| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2020/0020/Э |
| Дугаар | 37 |
| Огноо | 2020-01-27 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 37
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч А.Энхтуяа Нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Хултай овогт Хотлойн Батдоржид холбогдох эрүүгийн 1932001710194 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, дугуйт ачигчийн оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Ерөө сум, Буурагчин 2 дугаар баг, 2-05 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 64 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-д зааснаар 01 жилийн хорих ял оногдуулан мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Хултай овогт Хотлойн Батдорж РД:МЕ83012931/, Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Х.Батдорж нь 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг “Ялбаг” нэртэй газарт Hyundai-4500 LC-7 загварын эксковаторыг жолоодон 200 литрийн багтаамжтай түлштэй поошиг Хово маркийн тээврийн хэрэгсэлд ачих гэж байгаа уг тээврийн хэрэгслийн тэвшин дээр байсан иргэн Ц.Батсайханыг эксковаторын шанагаар авто машины тэвштэй хавчиж эрүүл мэндэд нь болгоомжгүйгээр хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр 2 шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Х.Батдорж нь 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг “Ялбаг” нэртэй газарт Hyundai4500 LC7 загварын эксковаторыг жолоодон 200 литрийн багтаамжтай түлштэй поошиг Хово маркийн тээврийн хэрэгсэлд ачих гэж байгаа уг тээврийн хэрэгслийн тэвшин дээр байсан иргэн Ц.Батсайханыг эксковаторын шанагаар авто машины тэвштэй хавчиж эрүүл мэндэд нь болгоомжгүйгээр хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Х.Батдорж нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: Шүүгдэгч Х.Батдорж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Анхаарал болгоомжгүй үйлдлээсээ болоод хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсандаа маш их хамарсаж байна. Гэм буруугийн талаар маргаангүй...” гэх мэдүүлэг, Хохирогч Ц.Батсайханы 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг гэдэг газар алт угаадаг буун дээрээс цахилгаан гаргадаг том дизель мотор Хово дээр ачсан. Хово машины ачааны хэсэгт поошигтой түлш эксковаторын шанагаар ачсан. Шанаганаас поошигтой түлшээ буулгаад би ховоо машины ачаан дээр зогсож байхад эксковаторын жолооч Х.Батдорж эксковаторын шанагаар ховоо машины хойд тэвштэй хавчсан юм. Тэгээд би ухаан алдсан байсан. Ерөө сумын эмнэлэг дээр ухаан орсон. ...” гэм мэдүүлэг /хх-ийн 41-43-р хуудас/, Гэрч С.Туулын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай “Ерөө өгөөмөр хайрхан” нөхөрлөлийн нөхөн сэргээлтийн талбайд 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр иргэн Ц.Батсайхан гэмтсэн талаар би мэднэ. Гэхдээ Ц.Батсайханг яг гэмтэх үед би хажууд нь байгаагүй болохоор яаж гэмтсэн талаар хэлж мэдэхгүй. Намайг кэмп дээр унтаж байхад Ц.Батсайханг эксковаторын шанаганд цохиулчихлаа гээд авто машины урд суудал дээр хэвтүүлчихсэн авчирсан. Би тэгэхээр нь Ц.Батсайханд өвчин намдаах тариа хийж өгөөд өвчин намдаах эм бас өгөөд Сэлэнгэ аймгийн Мандал сумын эмнэлэгт үзүүл гээд явуулсан. ...” гэх мэдүүлэг / хх-ийн 50-51-р /хуудас, Гэрч Т.Цолмон-Очирын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...С.Туул эгч бид хоёр гэрээ хийхдээ би хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хариуцна гэж гэрээ хийсэн. Тухайн үед би гэмтээд Улаанбаатар хот явчихсан байсан болохоор хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хэн ч хариуцаж чадаагүй. Харин намайг байхгүйд хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг механик Х.Батдорж шууд хариуцахаар ажлын байрны тодорхойлолт дээр тусгаж өгсөн байгаа. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/, Гэрч Ц.Жаргалсайханы 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай “Ерөө өгөөмөр хайрхан” нөхөрлөлийн нөхөн сэргээлтийн ажлын талбай дээр 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн өглөө 09-10 цагийн үед би кэмп лээрээс нөхөн сэргээлтийн талбай дээр очиж дизель мотор ачиж ирэхээр хэсэг ажилчдын хамт явсан. Тэгээд ховоны тэвшин дээр 200 литрийн поошиктой түлш ачихдаа эксковаторын шанаганд хийж гаргасан. ...Х.Батдорж ховоны тэвшний баруун ирмэг дээр эксковаторын шанагаа аваачсан чинь поошиктой түлш ачааны машины тэвшний баруун ирмэг дээр шанаганаас өнхрөөд гараад ирсэн. Гэтэл Х.Батдорж поошиктой түлшийг тэвшний гадуур унах гэж байна гэж бодсон уу эксковаторын шанагаа зүүн тийш болгосон. Энэ үед авто машины тэвшин дотор хүн орилсон. Тэгээд авто машины тэвшин дээр гартал Ц.Батсайхан автомашины тэвш дотор хэвтэж байсан. ...” 3 гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-56-р хуудас/, Гэрч У.Чанцалнямын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гэртээ байж байхад 17 цагийн орчим манай нөхрийн төрсөн эгч надруу залгаад “нөхөр чинь ажил дээрээ байж байгаад аваарт орсон байна. Чи гэмтлийн эмнэлэг дээр байж бай” гэхээр нь би гэмтэл дээр ирээд хүлээсэн. ...Манай нөхрийн “хэвлийн хөндийд их хэмжээний устай” гэх оноштой, мөн нурууны нэг яс нь хугаралтай гэж байсан ба шаардлагатай бол хэвлийн хөндийн мэс засал хийсний дараа нуруунд нь хагалгаа хийж магадгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-н 78-79-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №9913 дугаартай: “..1. Ц.Батсайханы биед хэвлийн битүү гэмтэл, хэвлийн арын гялтангийн цусан хураа, нурууны L1-3-р нугаламын арын сэртэнгийн бяцарч салсан хугарал зөөлөн эдийн няцрал, зүүн XI, XII-р хавирганы хугарал, цусан хурааг чөлөөлөх мэс ажилбарын дараах байдал зэрэг гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болно. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул хүнд зэргийн гэмтэлд хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний явц эдгэрэл төгсгөлөөс шалтаална. ...” гэх дүгнэлт / хх-н 60-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч С.Машбатын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №18-06-018/20 дугаартай дүгнэлт /хх-н 64-р хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-25-р хуудас/ зэрэг болно. Шүүгдэгчийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82- р хуудас, Шүүгдэгч Х.Батдоржийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 76-78-р хуудас/ “Ерөө өгөөмөр хайрхан” ЗБНХ-ийн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-105-110-р хуудас/, Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэвтрийн хуулбар, ажилтанд танилцуулах баримт бичгүүдийн хуулбар /хх-н 97-98-р, 135-136-р хуудас/ Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээний хуулбар /хх-н 100-103-р хуудас/ “Ерөө өгөөмөр хайрхан” нөхөрлөлийн захирлын тушаал /хх-н 114-115-р хуудас/ Хөдөлмөрийн дотоод журам, Ажлын байрны тодорхойлолтын хуулбар /хх-н 116- 4 122-р хуудас/ Ерөө өгөөмөр хайрхан нөхөрлөл бичил уурхайн аюулгүй ажиллагааны зааварчилгаа /хх-ийн 123-131-р хуудас/ Шүүгдэгч Х.Батдоржийн ажилд орохыг хүсэгчийн анкет /хх-н 132-133-р хуудас/ Хохирогчийн эмчилгээний зардалд нийт 7.000.000 төгрөг хүлээлгэн өгсөн хэлцэл /хх-ийн 144-145-р хуудас/ зэрэг болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч нь шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч Х.Батдорж нь Ерөө өгөөмөр хайрхан нөхөрлөлд мехник болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах ажилтай бөгөөд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчсөн болох нь шинжээч Д.Машбатын 18-06- 018/20 тоот дүгнэлтээр нотлогдсон байна. Шүүгдэгч Х.Батдорж нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ буюу Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг зөрчсний улмаас 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг “Ялбаг” нэртэй газарт Hyundai-4500 LC7 загварын эксковаторыг жолоодон 200 литрийн багтаамжтай түлштэй поошиг Хово маркийн тээврийн хэрэгсэлд ачих гэж байгаа уг тээврийн хэрэгслийн тэвшин дээр байсан иргэн Ц.Батсайханыг эксковаторын шанагаар автомашины тэвштэй хавчиж эрүүл мэндэд нь болгоомжгүйгээр хүнд хохирол учруулаж, хохирогч Ц.Баярсайханы биед хэдийн битүү гэмтэл, хэвлийн арын гялтангийн цусан хураа, ццуны L1-3-р нугаламын арын сэртэнгийн бяцарч салсан хугарал зөөлөн эдийн няцрал, зүүн XI, XII-р хавирганы хугарал, цусан хурааг чөлөөлөх мэс ажилбарын дараах байдал зэрэг гэмтэл тогтоогдсон болох нь хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна. Иймд шүүгдэгч Х.Батдоржийн үйлдлийн улмаас хохирогч Ц.Баярсайханы эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан байх тул шүүгдэгчийг Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах үйл баримт тогтоогдсон, энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Х.Батдоржид яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг 5 Шүүгдэгч Х.Батдоржийн гэмт үйлдлийн улмаас Ц.Баярсайханы эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2-д зааснаар хохирол хор уршигт тооцов. Ерөө өгөөмөр хайрхан нөхөрлөлийн зүгээс энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ц.Баярсайханд эмчилгээний зардал, бусад хохиролд нийт 7.000.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг тайлбар гаргасанд үндэслэн шүүгдэгч Х.Батдоржийг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Х.Батдорж нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, хир хэмжээ, нийгмийн хор аюулын шинж байдал, хохирогч гомдолгүй байгаа зэргийг харгалзан шүүх хуралдаанд оролцсон Прокуророос санал болгосон хорих ялын хэмжээ хүрээнд хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч шийдвэрлэв. Дээрх хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгав. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулав. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Хултай овогт Хотлойн Батдоржийг мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Хултай овогт Хотлойн Батдоржийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаатай тэнсэж, дээрх хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
4.Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5.Шүүгдэгч Х.Батдоржид урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ