Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 26

 

      Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

      баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй би иргэн Г.У  нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга Г  холбогдох "Өвөрхангай аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 99 тоот шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.У  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Өвөрхангай аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 99 тоот шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох”.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: "Өвөрхангай аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь Баруунбаян-Улаан сумын соёлын төвийн эрхлэгчээр сонгон шалгаруулалтыг хууль бусаар зохион байгуулсан. Энэ тухай гомдлоо иргэн Г.У  би Өвөрхангай аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга Г ын нэр дээр гаргасан боловч хууль бус шийдвэрийг залруулахгүй байгаа тул миний биеийг сонгон шалгаруулалтанд оруулаагүй, шийдвэрийг илт буруу, илт хууль бус шийдвэрт тооцуулахаар гомдол гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэж,  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ”...миний бие нь 2016 оны 11 сарын 15-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ...гаргасан ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.У  миний бие "Өвөрхангай аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 99 тоот шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох"-ыг хүссэн шаардлагыг гаргасан. Гэвч Г.У  нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаа талаарх тайлбараа 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, тус шүүхийн 121/2017/0023/з дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаар уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.У  "Өвөрхангай аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 99 тоот шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох"-ыг Өвөрхангай аймгийн төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга Г  даалгуулах”-ыг хүссэн  нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Өвөрхангай аймгийн Өвөрхангай аймгийн төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга Г  холбогдох тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 121/2017/0023/з/ дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгнөөс 35100 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, 35100 төгрөгийг нэхэмжлэгч Г.У д орон нутгийн орлогоос буцаан олгосугай.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь дээрх асуудлаар дахин нэхэмжлэл гаргах болон энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ц.НЭРГҮЙ