| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ширчингийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 138/2016/01321/И |
| Дугаар | 138/ШШ2016/01320 |
| Огноо | 2016-12-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 138/ШШ2016/01320
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Алтанцэцэг даргалан, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд явуулан
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр багт оршин суух, /РД:ЖЯ650*******0367/, ******* овогт *******гийн *******ийн хүсэлттэй
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Н.*******
Нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие анх *******98******* оны 9 сард Дорнод аймгийн ******* сумын хөдөлмөр нэгдлийн саалийн механикжсан фермд тугалчнаар ажилд орсон. Тугалчнаар ажиллаж байгаад *******983 оноос эхлэн үхэр маллаж, дараа нь саальчин болж *******992 онд хөдөлмөр нэгдэл тарах хүртэл тус нэгдэлд тасралтгүй ажилласан. Одоо олон хүүхэд төрүүлэн өсгөсөн, 5******* нас хүрсэн учир тэтгэврээ тогтоолгох болсон. Гэтэл анх нэгдэлд тугалчнаар орж байсан тушаал, хөдөлмөрийн дэвтэр маань олдохгүй байна. Иймд намайг *******98******* оны 9 сараас *******992 оныг хүртэл Дорнод аймгийн ******* сумын хөдөлмөр нэгдэлд тугалчин, саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан юм. Гэтэл *******983 оноос *******992 онуудад ажилласан талаарх баримт олдохгүй байгаа тул *******98******* оны *******0 сараас *******983 оны *******2 сарын 3*******-ний өдрийг хүртэл ******* сумын хөдөлмөр нэгдэлд тугалчин, саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч нь *******98******* оны *******0 сарын 0*******-ний өдрөөс *******992 оны 03 сарын 0*******-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн ******* сумын “Баясгалант хөдөлмөр” нэгдэлд тугалчин, саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгч Н.******* нь *******98******* оны *******0 сарын 0*******-ний өдрөөс *******983 оны *******2 сарын 3*******-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн ******* сумын “Баясгалант хөдөлмөр” нэгдэлд тугалчин, саальчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан баримтууд болох Дорнод аймгийн ******* сумын “Баясгалант хөдөлмөр” нэгдлийн даргын *******983 оны ************** сарын 02-ны өдрийн “хүмүүсийг ажилд томилох тухай” 208 дугаартай тушаал, ******* сумын засаг даргын тамгын газрын архиваас ирүүлсэн цалингийн тодорхойлолт, гэрч Т.Оюунцэцэг, А.Батболд, С.Оюунбилэг нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар батлагдаж байна.
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******984 оны 0******* сарын 0*******-нээс *******992 оны 03 сарын 0*******-ний өдрийг хүртэл ******* сумын “Баясгалант хөдөлмөр” нэгдэлд саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурьдах нь зүйтэй байна. Иймд шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг ханган шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.2, **************6, **************8 дугаар зүйлүүдэд заасныг удиирдлага болгон
ТОГТООХ НЬ:
*******. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******35 дугаар зүйлийн *******35.2.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт *******гийн ******* нь *******98******* оны *******0 сарын 0*******-ний өдрөөс *******983 оны *******2 сарын 3*******-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн ******* сумын “Баясгалант хөдөлмөр“ нэгдэлд тугалчин, саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсан болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Н.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72000 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.*******-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид илүү төлөгдсөн *******800 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
5.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсанаас хойш *******4 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дугаар зїйлийн **************9.7-д зааснаар мөн хуулийн **************9.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ