Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 1183

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2016/01231/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, ******* хороолол, ****** тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******, утас *******/-ын нэхэмжлэлтэй,
 Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох,
  
“3,721,892 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн 
 ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
 “...Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр Аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаан, удирдлагын хэлтсийн хүний нөөцийн мэргэжилтэн, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 25,545,056.60 төгрөгийн олговор олгохоор шүүхээр шийдвэрлэсэн. Аймгийн ЗДТГ Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016  оны 13 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны ******* дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан. МУ-ын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 262 дугаар магадлалыг үлдээсэн. Үүний дагуу аймгийн ЗДТГ-ын даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар тушаалаар ажилд эгүүлэн томилсон болно. Иймд Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар 03-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 21-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин /олговор/ 3,721,892 төгрөгийг гаргуулж өгнө үү?
Талуудын байр суурь: 
Нэхэмжлэгч тал: хариуцагч талаас 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цалин /олговор/ 3,721,892 төгрөг гаргуулах, 
Хариуцагч тал: нэхэмжлэгч талд 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цалин 3,585,392 төгрөгийг олгох, Дээрх цалингаас олговороос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварын суутгалуудыг хийж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийх, хоол тээврийн хөлсөнд 136,500 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч тал татгалзах, 
Гэрээний талууд даарх нөхцлөөр эвлэрлийн гэрээ байгуулах замаар хэрэг маргааныг шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав. Үүнд: 
-нэхэмжлэгч тал нийт 3,721,892 төгрөг нэхэмжилснээс хоол, тээврийн хөлсөнд 136,500 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч талаас нэхэмжлэгч талд 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацааны цалин 3,585,392 төгрөгийг олгох, Хариуцагч тал дээрх цалин орлогоос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварын суутгалуудыг хийж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийх, 
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулахаар тохиролцов. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:
 Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх цалин 3,585,392 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварын суутгалуудыг хийж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээндээ нэхэмжлэгч А.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,721,892 төгрөгний 136,500 төгрөгөөс татгалзаж, үлдэх  нэхэмжлэлийн шаардлага 3,585,392 төгрөгийг хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар нь олгох, дээрх цалингаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварын суутгалуудыг хийж, холбогдох дэвтэрт бичилт хийхээр зохигчид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулласан нь иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 
    
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх цалин 3,585,392 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварын суутгалуудыг хийж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төрийн сангийн 190000941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 74,500 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн үнийн дүнд бодогдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 36,158 төгрөгийг хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 36,158 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

ШҮҮГЧ                              З.ТУНГАЛАГМАА