Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 138/ШШ2016/01329

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ш.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, “******* *******“ гэх газар оршин суух, ******* овогт *******ын *******ын /РД:ЖЕ59*******2*******389/  нэхэмжлэлтэй

*******н ыг  “эрэн сурвалжлуулах”-ыг  хүссэн иргэний хэргийг  20*******6 оны ************** сарын 22-ны  өдөр хүлээн авч  хянан  хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:   Нарийн бичгийн дарга  М.Төгс-Эрдэм,

Нэхэмжлэгч Б.*******ын өмгөөлөгч М.Энхтуяа  нар  оролцов.

                                                  ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******н нь Б.*******аас 2000000 төгрөг зээлсэн байна. Н. нь ажил хийж байгаад төлөхөөр тохирсон боловч түүнээс хойш ******* жил өнгөрөөд байна. Сүүлийн үед түүний  утас  холбогдохгүй, оршин суух хаягтаа ч байхгүй байна.  Н.ын эгч Н.Жаргал нь Баяндун сумын 3 дугаар баг “Голын цагаан гэх “ газар оршин суудаг бөгөөд түүнээс дүүгийнх нь хаана байгааг асуухад Улаанбаатар хот явсан гэсэн боловч тодорхой хаягийг хэлж өгөхгүй байна. Н.ын эх  ******* гэдэг хүн Хэрлэн суманд амьдардаг гэсэн. Н.ын эцгийн төрсөн ах Т.Даваасамбуу гэх хүн Баяндун сумын 3 дугаар баг “Голын цагаан“ гэх газар амьдардаг. Н.ын эхнэр Халиун гэх эмэгтэй 20*******5 онд цэцэг төвд ажилладаг байсан гэх боловч одоо ажлаасаа гараад Н.ын хамт Улаанбаатар хотод байгаа сурагтай байна. Зээл авах үедээ Н. нь Хэрлэн сумын 4 дүгээр баг, “Зангиат”-ын 6-28 тоотод оршин сууж, тэндээ засварын газарт ажилладаг байсан. Н. нь *******990 онд төрсөн, 26 настай, *******80 см өндөртэй, туранхайвтар биетэй өөр онцлох содон тэмдэг байхгүй болно. Иймд зээлдэгч Н.аас зээлийн гэрээний үүргийг хангуулах шаардлагатай байх тул түүнийг  эрэн сурвалжилж, хаягийг нь тогтоож өгнө  үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* овогт *******ын ******* нь зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор Н.ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдүүдийн оршин суугаа газар нь тодорхойгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь Н.ын  оршин суугаа хаягийг тодруулах талаар  тодорхой арга хэмжээг авсан болох нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хэрэгт авагдсан бусад баримтуудаар батлагдаж байна.  

 

Н. нь Б.*******аас  зээл авах  үедээ Хэрлэн сумын 4 дүгээр баг, “Зангиат”-ын 6-28 тоотод оршин сууж, уг газартаа засварын газарт ажилладаг байсан байна.

Одоогийн байдлаар Н. нь эхнэр Халиуны хамт Улаанбаатар хотод амьдарч  байгаа сурагтай байна.

Н.ын эгч Н.Жаргал, авга ах Т.Даваасамбуу нар нь  Баяндун сумын 3 дугаар баг “Голын цагаан гэх “ газар оршин суудаг, Н.ын эх нь ******* гэдэг хүн Хэрлэн суманд амьдардаг гэсэн. 

Иргэний хэргийн хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.ын онцлох шинж тэмдэг нь тэрээр *******990 онд төрсөн, 26 настай, /РД:ЖЯ90*******0299*******/ *******80 см өндөртэй, туранхайвтар биетэй өөр онцлох содон тэмдэг байхгүй болно гэв.

Нэхэмжлэгч Б.*******ын Н.ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэг хангуулах  зорилготой түүнийг эрэн сурвалжлуулах гэсэн хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн   **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, **************8 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

*******. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******33 дугаар зүйлийн *******33.*******.9 дэх хэсэгт зааснаар *******жгон овогт *******н ыг   эрэн сурвалжилсугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******55 дугаар зүйлийн *******55.4 дэх хэсэгт зааснаар Н.ыг  эрэн  сурвалжлах, тэдгээрийн  оршин суугаа газрыг тогтоон, албадан ирүүлэх ажиллагааг гүйцэтгэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд  мөн зүйлийн **************9.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч нь *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй  болохыг дурьдсугай.   

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш *******4 хоногийн Дорнод, аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол  гаргах  эрхтэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дугаар зїйлийн **************9.7-д зааснаар мөн хуулийн **************9.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Ш. АЛТАНЦЭЦЭГ