Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 0069

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Пүрэврагчаа,

улсын яллагч Ц.Гансүлд (томилолтоор),

шүүгдэгч Б.Н-------нэ, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2260) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос З...ив овогт Ба....хийн Ном.....нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0306 21871 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Зу...в овогт Б....ийн Н-------нэ, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн 1999 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ..... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар .....01.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Б.Н-------нэ нь цахим хэрэгсэл буюу иргэн Д......нгийн Facebook хаягийг ашиглаж “...Б.Д......н байна мөнгө зээлээч дүү дээ гэж хуурч мэхлэн иргэн Н.О.....рыг төөрөгдөлд оруулж Н.О.....раас 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн _...... тоотоос 5171....37 дугаарын данс руу 50.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

Цахим хэрэгсэл буюу иргэн Б.Д......нгийн Facebook хаяг ашиглаж Б.Д......н байна мөнгө зээлээч дүүдээ гэж хуурч мэхлэн Н.О......аг төөрөгдөлд оруулж Н.О....яагаас 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн .....тоотоос 5171....37 дугаарын данс руу 50.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Гэрч Б.Д......нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Толгойтын хуучин эцэс дээр байдаг сагсан бөмбөгийн талбай дээр 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр сагс тоглож байсан. Тэр үед сагсан бөмбөгийн талбай дээр зүс таних Н-------нэ тоглож байхаар нь түүнээс би гар утсыг нь гуйж “Facebook” хаяг руугаа орж чатаа шалгах гэсэн юм гэхэд тэрээр надад гар утсаа өгсөн. Би гар утсаар нь өөрийн “Da....avka” гэсэн нэртэй Facebook хаяг руу орж чат ирсэн эсэхийг шалгачхаад Н-------нэд гар утсыг нь буцааж өгсөн. Ингээд 2019 оны 6 дугаар сарын 01-ний орой 21 цагийн үед манай хадам над руу залгаад чи эгч Н.О...уяа, ах Н.О.....р нараас мөнгө нэхсэн юм уу? гэж асуухаар нь ...үгүй гэж хэлсэн. ...Тэгтэл хадам ээж надад “ах, эгч хоёр чинь чам руу 50.000 төгрөг өгсөн гэж байна” гэхээр нь би гайхаад ах О.....р луу залгаж асуусан чинь “Da....avka” facebook чатаар “ахаа Д......н байна дүүдээ мөнгө өгөөч” гэсэн чат ирсэн” гэж хэлэхээр нь би танаас мөнгө аваагүй гэсэн. Тэгтэл ах “чи Ою....гаас бас “Da....avka” facebook чатаар 50.000 төгрөг авсан” байна лээ гэсэн. Тэгэхээр нь би эгч рүү залгаж мөнгө аваагүй гэдгээ хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60),

2. Хохирогч Н.О.....рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ......тоотод гэртээ байхад манай хүргэн Б.Д......н өөрийн Da....ka гэсэн facebook хаягаас “...байна уу ах” гээд чат бичээд... “та дүүдээ 50.000 төгрөг зээлээч аймар мөнгөний хэрэг болоод байна” гэсэн. Тэгэхээр нь би “...хэзээ буцааж өгөх юм гэхэд 2019 оны 6 дугаар сарын 03-нд буцаагаад өгнө” гээд байсан. Тэгээд би “чам руу яаж явуулах юм бэ? гэхэд 5171....37 дугаартай дансны дугаар” чатаар явуулсан. Тэгээд би тухайн...ХААН банкны дансанд 50.000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш 2019 оны 6 дугаар сарын 02-ны орой 22 цагийн үед гэртээ байхад төрсөн дүү Н.Ою....яа орж ирээд Б.Д......н чатаар мессеж бичээд байхаар нь 50.000 төгрөг шилжүүлсэн гэсэн. Тэгэхээр нь би Б.Д......нгээс “шилжүүлсэн 50.000 төгрөгийг авсан уу” гэхэд би аваагүй надад мөнгөний хэрэг байхгүй ойрд facebook хаягаар ороогүй гэж байсан... ...Би Б.Мө....энэ гэх хүний ХААН банкны 5171...37 дугаартай дансанд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, гэрэл зураг (хавтаст хэргийн 35-36, 39),

3. Хохирогч Н.Ою.....гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн .....тоотод гэртээ байхад “Daa.....avka” гэсэн facebook хаягаас “сайн байна уу, эгчээ дүүдээ 50.000 төгрөг зээлээч, хүнээс мөнгө авсан чинь нэхээд байна” гэсэн. ... “Тэгээд ...эгчдээ дансны дугаараа явуулчих гээд 5171...37 дугаартай “ХААН” банкны дансанд 50.000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш 2019 оны 6 дугаар сарын 01-ний орой 22 цагийн үед өөрийн төрсөн ах Н.О.....рын гэрт очиход манай төрсөн эгч залгаад “чи өдөр Д......н рүү 50.000 төгрөг шилжүүлсэн биз дээ аваагүй гээд байна” гэсэн...” гэх мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 44-45, 48),

4. “ХААН” банкны албан бичигт “...5171....37 тоот дансыг ....Ба....ийн М....дэнэ эзэмшдэг...” гэх баримт (хавтаст хэргийн 30),

5. Гэрч Б.М.....ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б...х овогтой Н-------нэ нь миний эгч байгаа юм...5171158737 дугаарын ХААН банкны дансны эзэмшигч нь би байгаа юм... миний 5171....37 дугаарын дансыг манай эгч Б.Н-------нэ өөрийнхөө хэрэглээнд ашигладаг юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62),

6. Шүүгдэгч Б.Но......ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Толгойтын хуучин эцэс дээр байдаг сагсан бөмбөгийн талбай дээр  2019 оны 5 дугаар сарын 31-ний орой...сагс тоглож байхад танил Д......н миний гар утсаар өөрийнхөө D.....vka гэсэн facebook хаяг руу орсон юм. ...Д......н өөрийн facebook чатыг унтрааж, гараагүй байхаар нь би 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 13 цагийн үед Д......нгийн Daa....ka гэсэн facebook хаягаас О.....рын чат руу нь ороод “...дүүдээ мөнгө өгөөч гэж чат бичсэн чинь О.....р нь за мөнгө өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би төрсөн дүү Мө...йн 5171...8737 дугаарын дансыг чатаар явуулаад 50.000 төгрөгийг авсан. Тэгээд дараа нь Д......нгийн...хаягаас Оюунтуяа гэсэн facebook чат руу “...эгчээ дүүдээ мөнгө өгөөч гэсэн. Тэгтэл одоогоор мөнгө байхгүй байна” гэж хэлчхээд хэсэг хугацааны дараа 50.000 төгрөгийг шилжүүлэхээр болохоор нь би төрсөн дүүгийн 5171...37 дансыг явуулж авсан..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56),

7. Ба....ийн Мө....ийн “ХААН” банкны 5171....37 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга “...06/01/2019 ...11:40 ...орлого 50.000, ... 06/01/2019 ...15:12 ...орлого 50.000...” гэх баримт (хавтаст хэргийн 75),

8. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 74, 71), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 63), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 72, 73), хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт (хавтаст хэргийн 76) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Н-------нэд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Улсын яллагчаас шүүгдэгч  Б.Н-------нэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргав.

Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Б.Н-------нэ нь 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Толгойтын хуучин эцэс дээр байдаг сагсан бөмбөгийн талбай дээр сагсан бөмбөг тоглож байсан байна. Түүнийг тоглож байхад танил Б.Д......н гар утсыг нь гуйж аван өөрийнхөө Da....vka гэсэн facebook хаяг руу орж “facebook messenger”-г шалгачхаад буцааж өгчээ. Ийнхүү Б.Н-------нэ нь утсаа авсны дараа 2019 оны 6 дугаар 01-ний өдөр гар утасны “facebook messenger”-ээс нь Б.Д......н өөрийнхөө “Da....avka” гэсэн хаягаас гаргаагүй буюу “Switch Account” хийгээгүй байгааг мэдэн улмаар түүний хаягаас 11 цаг 40 минутын орчим Н.О.....рын “facebook messenger” хаяг руу “...дүүдээ 50.000 төгрөг зээлээч аймар мөнгөний хэрэг болоод байна...” гэж, мөн 15 цаг 12 минутын орчим Н.Ою....агийн “facebook messenger” хаяг руу “...эгчээ дүүдээ 50.000 төгрөг зээлээч, хүнээс мөнгө авсан чинь нэхээд байна...” гэж тус тус бичин нийт 100.000 төгрөгийг өөрийн төрсөн дүү Б.Мөнх....нийн ХААН банкны 5171....37 дугаарын дансаар шилжүүлүүлэн  авсан болох нь

- Гэрч Б.Д......нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Толгойтын хуучин эцэс дээр байдаг сагсан бөмбөгийн талбай дээр ...сагс тоглож байсан. Тэр үед сагсан бөмбөгийн талбай дээр зүс таних Н-------нэ тоглож байхаар нь түүнээс би гар утсыг нь гуйж “Facebook” хаяг руугаа орж чатаа шалгах гэсэн юм гэхэд тэрээр надад гар утсаа өгсөн. Би гар утсаар нь өөрийн “Daa...avka” гэсэн нэртэй Facebook хаяг руу орж чат ирсэн эсэхийг шалгачхаад Н-------нэд гар утсыг нь буцааж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60),

- Хохирогч Н.О.....рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр ...гэртээ байхад манай хүргэн Б.Д......н өөрийн Da....ka гэсэн facebook хаягаас “...байна уу ах” гээд чат бичээд... “та дүүдээ 50.000 төгрөг зээлээч аймар мөнгөний хэрэг болоод байна” гэсэн. Тэгэхээр нь би “...хэзээ буцааж өгөх юм гэхэд 2019 оны 6 дугаар сарын 03-нд буцаагаад өгнө” гээд байсан. Тэгээд би “чам руу яаж явуулах юм бэ? гэхэд 5171....37 дугаартай дансны дугаар” чатаар явуулсан. Тэгээд би тухайн...ХААН банкны дансанд 50.000 төгрөг шилжүүлсэн....” гэх мэдүүлэг, гэрэл зураг (хавтаст хэргийн 35-36, 39),

- Хохирогч Н......ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр ...гэртээ байхад “D....vka” гэсэн facebook хаягаас “сайн байна уу, эгчээ дүүдээ 50.000 төгрөг зээлээч, хүнээс мөнгө авсан чинь нэхээд байна” гэсэн. ... “Тэгээд ...эгчдээ дансны дугаараа явуулчих гээд 5171...37 дугаартай “ХААН” банкны дансанд 50.000 төгрөг шилжүүлсэн....” гэх мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 44-45, 48),

- Гэрч Б.Д......нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 01-ний орой 21 цагийн үед манай хадам над руу залгаад чи эгч Н.Ою....яа, ах Н.О.....р нараас мөнгө нэхсэн юм уу? гэж асуухаар нь ...үгүй гэж хэлсэн. ...Тэгтэл хадам ээж надад “ах, эгч хоёр чинь чам руу 50.000 төгрөг өгсөн гэж байна” гэхээр нь би гайхаад ах О.....р луу залгаад ...би танаас мөнгө аваагүй гэсэн. Тэгтэл ах “чи Оюунтуяагаас бас “Daa....vka” facebook чатаар 50.000 төгрөг авсан” байна лээ гэсэн. Тэгэхээр нь би эгч рүү залгаж мөнгө аваагүй гэдгээ хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60),

- Гэрч Б.М.....ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б....нх овогтой Н-------нэ нь миний эгч байгаа юм...5171....37 дугаарын ХААН банкны дансны эзэмшигч нь би байгаа юм... миний 5171....37 дугаарын дансыг манай эгч Б.Н-------нэ өөрийнхөө хэрэглээнд ашигладаг юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62),

- Шүүгдэгч Б.Но....ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Толгойтын хуучин эцэс дээр байдаг сагсан бөмбөгийн талбай дээр  2019 оны 5 дугаар сарын 31-ний орой...сагс тоглож байхад танил Д......н миний гар утсаар өөрийнхөө D.....vka гэсэн facebook хаяг руу орсон юм. ...Д......н өөрийн facebook чатыг унтрааж, гараагүй байхаар нь би 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 13 цагийн үед Д......нгийн D.....vka гэсэн facebook хаягаас О.....рын чат руу нь ороод “...дүүдээ мөнгө өгөөч гэж чат бичсэн чинь О.....р нь за мөнгө өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би төрсөн дүү Мөнх-Эрдэнийн 5171...8737 дугаарын дансыг чатаар явуулаад 50.000 төгрөгийг авсан. Тэгээд дараа нь Д......нгийн...хаягаас Оюунтуяа гэсэн facebook чат руу “...эгчээ дүүдээ мөнгө өгөөч гэсэн. Тэгтэл одоогоор мөнгө байхгүй байна” гэж хэлчхээд хэсэг хугацааны дараа 50.000 төгрөгийг шилжүүлэхээр болохоор нь би төрсөн дүүгийн 5171...37 дансыг явуулж авсан..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56),

- Ба....ийн М....энийн “ХААН” банкны 5171....37 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга “...06/01/2019 ...11:40 ...орлого 50.000, ... 06/01/2019 ...15:12 ...орлого 50.000...” гэх баримт (хавтаст хэргийн 75) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.Н-------нэ нь шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор цахим хэрэгсэл ашиглан бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, шүүгдэгч гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Б.Номин-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Н.О.....р 50.000 төгрөгийн, Н.Ою....яад 50.000 төгрөгийн хохирол учирсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Н-------нэ нь хохирогч нар учруулсан хохирлыг төлсөн (хавтаст хэргийн 87) байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Н....энийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс торгох ялын доод хэмжээгээр торгуулийн ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гарган мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.                               

Шүүгдэгч Б.Н-------нэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа бусдад учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Б.Н-------нэд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, түүнчлэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан хорих ялаас чөлөөлж шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн бусдад учруулсан хохирлын хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялаас чөлөөлөх нь түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилготой нийцнэ гэж үзэв.

Эрүүгийн 1908 0180 10570 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З...ив овогт Ба....ийн Но....нийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсугай,

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н......нийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

3. шүүгдэгч Б.Н-------нэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялаас чөлөөлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7 Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.МӨНХЗУЛ