Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 1328

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

Хэргийн индекс:135/2016/01377/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь даргалж тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,******* дүүрэг, ***** дүгээр хороо, *****  дугаар хороолол, *****  дугаар байр, *****  тоотод оршин суух *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* овгийн *******гийн ******* /утас: 9199 0906/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, ****** дугаар хороолол, ****** дугаар байр ****** тоотод оршин суух ******* овгийн ******* /РД: , утас: 9904 3663/-д  холбогдох

Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс *******, ******* нарт ногдох хэсгийг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“С.Мандбахбаяр, ******* нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Мандбахбаяр, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******  нь хариуцагч А.д холбогдуулан Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс *******, ******* нарт ногдох хэсгийг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэг нь ... С.Мандбахбаяр, ******* нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ...  гэж хариу тайлбар ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийн дагуу шүүхэд гаргасан хариу тайлбар нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хариуцагч гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг баримтлан

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар зүйлийн 106.5–д  зааснаар нэхэмжлэгч С.Мандбахбаяр, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******  нь хариуцагч А.д холбогдуулан Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс *******, ******* нарт ногдох хэсгийг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэг нь ... С.Мандбахбаяр, ******* нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ... гэж  хүлээн зөвшөөрснийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар  зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ХААН банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 35,100 төгрөгийг хариуцагч А.эс гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.                                      

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Д.ОЮУНДАРЬ