| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2016/00944/и |
| Дугаар | 1318 |
| Огноо | 2016-10-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 1318
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Хэргийн индекс:135/2016/00944/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь даргалж тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* банкны Дархан салбар /утас: 7037 6400, *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 20/4-ийн 63 тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* /РД: *******, утас: 9586 6965/
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, ***/***-ийн байр *** тоотод оршин суух овгийн ын /РД: , утас: 9686 6969/ нарт холбогдох
18,268,953.3 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энх-Амгалан, Д.Нараа, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
“... Нэхэмжлэлийн шаардлагын 18 268 953 төгрөгөөс 2016 оны 10 дугаар сарын 11-нээс 2016 оны 11 дүгээр сарын 30-ныг дуустал ажлын өдөр бүр 50,000 төгрөг, нийт 2,750,000 төгрөг төлөх, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үлдэгдэл 15.518.953.3 төгрөгийг ******* банкны тоот дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Зээлийн төлөлтийг дээрх тохиролцсон графикий дагуу төлөөгүй тохиолдолд нэхэмжилсэн 18,268,953.3 төгргийг шүүхийн шийдвэрээр албадан гүйцэтгэх журмаар албадан гаргуулах зээлийн барьцаа болох Ү- үл хөдлөхийн гэрчилгээтэй ДУА Хонгор *** баг Цайдам, 80 м2 цайны газар, ГД- гэрчилгээний дугаартай ДУА Хонгор *** баг Цайдам Улсын чанартай зам дагуу байрлах 01, га үйлчилгээний зориулалтын эзэмшлийн газар зэрэг хөрөнгүүдээр хангуулахад татгалзах зүйлгүй болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банкны Дархан салбар нь хариуцагч Д.*******, Д. нарт холбогдуулан 18,268,953.3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эвлэрэн хэлэлцэх эрхийн дагуу эвлэрэн хэлэлцэж ... Нэхэмжлэлийн шаардлагын 18 268 953 төгрөгөөс 2016 оны 10 дугаар сарын 11-нээс 2016 оны 11 дүгээр сарын 30-ныг дуустал ажлын өдөр бүр 50,000 төгрөг, нийт 2,750,000 төгрөг төлөх, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үлдэгдэл 15.518.953.3 төгрөгийг ******* банкны тоот дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Зээлийн төлөлтийг дээрх тохиролцсон графикий дагуу төлөөгүй тохиолдолд нэхэмжилсэн 18,268,953.3 төгргийг шүүхийн шийдвэрээр албадан гүйцэтгэх журмаар албадан гаргуулах зээлийн барьцаа болох Ү- үл хөдлөхийн гэрчилгээтэй ДУА Хонгор 1 баг Цайдам, 80 м2 цайны газар, ГД- гэрчилгээний дугаартай ДУА Хонгор 1 баг Цайдам Улсын чанартай зам дагуу байрлах 01, га үйлчилгээний зориулалтын эзэмшлийн газар зэрэг хөрөнгүүдээр хангуулахад татгалзах зүйлгүй болно ... гэж эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэн байна.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуулинд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул зохигчидын эвлэрлийг батлан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг баримтлан
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5–д зааснаар нэхэмжлэгч ******* банкны Дархан салбар нь хариуцагч Д., Д.******* нарт холбогдуулан 18,268,953.3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зохигчид ... Нэхэмжлэлийн шаардлагын 18 268 953 төгрөгөөс 2016 оны 10 дугаар сарын 11-нээс 2016 оны 11 дүгээр сарын 30-ныг дуустал ажлын өдөр бүр 50,000 төгрөг, нийт 2,750,000 төгрөг төлөх, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үлдэгдэл 15.518.953.3 төгрөгийг ******* банкны тоот дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Зээлийн төлөлтийг дээрх тохиролцсон графикий дагуу төлөөгүй тохиолдолд нэхэмжилсэн 18,268,953.3 төгргийг шүүхийн шийдвэрээр албадан гүйцэтгэх журмаар албадан гаргуулах зээлийн барьцаа болох Ү- үл хөдлөхийн гэрчилгээтэй ДУА Хонгор 1 баг Цайдам, 80 м2 цайны газар, ГД- гэрчилгээний дугаартай ДУА Хонгор 1 баг Цайдам Улсын чанартай зам дагуу байрлах 01, га үйлчилгээний зориулалтын эзэмшлийн газар зэрэг хөрөнгүүдээр хангуулахад татгалзах зүйлгүй болно ... гэж эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ******* банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 249,295 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 124,647.5 төгрөгийг Д., Д.******* нараас гаргуулан нэхэмжлэгч ******* банкны Дархан салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ