Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 138/ШШ2016/01336

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг би:

Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, *******ын ******* тоотод оршин суух /РД:*******/, ******* овогт *******ын *******ийн нэхэмжлэлтэй,

Дорнод аймгийн ******* сумын дугаар багт оршин суух /РД:/, овогт ийн ,

Дорнод аймгийн ******* сумын дугаар багт оршин суух /РД:ЖД6082074/, овогт гийн нарт холбогдох,

“4549000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 20******* оны 10 сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ нь надтай хамтран ОХУ-ын Чита мужаас ахуйн хэрэглээний бараа зөөн БНХАУ-ын Манжуур хот, Алтан-Эмээлд худалдан борлуулдаг байсан. 20******* оны сарын эхээр болон түүний нөхөр бид хуучин Барга хошуунд очин ОХУ-аас оруулж ирсэн ахуйн хэрэглээний бараагаа зарж, худалдаалан үлдэгдэл 2 сая орчим төгрөгний бараа үлдээж, мал төллөсний дараа үлдэгдлээ тооцон авахаар тохирч айлд орхин ирсэн. Уг бараанаас би 1 сая төгрөгийг нь авах тооцоо гарсан байсан. Мөн 2015 оны 11 сарын 04-нд би Дархан нэхий компаний гэрээт борлуулагч хийдэг байсан ба эгч 2471500 төгрөгийн барааг зээлээр авч 971500 төгрөг дутуу өгсөн.

2015 оны 8 сард 2 савхин куртик, 10 хос гутал /1200000 төгрөг/ зээлээр авч мөнгийг нь мөн өгөөгүй. Мөн 20******* оны 4 сарын эхээр 7241 рублийн үнэ бүхий ахуйн хэрэглээний барааг ОХУ-аас авч Дорнод руу ахынх руу нь аваачсан. Би ажилтай байсан учраас уг барааг Хятад руу авч явж чадаагүй ба , нар авч явсан. Ингээд , нараас бүх тооцоогоо дуусгая гэхэд мөнгөгүй гэдэг бөгөөд тэд өнөөг хүртэл хил хоорондын наймаагаа хийж байгаа боловч миний мөнгийг өгөх бодолгүй байна. Иймд , нараас 4549000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ц., Л. нар шүүхэд гаргасан тайлбартаа: “*******ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилсэн 4549000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг төлөхдөө:

  1. 2 савхин куртик, 10 хос гутал буюу 1200000 төгрөгийг 20******* оны 11 сарын 0-нд
  2. Үлдэх 49000 төгрөгийг 2017 оны 1 сарын 07-ны дотор төлж барагдуулна” гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ц., Л. нараас 4549000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ц., Л. нар нь нэхэмжлэгч Б.*******ээс 4549000 төгрөгийн бараа материал зээлсэн бөгөөд зээлийн гэрээний үүрэг 4549000 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэх, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон   ЗАХИРАМЖЛАХ НЬ:

     1. Хариуцагч Ц., Л. нар нь 4549000 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******т төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8774 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц., Л. нараас улсын тэмдэгтийн хураамжид 4867 төгрөг, Хэрлэн сумын татварын албаны 5422106149 тоот данснаас 4867 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.           

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

.

    ШҮҮГЧ                             Ш.АЛТАНЦЭЦЭГ