Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 31

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч Т.Нансалмаа Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг Нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тугчин овогт Лувсандоржийн Батбаатарт холбогдох эрүүгийн 1931000000234 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1971 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, дүү нарын хамт, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2 дугаар баг, 2 дугаар хэсэг, 19 дүгээр байр, 4 дүгээр орц, 46 тоотод оршин суух, “Эрч” сууц өмчлөгчдийн холбоонд үйлчлэгч ажилтай, гавьяа шагналгүй, 2005 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 174 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг 01 жилийн хугацаатайгаар тэнсэн харгалзаж байсан, 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 97 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 сарын баривчлах ялаар шийтгэгдэж байсан, Тугчин овогт Лувсандоржийн Батбаатар /РД: МЮ71111891/ Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Л.Батбаатар нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, 2 дугаар хэсэг 60 айлын 07 тоотод оршин суух иргэн Н.Рагчаагийн эзэмшлийн гэрт хаалгыг нь онгорхой байхад сэм орж эрэгтэй хүний годон гутал 1 хосыг хулгайлж, 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 2 ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Л.Батбаатар нь 2019 оны 12 дугаар сарын 05- ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, 2 дугаар хэсэг ТЗ-ын 1 дүгээр 60 айлын 07 тоотод оршин суух иргэн Н.Рагчаагийн эзэмшлийн гэрт хаалгыг нь онгорхой байхад сэм орж эрэгтэй хүний годон гутал 1 хосыг хулгайлж, 350.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Л.Батбаатар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: Шүүгдэгч Л.Батбаатар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцххлтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэх мэдүүлэг Иргэний нэхэмжлэгч С.Батсүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний хувьд Л.Батбаатар гэх хүнээс 50.000 төгрөгөөр годон гутал худалдаж авсан. Л.Батбаатар надад хэлэхдээ “эгч надад төрсөн өдрөөр бэлэглэсэн, зарна” гээд өмсөөд явж байхаар нь би 50.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгтэл нөгөө гутал нь хулгайн гутал болж таарсан. Би 50.000 төгрөгөө нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг, / хх-ийн 14 дүгээр хуудас/ Хохирогч Н.Рагчаагийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:: “...Манай хүү Р.Мөнхтөр нь өглөө Дархан-Уул аймгаас 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ирээд гэртээ 07 цаг 20 минутанд намайг гэрт оруулж өгчихөөд буцаад гараад явахдаа хаалга дутуу орхисон байх. Би тэр гутлыг 2016 оны 12 дугаар сард нэг хувь хүнээс 550.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, Өөрийн гутлаа буцаан хүлээн авсан. ...” гэх мэдүүлэг / хх-ийн 16-р хуудас/ Гэрч Р.Мөнхтөрийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгаас аав Н.Рагчаагийн хамт ирсэн юм. Дарханаас авчирсан эд зүйлээ дотогшоо гэр лүү оруулсан юм. Тухайн үед машинаа гадаа асаалттай орхисон байсан болохоор яаруу гарсан. Миний хувьд гарахдаа гаднаас нь цоожилж тултал нь түлхэж хаасан зүйл байхгүй. Намайг гарахад аав унтана гээд үлдсэн. ...” гэх мэдүүлэг, / хх-ийн 22-р хуудас/ Гэрч С.Тунгалагсайханы 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Л.Батбаатар нь мөрөөрөө, хүнд тусархуу, ганцаардмал, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ууртай, хүнтэй таардаггүй, орчин тойрны ажилчидаа хэл үгээр доромжилдог, одоо орон гэргүй, найз нөхөд гэх хүн байхгүй. ...” гэх мэдүүлэг, / хх-ийн 23-р хуудас/ 3 2019 оны 12 дугаар сарын 09-ний Ашид Билгүүн ХХК-ний үнэлгээний тайлан: № Нэр төрөл Хэмжих нэгж Тоо Нэгжийн үнэ, төгрөгөө р Нийт үнэ, төгрөгөө р Тайлбар 1 Годон гутал Ш 1 350000 350000 Хуучин Нийт дүн 350000 гэх дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас/ Яллагдагч Л.Батбаатарын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “....Тэгээд би хаалгаар нь ороод хажуу тийшээ харахад бор өнгийн годон гутал байсан. Тэгсэн тэр хөгшин хүн нэг хүний нэр хэлээд мөн үү гэхээр нь би мөн байнаа гээд гутлыг нь аваад хаалгаар сэм гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 тал/ Өмнөх ял шийтгэл хүлээж байсан шийтгэх тогтоолын хуулбарууд 53-62 тал/ зэрэг болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч Л.Батбаатар нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өглөө 08 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг 2 дугаар хэсэг ТЗ-ын 1 дүгээр 60 айлын орон сууц 07 тоотод оршин суух Н.Рагчаагийн гэрийн хаалгыг онгорхой байхад нь сэм орж хаалганы дэргэд байсан эрэгтэй хүний бор өнгийн годон гутлыг хулгайлан авсан үйл баримт нотлогдон тогтоогсон гэж үзэв. Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, орон байранд хууль бусаар нэвтэрсэн шинж байхгүй, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг Шүүгдэгч Л.Батбаатарын гэмт үйлдлийн улмаас бусдад 350.000 төгрөгийн хохирол 4 учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов. Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Н.Рагчаагийн хулгайд алдсан годон гутлыг буцаан өгсөн, мөн иргэний нэхэмжлэгч С.Батсүхийн төрийн банкны 150000088589 тоот дансанд 50.000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шилжүүлсэн болох нь тус тус хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирлыг нөхөн төлөгдсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд ороцсон Прокуророос санал болгосон ялын хэмжээ хүрээнд хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаатай тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Л.Батбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-д заасан согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх буюу эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч, уг арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгав. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулав. Шүүгдэгч Л.Батбаатар энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Тугчин овогт Лувсандоржийн Батбаатарыг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Тугчин овогт Лувсандоржийн Батбаатарт мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай. 

3.Шүүгдэгч Л.Батбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-д заасан согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх буюу эрх хязгаарлах албадлагын арга 5 хэмжээ авч, уг арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай. 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай. 

6.Шүүгдэгч Л.Батбаатар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай. 

7.Шүүгдэгч Л.Батбаатарт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай. 

 

ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ