Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 097

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч П.Энхболд /томилолтоор/, хохирогч Э.Б-, шүүгдэгч Б.Г, нарийн бичгийн дарга Б.Сосорбарам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д овогт Б Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1910024780064 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 248 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, Д овогт Б-н Г /РД: 00000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Пийс виллаж хотхоны 208 дугаар байрны зогсоол дээр 54-30 УНУ улсын дугаартай автомашины жолооч Э.Б-тэй маргалдаж улмаар нүүрэнд нь гараараа цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Хохирогч Э.Б-: “...2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хэрэг болсон. 2019 оны 10 дугаар сарын 15-ны орой би ээлжтэй байсан, тэгээд 16-нд нь ээлжээсээ буугаад харьж байсан. Хотхоны автомашины зогсоол дээр машинтайгаа зогсож байхад Б.Г машинаасаа гарч ирээд уруул руу цохиод машины гупер рүү бас цохисон. Би айгаад машинаа холдуулсан. Дээрх үйл явдлаас болоод ажилдаа 5 өдөр очиж чадаагүй тул тухайн үеийн цалингаа нэхэмжилсэн...” гэв.  

 

Шүүгдэгч Б.Г: “...Мэдүүлэг гаргахгүй, өмнө өгсөн мэдүүлэг зөв байна, хохирогчийн биед учирсан гэмтлийг би учруулсан, хохирогч хохиролгүй гэсэн, ажилгүй байсан хугацааны цалин 250,000 төгрөг өгөхөөр тохиролцсон, би “Таван толгой” ХХК-д том тэрэгний жолооч хийдэг, одоо ажлаа хийхгүй, ажил зогссон байгаа...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Э.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Пийс виллаж хотхон дотор өөрийн эзэмшлийн Хонда сивик машинтайгаа өөрийн эзэмшлийн граж руугаа орох гэж байхад гарц хаагаад мөнгөлөг саарал өнгөтэй Тоёота Приус-20 маркийн машин зогсож байсан. Би тухайн машинд граж руугаа орох гэсэн юм гээд машиныхаа гэрлээр дохио өгсөн боловч жолоочийн эсрэг талд сууж байсан зорчигч бууж ирээд “пизда минь, чи жолооч юм уу” гэж хэлээд хэл амаар доромжилсон, гэтэл уг машины жолооч бууж ирээд шууд миний нүүрэнд нэг удаа цохисон, миний машины урд хэсэг рүү хөлөөрөө өшиглөөд, зайл гэж хэлээд яваад өгсөн...” /хх-ийн 10-12, 14/ гэсэн,

 

Гэрч Б.Ганзориг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Пийс виллаж хотхоноос ахын хамт Тоёота Приус маркийн машинтайгаа гарах гэж байхад хар өнгийн Хонда Сивик гэх машин тулаад ирсэн. Би “хөөе, хөгшөөн чи жоохон чигээрээ явчих хойгуур чинь зөрөөд гарчихья” гэж хэлэхэд “үгүй ээ, би граж руугаа орьё” гэж хэлээд машин таглачихаад холдохгүй байсан. Гэтэл манай ах машинаас буугаад тухайн залуу дээр очоод чи ямар сүртэй юм бэ гэж хэлээд машиных нь гуперны доошоо нэг удаа өшиглөөд тухайн залууг машинд сууж байхад цонхоор нь нэг удаа алгадсан, тэгтэл тухайн залуу урагшаагаа яваад өгсөн...” /хх-ийн 18/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 206/2 байрны зогсоолоос гарах гэхэд урдаас нэг хар өнгөтэй Хонда Сивик гэх машин өөдөөс ороод ирсэн. Тухайн үед би жолоочид нь хандаж чи жоохон урагшилчих, араар чинь гялс гараад явчихья гэхэд “үгүй ээ, би граж руугаа ормоор байна” гээд утсаараа яриад холдохгүй байсан. Тэр үед манай дүү машинаас бууж очоод чи ахын дүү жоохон урагшилчих бид хоёр гялс гарчихья, түрүүн бид хоёр нэг машин хойшилж байгаад оруулсан одоо чи жоохон урагшилчих гэхэд тоохгүй утсаараа оролдоод байхаар нь би бууж очоод цонхоор нь нэг удаа алгадсан, гупер доороос нь өшиглөсөн...” /хх-ийн 32/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №12569 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Э.Болд-Эрдэнийн биед дээд уруулд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” /хх-ийн 21/ гэсэн дүгнэлт,

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5/,

- Өргөдөл /хх-ийн 06/,

- Шүүгдэгч Б.Гантулгын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/,

- Шүүгдэгч Б.Гантулгын хувийн байдалтай холбоотой гэрч Г.Алтангэрэлийн мэдүүлэг /хх-ийн 41/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 44/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-ийн 42/, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 45/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 35-38/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж,  Б.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                                 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Пийс виллаж хотхоны 208 дугаар байрны зогсоол дээр 54-30 УНУ улсын дугаартай автомашины жолооч Э.Б-тэй маргалдаж улмаар нүүрэнд нь гараараа цохиж эрүүл мэндэд нь дээд уруулд шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Э.Болд-Эрдэнийн “...2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Пийс виллаж хотхон дотор өөрийн эзэмшлийн Хонда сивик машинтайгаа өөрийн эзэмшлийн граж руугаа орох гэж байхад гарц хаагаад мөнгөлөг саарал өнгөтэй Тоёота Приус-20 маркийн машин зогсож байсан. Би тухайн машинд граж руугаа орох гэсэн юм гээд машиныхаа гэрлээр дохио өгсөн боловч жолоочийн эсрэг талд сууж байсан зорчигч бууж ирээд “пизда минь, чи жолооч юм уу” гэж хэлээд хэл амаар доромжилсон гэтэл уг машины жолооч бууж ирээд шууд миний нүүрэнд нэг удаа цохисон...” /хх-ийн 10-12, 14/ гэсэн, гэрч Б.Ганзоригийн “...манай ах машинаас буугаад тухайн залуу дээр очоод чи ямар сүртэй юм бэ гэж хэлээд машиных нь гуперны доошоо нэг удаа өшиглөөд тухайн залууг машинд сууж байхад цонхоор нь нэг удаа алгадсан, тэгтэл тухайн залуу урагшаа яваад өгсөн...” /хх-ийн 18/ гэсэн, шүүгдэгч Б.Гантулгын “...2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 206/2 байрны зогсоолоос гарах гэхэд урдаас нэг хар өнөгтэй Хонда Сивик гэх машин өөдөөс ороод ирсэн. Тухайн үед би жолоочид хандаж чи жоохон урагшилчих, араар чинь гялс гараад явчихья гэхэд “үгүй ээ, би граж руугаа ормоор байна” гээд утсаараа яриад холдохгүй байсан. ...би бууж очоод цонхоор нь нэг удаа алгадсан, гупер доороос нь өшиглөсөн...” /хх-ийн 32/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны   №12569 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Э.Б-н биед дээд уруулд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 21/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Б-н эрүүл мэндэд дээд уруулд шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 56, шүүх хуралдааны тэмдэглэлд бий/ гэсэн хүсэлт гаргасан байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна. 

 

Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Б.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 1910024780064 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Э.Б- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овогт Б-н Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Б.Г-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Г оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Г оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 1910024780064 дугаартай хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Э.Б гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

         

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР