Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 1155

 

Хэргийн индекс 135/2015/01139/И

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум *** дугаар баг Хушаат *** дүгээр гудамж *** тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /Регистрийн дугаар *******, утас *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум 2 дугаар баг Хушаат 4 дүгээр гудамж 5 тоотод оршин суух ******* овогт Баянбатын Дархандаваа /регистрийн дугаар ТА90101960, утас 99678026/-д холбогдох

 

Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэнийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ариунаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...М.******* миний бие 2008 онд *******тай танилцаж албан ёсоор гэр бүл болсноо 2008 оны 05 дугаар сарын 18-ны өдөр бүртгүүлж гэрлэлтийн гэрчилгээ авсан. 2009 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүү Тэргэл төрж бусдын адил сайн сайхан амьдарч ирсэн. 2011 оноос ******* би Бүгд найрамдах Солонгос улсруу амьдрал ахуйгаа дээшлүүлэх зорилгоор гэрээт ажилтнаар явсан. Явсны дараа жилээс ******* нь өөр хүнтэй хамт амьдрах болж бидний хоорондох харьцаа хөндийрсөн ******* нь 2012 оноос өнөөг хүртэл өөр хүнтэй гэр бүл болж хамт амьдарч байгаа учраас гэрлэлтээ цуцлуулах шаардлагатай болсон тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхдийн асрамж, тэтгэлэгийн талаар *******тай харилцан тохиролцсон тул энэ талаар маргаангүй болно.” гэжээ.

 

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Бид 2008 онд гэр бүл болж 2009 онд хүү Тэргэл төрсөн 2011 оноос М.******* нь Солонгос улсруу ажиллахаар явж бидний хоорондын харьцаа хөндийрөх болсон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн асрамж, тэтгэлэгийн талаар харилцан тохиролцсон тул хүүхдийн тэтгэлэг авахгүй.” гэв

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                    

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Д.Дархандаваад холбогдуулан гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч М.*******, хариуцагч Д.Дархандаваа нар нь 2008 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болсныг 2009 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд 2009 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү М.Тэргэлийг төрүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Г-491 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргээр нотлогдож байна.

            Гэрлэгчид 2011 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хэн аль нь тус тусдаа гэр бүлийн харилцаатай болсон, эд хөрөнгийн маргаангүй, гэрлэлтээ цуцлахыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д заасан эвлэрүүлэх арга хэмжээг урьдчилан авах шаардлагагүй гэж үзэн гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

            Зохигч талууд хүүхдийн асрамжийн талаар маргаангүй бөгөөд хүүхдийн амьдарч, өсөж хүмүүжих орчин, нөхцөл, насны байдал, зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү М.Тэргэлийг эх *******гийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.

 

            Иймд зохигч талуудын хооронд гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаан байхгүй, хариуцагч ******* нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдаж байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг М.*******, эх ******* нар нь хүүхэд болох М.Тэргэлийг хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар ******* овогт *******ын *******, ******* овогт Баянбатын Дархандаваа нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү М.Тэргэлийг эх *******гийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Зохигчдын хооронд гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаангүй, ******* нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

5.  Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учрыг дурьдсугай.

 

 6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох учиртайг мэдэгдсүгэй.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэнээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол өргөдөл гарган гэрлэлтээ сэргээж болохыг мэдэгдсүгэй.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлж болохыг дурдсугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  З.ТУНГАЛАГМАА