Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 138/ШШ2016/01327

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ш.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******ийн банкны Дорнод салбарын  нэхэмжлэлтэй

*******, ******* нарыг “эрэн сурвалжлуулах”-ыг хүссэн иргэний хэргийг  201******* оны 11 сарын 23-ны  өдөр хүлээн авч  хянан  хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:   Нарийн бичгийн дарга  М.Төгс-Эрдэм,

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч *******  нар  оролцов.

                                                  ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч *******ийн банкны Дорнод салбарыг төлөөлөн *******  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* сумын ******* дугаар баг “Хөөвөр“ гэх газарт оршин суух Үзмээгийн Баяржаргал, Гонгорын Цэцэг нар нь 2014 оны 12 сарын 22-ны өдөр *******ийн банкны ******* тооцооны төвөөс 9.000.000 төгрөгийн малчны зээлийг 17 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэйгээр  зээлж авсан. Зээлдэгч ******* нь зээлийн гэрээний 3.2.1, 3.2.2, 3.2.4-т заасан заалтуудыг удаа дараа зөрчиж зээл төлөхөөс санаатайгаар зайлсхийж 181 хоногийн хугацаа хэтрээд байна. Нийт төлөгдөөгүй зээл, хүүгийн хамт 3701523.25 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч *******, *******  нар нь  оршин суух хаягтаа байхгүй Улаанбаатар хот явсан гэх боловч  хаяг нь тодорхой бус, олдохгүй, утас нь холбогдохгүй байна. *******ын төрсөн эгч Ү.Алтанзаяа нь ******* суманд дэлгүүрт ажилладаг, *******ыг сураглахад Улаанбаатар хотод байгаа гээд тодорхой хаягийг нь өгөөгүй болно.

Зээлдэгч нарын  онцлох шинж тэмдэг нь Үзмээгийн Баяржаргал нь 1971 онд төрсөн 45 настай, 1*******5 см өндөртэй, *******8-70 орчим жинтэй, бордуу царайтай, давхараатай бор нүдтэй, ******* нь 1*******0 см өндөртэй, бордуу царайтай, оёулж хийлгэсэн давхараатай нүдтэй, одоогийн байдлаар 8*******191230 дугаарын үүрэн холбооны утас ашиглаж байгаа гэх боловч утсаа ер авахгүй байгаа болно. Тэдний охин Б.Хонгорзул 2015 онд их сургууль төгсөөд Улаанбатар хотод амьдардаг гэх сураг гарсан бөгөөд *******, ******* нар охиныхоо хүүхдийг асрахаар хот явсан гэж эгч нь хэлсэн болно.

Иймд зээлдэгч ******* ******* нараар зээлийн үлдэгдлийг төлүүлж банкийг хохиролгүй болгох шаардлагатай байх тул тэдгээрийг эрэн сурвалжилж, хаягийг нь тогтоож өгнө  үү гэв.

 

          Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч *******ийн банкны Дорнод салбараас *******, ******* нарыг  эрэн  сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдүүдийн оршин суугаа газар нь тодорхойгүй байх бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь *******, ******* нарын   оршин суугаа хаягийг тодруулах талаар  тодорхой арга хэмжээг авсан болох нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хэрэгт авагдсан бусад баримтуудаар батлагдаж байна.  

*******, ******* нар нь *******ийн банкны ******* тооцооны төвөөс  зээл авах  үедээ ******* сумын ******* дугаар баг  “Хөөвөр“ гэх газарт оршин суудаг байсан байна.

Одоогийн байдлаар *******, ******* нар нь Улаанбаатар хотод охин Б.Хонгозултай хамт байгаа сурагтай байна.

******* сумын ******* дугаар багт Ү. Баяржаргалын төрсөн эгч Ү.Алтанзаяа нь дэлгүүрт ажилладаг байна. Түүнтэй холбоо барих утас № 99587153 болно

 

Нэхэмжлэгч *******ийн банкны Дорнод салбараас *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг хангуулах зорилготой түүнийг эрэн сурвалжлуулах гэсэн хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн   115 дугаар зүйлийн 115.2.1, 11*******, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт зааснаар Үзмээгийн Баяржаргал, Гонгорын Цэцэг нарыг эрэн сурвалжилсугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар *******, ******* нарыг эрэн сурвалжлах, тэдгээрийн  оршин суугаа газрыг тогтоон, албадан ирүүлэх ажиллагааг гүйцэтгэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд  мөн зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй  болохыг дурьдсугай.   

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол  гаргах  эрхтэй.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зїйлийн 119.7-д зааснаар мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Ш. АЛТАНЦЭЦЭГ