төлсөн баримт /хх-ийн 106 дугаар тал/ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 102 дугаар тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 дугаар тал/ зэрэг болно. 4 Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч Ч.Бадарч нь хууль бусаар мод бэлгэсний улмаас байгаль экологид 201.100 төгрөгийн хохирол учирсныг Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 18-04-003/55 дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1-д заасныг дагуу 3 дахин нэмэгдүүлж 603.3000 төгрөг болгож нөхөн төлүүлэхээр акт тогтоож ирүүсэн байна. Шүүгдэгч Ч.Бадарчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна. Шүүх шүүгдэгч Ч.Бадарчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг Шүүгдэгч Ч.Бадарчийн гэмт үйлдлийн улмаас байгаль экологид 603.300 төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов. Энэ хэргийн улмаас байгаль экологид учирсан 603.300 төгрөгийн хохирлыг шүүгдэгч бүрэн барагдуулсан байх тул шүүгдэгч Ч.Бадарчийг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Бадарч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршигийг бүрэн арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд оролцсон Прокуророос санал болгосон торгуулийн ялын хэмжээ хүрээнд шүүгдэгчийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Ч.Бадарч нь өндөр насны тэтгэвэрт байдаг, хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 12 сарын дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ч.Бадарч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулав. Нийтийн ашиг сонирхол түүнчлэн ард нийтийн өмчлөх эрхэд халдсан энэхүү гэмт хэргийг үйлдэхэд тоног төхөөрөмж ашиглахгүйгээр үйлдэх боломжгүй бөгөөд гар хөрөө, Портер маркийн машин нь гэмт хэргийн явцыг түргэсгэх, хохирлыг нэмэгдүүлэх зорилгоор ашиглагддаг гэж шүүх дүгнэн үзэж байна. 5 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,4-д зааснаар шүүгдэгч Ч.Бадарчид холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гар хөрөөг, энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн Тужийн нарсны тусгай хамгаалалтын газарт байгаа 50 ширхэг 1.96м3 Хус модыг тус тус хурааж, мөн энэхүү гэмт хэргийг үйлдэхэд ашигласан 43-59 СЭҮ улсын дугаартай 2001 онд Солонгос улсад үйлдвэрлэгдэж 2017 онд Монгол улсад орж ирсэн Хюандай Портер маркийн машин нь гэмт хэргийг шалгах явцад шүүгдэгчийн өмчлөлийн эд хөрөнгө биш “Бэрс Финанс” ББСБ-ын болох нь нотлогдсон байх тул битүүмжлэлээс чөлөөлж эзэмшигч Бэрс Финанс ББСБ-д олгож, түүний үнэ 2.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан тус тус улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул түүнээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ч.Бадарч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Олхонууд овогт Чойсүрэнгийн Бадарчийг мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Олхонууд овогт Чойсүрэнгийн Бадарчийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Ч.Бадарчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 12 сарын дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ч.Бадарч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Ялтан Ч.Бадарч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гар хөрөөг, битүүмжлэн ирүүлсэн Тужийн нарсны тусгай хамгаалалтын газарт байгаа 50 ширхэг Хус модыг тус тус хурааж, 43-59 СЭҮ улсын дугаартай 2001 онд Солонгос 6 улсад үйлдвэрлэгдэж 2017 онд Монгол улсад орж ирсэн Хюандай Портер маркийн машиныг битүүмжлэлээс чөлөөлж “Бэрс Финанс” ББСБ-д олгож, түүний үнэ 2.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан тус тус улсын орлогод оруулсугай.
7.Ялтан Ч.Бадарчид урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ