| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/00688/и |
| Дугаар | 1180 |
| Огноо | 2016-09-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 1180
Хэргийн индекс: 135/2016/00688/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, *** дугаар хороо, *** дүгээр байр, *** тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******, утас *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дүгээр баг, ***/*** дугаар байр, *** тоот оршин суух, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******, утас , /-д холбогдох,
"Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Миний эхнэр Б.******* бид хоёр нь 2001 онд гэр бүл болж бидний дундаас охин, хоёр хүү төрсөн. Амьдралын эхний жилүүдэд сайн сайхан байсан боловч сүүлийн жилүүдэд таарч тохирохгүй болсноор 2012 оноос эхлэн тусдаа амьдарч одоогоор би Улаанбаатар хотод гэр бүл, үр хүүхэдтэй болсон. Иймээс Б.******* бид хоёр цаашид амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хоёр том хүүхдээ өөрийн асрамжид авна. Бага хүүгээ хэнийнхэн асрамжид үлдээнэ. Хүүхдийн тэтгэлэг төлнө ” гэв.
Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:
“...Б.*******гийн гэрлэлтээ цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад доорхи тайлбарыг гаргаж байна. Бид 2001 онд гэрлээд өнөөдрийг хүртэл 16 жил болсноос сүүлийн 1 жил 6 сар тусдаа амьдарч байна. Бид хоёрын хамтын амьдралын хугацаандаа 3 хүүхэд төрүүлж өсгөсөн. Том охин 2001 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төрсөн одоо 15 настай, хүү 2007 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн одоо 9 настай, бага хүү 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн одоо 2 нас 6 сартай. Бид 3 хүүхэд төрүүлж өсгөсөн байтал Б.******* нэхэмжлэлдээ зөвхөн нэг хүү, нэг охинтой гэж бичжээ. 2014 оны 09 дүгээр сараас хойш бид тусдаа амьдарч байгаа боловч би хүүхдүүдийнхээ аавыг 3 хүүхдээ, нялх хүүгээ бодоод эргээд ирнэ, гэрлэлтээ цуцлуулахгүй гэдэгт итгэлтэй байсан гэтэл нэгэнт цуцлуулахаар шийджээ. Би гэрлэлтээ цуцлуулахад татгалзахгүй бид гэрлэлтээ цуцлуулахын тулд би 3 хүүхэдтэй гэдгээ хуулийн дагуу эцэг тогтоолгож, нотлох ёстой гэж бодож байна. Б.******* нэг хүү, нэг охинтой гэж бичсэнийг бодоход 2 хүүгийнхээ хэн нэгнийг өөрийнхөө хүүхэд биш гэж боддог бололтой. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд би 3 хүүхдээ тэжээж өсгөх гэж сэтгэл санаа, санхүүгийн хувьд маш хүнд ачааг үүрч ирсэн. Цаашид би энэ ачааг үүрч дийлэхгүй байх хэмээн айж байна. Тиймээс хүүхдүүдээ орхиж өөр амьдралыг сонгосон, мөн үр хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх чадвартай энэ ачааг дааж гарах тэнхээтэй Б.******* хүүхдүүдээ өөр дээрээ авсан тохиолдолд гэрлэлтээ цуцлуулна. Хүүхдүүдийг Б.******* авсан тохиолдолд би хуулийн дагуу хүүхдийн тэтгэмжийг төлнө.” гэжээ.
Хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Зохигчид нь 2000 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэр бүл болсныг 2001 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд тэдний дундаас 2001 оны 7 дугаар сарын 20-ны өдөр охин , 2007 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүү , 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүү нар төрсөн болох нь гэрлэлтийн баталгаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д зааснаар гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээг урьдчилан авсан боловч гэрлэгчид гэрлэлтээ үргэлжлүүлэх санаачлагагүй байгаа, хоорондын зан харьцааны байдал таарамжгүй, нөхөр Б.******* нь бусадтай гэр бүлийн харьцаа тогтоож, хүүхэдтэй болсон зэрэг нь гэр бүлийн хамтын амьдралыг үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал гэж үзэж Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар гэрлэлтийг цуцалж хүүхдийн асрамж тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигч талууд хүүхдийн асрамжийн талаар маргаж байгаа боловч хүүхдийн амьдарч, өсөж хүмүүжих орчин, нөхцөл, насны байдал, зэргийг харгалзан 2001 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төрсөн том охин , 2007 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү нарыг эцэг Б.*******гийн асрамжид, 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн бага хүү ыг эх Б.*******гийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.******* нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхээс татгалзсан ба харин 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн бага хүү д Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасны дагуу тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болно.
Хариуцагч Б.******* нь гэр бүлийн дундын хөрөнгийн маргаан байгаа гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлдэг боловч энэ талаар нотлох баримт болон шаардлагыг шүүхэд гаргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Хариуцагч Б.******* нь шүүх хуралдаанд оролцохгүй, эзгүйгээр шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* овгийн *******ын *******, ******* овгийн *******ын ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2001 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин , 2007 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү нарыг эцэг Б.*******гийн асрамжид, 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү ыг эх Б.*******гийн асрамжид тус тус үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т зааснаар 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /сурч байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, төрсөн эцэг Б.*******гаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Б.*******д олгож, нэг жилийн хугацаанд тогтмол төлөгдөх тэтгэлгийн үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамж 28,022 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******гаас гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учрыг дурьдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох учиртайг мэдэгдсүгэй.
7. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэнээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол өргөдөл гарган гэрлэлтээ сэргээж болохыг мэдэгдсүгэй.
8. Хариуцагч Б.******* хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхээс татгалзсан болох болохыг дурдсугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүх хуралдааны нарийн бичгийн даргад даалгасугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА