| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2020/0055/Э |
| Дугаар | 051 |
| Огноо | 2020-01-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 051
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Т.Мижиддорж, шүүгдэгч Я.Г, нарийн бичгийн дарга Б.Сосорбарам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Я-н гийн Г-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910024850930 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1971 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, урьд нь: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 658 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б-н овогт Я-н Г /РД: ОА71100618/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Я.Г нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 120 мянгатын автобусны буудал дээр таксинд явах дарааллаас болж хохирогч Ц.Ды нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Я.Г: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж мэдүүлэг гаргахгүй, хувиараа ажил хийдаг, сард 700,000 төгрөгийн орлоготой, хохиролд 100,000 төгрөг төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирогчийг танихгүй, хаяа тэнд тааралддаг байсан, тухайн үед намайг казак гэж
доромжилсон, намайг явуулахгүй хоргоогоод, миний гар хөлнөөс татаад байхаар нь уур хүрээд цохисон. Улсын яллагчийн санал болгосон 700,000 төгрөгөөр торгуулын ялыг багасгаж өгнө үү, 10-24 насны 3 хүүхэдтэй, эхнэр ажил хийдэггүй, хүүхдүүд мөн ажил хийдэггүй, би ганцаараа ажил хийж ар гэрээ тэжээдэг, миний олсон орлого ар гэрт хүрэлцдэггүй...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Ц.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 120 мянгатын автобусны буудал дээр өөрийн эзэмшлийн Ниссан марч маркийн автомашинтайгаа таксинд явах гэж буудал дээр зогсож байтал араас нэг машин ирж урд зогсоод миний авах гэж байсан хүмүүсийг аваад байсан. Уг асуудлаас болж бид хоёр маргалдаж байтал намайг нүүр рүү цохиж, төмсөг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд би шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” /хх-ийн 8-9/ гэсэн,
Шүүгдэгч Я.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 12 дугаар сарын 05-ны орой 22 цаг 30 минутын үед 120 мянгатын автобусны буудал дээр ирж зогстол миний хойно Ниссан марч гэх машин зогсож байсан. Би тухайн автобусны буудал дээрээс Офицеруудын ордон руу хүн ачиж байтал ард байсан Ниссан марч машины жолооч миний урд ирж зогсоод миний хүнийг ачлаа гэж надтай маргасан. Тэгээд бид хоёр маргалдаад байж байтал уг залуу намайг хэл ам, яс үндсээр доромжлоод байхаар нь уур хүрээд нэг хоёр удаа нүүрэн тус газар нь цохиж, гуя хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсандаа маш их харамсаж байна...” /хх-ийн 24-25/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №14550 дугаар дүгнэлтэд: “Дүгнэлт 1. Ц.Д-н биед тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстын улайлт, төмсөг, хамрын нуруу, баруун хацар шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн шилбинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 15/ гэсэн дүгнэлт,
- Дуудлага хүлээн авсан тухай /хх-ийн 2-3/,
- Өргөдөл /хх-ийн 4/,
- Шүүгдэгч Я.Г-ийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 27-30/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 33/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 34/, гэрлэлтийн лавлагаа /хх-ийн 35/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 36/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Я.Г-ид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Я.Г нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 120 мянгатын автобусны буудал дээр таксинд явах дарааллаас болж хохирогч Ц.Ды нүүрэнд гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ц.Д-н “...Би 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 120 мянгатын автобусны буудал дээр өөрийн эзэмшлийн Ниссан марч маркийн автомашинтайгаа таксинд явах гэж буудал дээр зогсож байтал араас нэг машин ирж урд зогсоод миний авах гэж байсан хүмүүсийг аваад байсан. Уг асуудлаас болж тэр машины жолооч бид хоёр маргалдаж байхад намайг нүүр рүү цохиж, төмсөг рүү нэг удаа өшиглөсөн...” /хх-ийн 8-9/ гэсэн, шүүгдэгч Я.Г-ийн “...Би 2019 оны 12 дугаар сарын 05-ны орой 22 цаг 30 минутын үед 120 мянгатын автобусны буудал дээр ирж зогстол миний хойно Ниссан марч гэх машин зогсож байсан. Би тухайн автобусны буудал дээрээс Офицеруудын ордон руу явах гээд хүн суулгаж байхад ард байсан Ниссан марч машины жолооч миний урд ирж зогсоод миний хүнийг ачлаа гэж надтай маргасан. Тэгээд тэр намайг хэл ам, яс үндсээр доромжлоод байхаар нь уур хүрээд нэг хоёр удаа нүүрэнд нь цохиж, гуя хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсандаа маш их харамсаж байна...” /хх-ийн 24-25/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны №14550 дугаар дүгнэлтэд: “Дүгнэлт 1. Ц.Д-н биед тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстын улайлт, төмсөг, хамрын нуруу, баруун хацар шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн шилбинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 15/ гэсэн дүгнэлт, дуудлага хүлээн авсан тухай /хх-ийн 2-3/, өргөдөл /хх-ийн 4/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Я.Г-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Я.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Д эрүүл мэндэд тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстын улайлт, төмсөг, хамрын нуруу, баруун хацар шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн шилбинд зулгаралт гэмтэл учирсан, хохирогч “...эмчилгээний зардалд 100,000 төгрөг хүлээн авсан бөгөөд надад ямар нэг гомдол санал байхгүй...” /хх-ийн 47/ гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч Я.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйл, хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх дээр дурдсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн 1910024850930 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Ц.Д гомдол саналгүй гэснийг, шүүгдэгч Я.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Г улсын яллагч 700,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах санал гаргалаа, би ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, эхнэр болон хүүхдүүд ажил хийдэггүй, би ганцаараа ажил хийж орлого олж, ар гэрээ тэжээдэг, миний олсон орлого ар гэрт хүрэлцдэггүй тул торгуулийн ялыг багасгаж өгнө үү гэснийг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгч Я.Г- өмнө нь буюу 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял шийтгүүлсэн бөгөөд тодорхой хугацааны дараа дахин ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн нь түүнд оногдуулах торгуулийн ялыг багасгах боломжгүй гэж шүүх үзэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Я-н Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я-н Г-ийг 700 /долоо зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Я.Г-ид оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Я.Г оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1910024850930 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Ц.Д гомдол саналгүй гэснийг, шүүгдэгч Я.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Я.Г-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Г-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР