| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/01219/и |
| Дугаар | 1168 |
| Огноо | 2016-09-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 1168
Хэргийн индекс 135/2016/01219/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө баг, *** дүгээр байр, *** тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******, утас *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, *** дугаар байр, *** тоотод оршин суух, ******* овогт *******ын******* /регистрийн дугаар *******, утас /,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө баг, Сакура төв хүнсний дэлгүүрийн байр, *** давхарын *** тоотод оршин суух, овогт ийн /регистрийн дугаар , утас / нар холбогдох
“...гэм хорын хохирол 1,603,600 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч М.Балдорж, Б. нар нь шүүхэд гаргасан тайлбартаа:
“...Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа П.*******гийн нэхэмжлэлтэй, М.Балдорж, Б. нарт холбогдох 1,603,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 1,603,600 төгрөгийг хариуцагч бид нар тэнцүү хувааж төлнө. Үүнд: Хариуцагч Б. нь 801,500 төгрөг, хариуцагч М.Балдорж нь 801,500 төгрөгийг тус тус төлж барагдуулна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч М.Балдорж, Б. нарт холбогдуулан гэм хорын хохирол 1,603,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох гэм хорын хохирол 1,603,600 төгрөгийг хариуцагч нар нь тэнцүү хувааж, хариуцагч М.Балдорж нь 801,500 төгрөг, Б. нь 801,500 төгрөг тус тус төлөхийг хүлээн хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар П.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Балдорж, Б. нарт холбогдох гэм хорын хохирол 1,603,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төрийн сангийн 190000941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 40,605 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 20,303 төгрөгийг хариуцагч М.Балдоржоос 10,151 төгрөг, Б.аас 10,151 төгрөгийг тус тус гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 20,302 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч П.*******д олгосугай.
3. Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА