| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2020/0080/Э |
| Дугаар | 0087 |
| Огноо | 2020-03-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 0087
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Пүрэврагчаа,
Улсын яллагч Р.Энх-Оюун,
Хохирогч Б.Б.........нэ,
Хохирогч Б.Г........г,
Шүүгдэгч Б.Э.....А......р,
Шүүгдэгч Б.О........б.....н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигин овогт Б.....гийн Э.....А......рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,
Хиад боржигон овогт Б.......рын О........б.....ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0580 61885 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Боржигин овогт Б.....гийн Э.....А......р, Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд, 1999 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, эрэгтэй, ........... оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар
2. Хиад боржигон овогт Б.......рын О........б.....н, Монгол Улсын иргэн, Булган аймгийн Булган суманд, 1997 оны 07 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторч мэргэжилтэй, “................. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Яллагдагч Б.Э.....А......р нь Б.О........б.....нтай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 04 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ш........өө” хоолны газарт иргэн Б.Г........гийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Яллагдагч Б.О........б.....н нь ганцаараа 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 04 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ш........өө” хоолны газарт иргэн Б.........нг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Мөн Б.Э.....А......ртай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 04 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ш........өө” хоолны газарт Б.Г........гийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:
Шүүгдэгч Б.Э.....А......р мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүгдэгч Б.О........б.....н мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хохирогч Б.Г........г мэдүүлэхдээ: “...Тухайн үед Саппорогийн шөлөндөө гэх хоолны газар хоол идэхээр орсон. Эхлээд шүүгдэгч нартай муудалцаагүй. Идэх хоолоо захиалчихаад ширээн дээрээ сууж байтал 40 эргэм насны ах над руу хараад миний дүү өндөг идэх үү гэсэн. Тэгэхээр нь би гайхаад үгүй идэхгүй гэсэн чинь миний дүү их өлсөж цангасан харагдаж байна гэхээр нь үгүй өөрөө ид гэж хэлсэн. Тэгээд захиалсан хоолоо авчихаад иртэл тэр 40 эргэм насны хүн манай эхнэрийг ундаа уух уу гэж доромжилсон өнгө аястай хэлсэн гэхээр нь би ширээн дээр нь очоод чи пизда намайг доромжилчихоод яагаад манай эхнэрийг бас доромжлоод байгаа юм бэ гээд маргалдаж байтал хажуунаас шүүгдэгч Б.Э.....А......р хөөе чи пизда минь болиоч гэхээр нь чамд хамгаагүй гээд маргаан эхэлсэн. Тэгээд Б.Э.....А......р миний зүүн нүд рүү цохьсон. Тэгсэн хүмүүс барьж авсан тэгэхэд Б...........н босож ирээд чи болиоч пизда минь тайван хоолоо идмээр байна гэхээр нь би бухимдсан байсан болохоор чамд хамаагүй пизда минь намайг зодоод байна гэхэд Б.О........б.....н шууд миний зүүн нүд, шанаа тус цохьсон. Тэгээд би унасан. Цохихоо болиод салаад байж байтал Б.Э.....А......ртай цуг явж байсан нэг найз нь камер байна жаахан холдъё гээд шатны хажууд миний элэг рүү цохьсон. Тэгээд би шатны уруу унасан. Үүний дараа цагдаа дуудсан. Би “Төгс ялгуун” гэх эмнэлэг дээр үзүүлсэн. Тэгсэн хамарны дотор яс хугарсан байна гэсэн. Үүнийг эмчилэхэд 1.600.000 төгрөг болно гэсэн. Иймд эмчилгээний зардалд 1.600.000 төгрөг нэхэмжилж байна. Мөнх баримтаар 148.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Б.........нэ мэдүүлэхдээ: “...Тухайн үед Б.Э.....А......р, Б.Г........г нар маргалдаж байхад нь би салгах гээд очтол миний зүүн шанаа руу цохьсон. Хэсэг юу ч сонсохгүй манарч зогссон. Миний хамарын зөөлөн эд дотогшоо цөмрөлтэй, шанаа, нүдний ухархай гэмтэлтэй байна. Эмчлэхгүй бол нүдний ухархайны яс гэмтсэн учир доош суугаад харахад сөрөг нөлөө үзүүлж магадгүй гэсэн. Эмчилгээний зардалд 332.500 төгрөг гарсан. Цаашид гарах зардалд 7.250.000 төгрөг энэ мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппороогийн Ш........өө цайны газрын хяналтын камерт үзлэг хийхэд ...хар ноосон цамцтай Б.Г........г, саарал ноосон цамцтай Б.Э.....А......р нар хоорондоо муудалцаж байгаад ...хамтдаа текний доор унав. ...Б.Г........гийг хамгаалагч нар текний зүүн талын буланд шахахад Б.Э.....А......р түүнийг 2 удаа цохив. ...Б.Г........гийг ...түүний эхнэр Б.Б.........нэ салгаад зогсож байхад Б.Г........г дахин заалны хэсэг рүү очоод Б.Э.....А......рыг нэг удаа цохиход, Б.Э.....А......р нь зөрүүлээд Б.Г........гийг хоёр удаа нүүрэн тус газар нь цохив. ...Б.Г........гийг хамгаалагч нар хашсан байдалтай маргалдаж байхад саравчтай малгайтай, урт хар куртиктэй Б.О........б.....н босож ирээд Б.Г........гийг бариад авахад хамгаалагч нар салгаж байхад Б.О........б.....н нэг удаа Б.Г........гийг цохиод ...унагав. ...Б.Б.........нэ Б.О........б.....ныг нэг удаа цохиход зөрүүлээд нүүрэн тус газар нь 1 удаа цохив...” гэх баримт (хавтаст хэргийн 38),
- Эд мөрийн баримтаар тооцох тогтоол (хавтаст хэргийн 41),
2. Хохирогч Б.Г........гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 26-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ш........өө” цайны газар эхнэр Б.........нэ, найз Тү....өгс, ...С....аа нарын хамтаар шөнийн 03 цагийн үед орсон. Хоолоо захиалаад ширээн дээр суугаад хүлээж байтал хажуу талын ширээн дээр сууж байсан үл таних 40 орчим насны залуу чанасан өгдөг бариад “май ахын дүү өндөг идэх үү өлсөж, цангасан харагдаад байна” гэсэн. Тэгэхээр нь би “ахаа та наад өндгөө өөрөө идээ” гэсэн. Хоол болоод хоол оо текнээс аваад иртэл эхнэр Б.........нэ маргалдсан байсан. Эхнэрээсээ яасан бэ? гэж асуутал “энэ ах намайг доромжлоод ундаа уу, ам чинь цангасан байна” гээд байна гэсэн. Хоолоо тавьчхаад би тэр ах дээр очоод “чи одоо яагаад байгаа юм бэ? доромжлоод байгаа юм уу?” гээд орилтол хажуугаар явж байсан үл таних ...хоёр залуу “хөөе пизда минь болиоч” гэсэн. Тэгэхээр нь би “чамд хамаагүй шүү” гээд текэн дээр очоод байж байтал саарал куртиктэй намхан залуу намайг цохихоор нь би зөрүүлээд цохилцсон. ...Саарал куртиктэй залуу намайг хавсарч унагах гэж байгаад надтай хамт унасан юм. ...саарал куртиктэй залуу нүүр рүү 2-3 удаа цохисон. Би зөрүүлээд гараараа цохисон хаана оносон талаар мэдэхгүй байна. Заал руу муудалцаад ноцолдоод байж байтал бас хөндлөнгөөс хоол идээд сууж байсан саравчтай малгайтай махлаг залуу босож ирээд “хөөе чи пизда минь болиоч” гэсэн. Тэгэхээр нь би “зодуулаад байна чамд хамаагүй” гэж хэлтэл босож ирээд барьж аваад намайг эхэлж 1 цохиод дараа нь хавсарч унагасан. ....намайг эхэлж саарал куртиктэй залуу шууд нүүрэн тус газар цохиод байсан, хамарт цохисон, салаад хэсэг маргалдаж байж байгаад дахиад нүүрэн тус газар 2 удаа цохиод хамгаалагч нар салгаад, манай эхнэр бас салгаад тэгээд зууралдаад нүүрэн тус газар 2 удаа цохисон. Заал руу ороод барилцаж байгаад намайг ...унасан байхад нүүр рүү өшиглөсөн. Намайг үл таних залуу босгоод заал дотор маргалдаж байтал саравчтай малгайтай хар урт куртиктэй махлаг залуу босож ирээд “хөөе пизда, чи болиоч” гэж хэлхээр нь чамд хамаагүй би зодуулаад байна гэж хэлэхэд нүүрэн тус газар нэг удаа цохиод шат руу түрээд унагасан. Манай эхнэр салгах гэтэл нүүр рүү уг залуу цохисон. Намайг эхэлж саарал куртиктэй, саарал цамцтай залуу нэлээн олон удаа цохисон. Дараан нь хар куртиктэй махлаг залуу, нэг удаа цохиод унагасан. Энэ хоёр хүн намайг зодсон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-48 ),
3. Хохирогч Б.........нн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би нөхрийн хамтаар 2019 оны 10 дугаар сарын 26-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн .....дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ш....ө” цайны газар 03 цагийн үед хоол идэхээр ...найз Түвшинээ, С....а нарын хамт орсон. Шөлөндөө цайны газар ороод хоол захиалаад сууж байхад хажуу талын ширээнд сууж байсан 40 орчим насны хүн манай нөхрийг өндөг ид, намайг ундаа уу өлссөн цангасан харагдаад байна гэсэн. Манай нөхөр үгүй ахаа өөрөө ид гэсэн. Манай нөхрийг хоолонд явах хойгуур ундаа уу ахынхаа ундааг уучихаар охин байна гэхээр уурлаад та одоо ямар хэцүү юм бэ? Тайван хоол идүүлээч гэсэн. Нөхөр ирээд яасан бэ? гэхээр намайг доромжлоод байна гэж хэлтэл нөхөр уурлаад “та ядаргаатай юм бэ? болиоч” гэж чанга орилж хэлтэл хажуугаар явж байсан залуучууд “пизда минь чи болиоч, тайван хоол унд идүүлээч” гэж орилтол нөхөр “та нарт хамаагүй цаашаа яв” гэсэн. Тэгтэл тэр залуучууд “ямар том дуутай пизда вэ” гэж хэлээд намхан саарал куртиктэй, ...залуу ...текэн дээр байсан нөхөр Г........г руу дайраад нүүрэн тус газарт 2-3 удаа цохиод унагаасан. ...би хамгаалагч нартай нийлээд салгах гэж оролдсон. Ш........өө” цайны газрын ажилчид цагдаа дуудлаа гээд зодолдохоо больсон. Зодоон гайгүй намжаад нөхөр Г........гтай хамт текний хэсгээс ширээ рүү явж байхад ширээн дээр сууж байсан залуу ирээд “хоол оо идмээр байна, тайван байлгаач” гэж манай нөхрийг 1 цохиод унагаасан, би салгах гээд хацар руу нь алагдсан гэтэл эргэж хараад зүүн талын шанаа тус газар нэг удаа цохисон. Ингээд би манараад юу болсон талаар мэдэхгүй тек хавьцаа зогсож байсан. ...Манай нөхрийг эхэлж жижиг залуу нүүрэн тус газар нь нэлээн олон удаа цохисон, олон удаа унагаасан. Дараа нь ширээн дээр сууж байсан малгайтай махлаг залуу нүүрэн тус газар нь 1 удаа цохиод унагаасан. Дараа нь намайг шууд цохисон.....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54),
4. Гэрч Б.......нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Э.....А......р гэх сургуулийнхаа найзтай Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ш........өө” цайны газар 03 цагийн үед орсон. Ороод хоол оо захиалах гээд текэн дээр байж байтал өндөр хар цамцтай залуу “үхсэнээ хараав пизда минь” гэсэн. Дөхөж ирээд Э.....А......ртай шууд барилцаж аваад ...толгой руу нь 1 удаа өшиглөөд, хүзүү амыг нь маажихаар нь манай найз зөрүүлээд нүүрэн тус газар 2-3 удаа цохисон. ...Э.....А......р тэр хоёр салаад нөгөө залуу орилоод байхаар нь манай найз дахиад нүүрэн тус газар нь 2-3 удаа цохисон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58),
5. Гэрч П.Га....ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын эхээр 2019 оны 11 дүгээр сарын 30-ны хүртэл Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ш........өө” цайны газар “.......” ХХК-ийн ахлах хамгаалагчаар ажиллаж байсан. 2019 оны 10 дугаар сарын сүүлээр ...хамгаалагч А...........ртай үүрэг гүйцэтгэж байхад үүрийн 04 цагийн орчим хар ноосон цамцтай 180 см өндөртэй архи уусан залуу эхнэртэйгээ орж ирсэн. Хажуу талын 3 ширээнд сууж байсан хүнтэй маргалдаад байсан. Юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй. Араас нь намхан хар богино куртиктэй, саарал ноосон цамцтай залуу, өндөр урт саарал куртик, цэнхэр өнгийн биеийн тамирын цамцтай залуучуудтай хар ноосон цамцтай залуу муудалцсан. ...Би тэднийг салгаад юу болсон талаар асууж байхад хар ноосон цамцтай залуу нь зодолдъё ...гээд дөхөөд очтол саарал ноосон цамцтай намхан залуу 2-3 удаа дандаа нүүрэнд нь цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62),
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 13002 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэг: ...Зүүн нүдний дээд зовхинд 3.5х2.0см, хөхөлбөр өнгий цус хуралттай, уг хэсгээр овойж хавдсан. Духны гол хэсэгт 0.2х0.2см, 0.4х0.2см, зүүн хацарт 1.0х0.1см, 0.2х0.1см оочийн баруун хэсэгт 3.5х2.5см хүрэн улаан өнгийн зулгаралтуудтай. Хүзүүний баруун доод хэсэгт 3.2х1.0см, баруун эгмийн хэсэгт 2.0х1.0см хүрэн улаан өнгийн цус хуралттай. Хамрын нуруу, зүүн хацар овойж хавдсан.
2019.10.26-ны Med trauma эмнэлгийн КТГ-д: ...Зүүн талын нүдний ухархайн эргэн тойрны зөөлөн эдэд хавантай...Хамрын хянга яс 1.3см өргөн зайд 0.3см гүн дотогш цөмөрсөн хугаралтай, эргэн тойрны зөөлөн эдэд хавантай. Хамрын таславч S хэлбэрийн мурийлттай. Хамрын хөндийн самалдаг 2 талдаа доод хэсгээр зузаарч, жим нарийссан...ДҮГНЭЛТ
1. Б.Г........гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний дээд зовхи, хүзүү баруун эгэмд цус хуралт, дух,зүүн хацар, оочид зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, хамар, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, (хавтаст хэргийн 64),
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 13000 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэг: Зүүн нүдний доод зовхинд 2.0х3.0см хөхөлбөр өнгийн цус хуралттай. Зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, эрүү хэсгээр овойж хавдсан.
2019.10.26-ны Med trauma эмнэлгийн КТГ-д: ...Зүүн талын нүдний ухархайн доод хана 1.3см өргөн зайд 0.3см гүн гайморын хөндий рүү цөмөрсөн хугаралтай, мөн гадна хананд бага зэрэг зөрүү бүхий хугаралтай уг түвшинд 1 тооны хийн бөмбөлөг тодорхойлогдоно... Зүүн талын хоншоор ясны гадна хана 1.7см өргөн зайд 0.4см хэмжээтэй гүн дотогш цөмөрсөн мөн урд хана 2.1 см өргөн зайд 0.6см хэмжээтэй гүн цөмөрсөн хугаралтай. Зүүн талын хацар ясны нум хэсгийн ясанд урд болон арны хэсэгт шугаман хугаралтай, баруун талын харьцуулахад 2.3см өргөн зайд 0.3см гүн дотогш хонхойсон. Уг түвшинд зөөлөн эдэд хавантай. Зүүн гайморын хөндийд +71HU нягтрал бүхий дүүрэн агууламжтай. Хамрын таславч S хэлбэрийн хуучин мурийлттай...ДҮГНЭЛТ
1. Б.........нн зүүн хацар ясны нумын хугарал, зүүн хоншоор ясны гадна болон урд ханын хугарал, зүүн нүдний ухархайн доод хана гайморийн хөндий цөмөрсөн хугарал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, (хавтаст хэргийн 68),
8. Шинжээч эмч М.З....лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...13002 дугаартай...Г........гийн биед учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл нь тус бүртээ болон нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин бусад зүүн нүдний дээд зовхи, хүзүү, баруун эгмийн цус хуралт, дух зүүн хацар, оочид зулгаралт, зүүн дээд зовхи, хамар зүүн хацарт зөөлөн эдийн няцрал нь нийлээд хөнгөн зэрэгт хамаарна. Харин тус бүртээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 125-126),
9. Шүүгдэгч Б.Э.....А......рын мөрдөн байцаалтад өгсөн: “...Уг залуу над руу дайраад ноцолдож байхад би унасан, унасан байхад толгой руу нэг удаа өшиглөсөн, босоод куртикээ тайлж байхад цохисон, тэгэхээр нь зөрүүлээд нүүрэн тус газар нь 2-3 удаа цохиод салаад, дахиад над руу орилоод байхаар нь текний хажууд нүүрэнд нь 2-3 удаа цохисон. Намайг цохиж байхад уг залуу намайг онож цохиогүй.....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 96-97)
10. Шүүгдэгч Б.О........б.....ны мөрдөн байцаалтад өгсөн: “....хүнтэй маргалдаад байгаа залуу ороод миний сууж байсан ширээ рүү дөхсөн. Тэгэхээр нь хар ноосон цамцтай өндөр залууг “чи одоо болилдоо, амгалан тайван хоол оо идмээр” байна гэхэд “чи юу юм бэ” гээд над руу дайрахаар нь биеэ холдуулж түлхээд зүүн талын шанаа хавьцаа хальт цохисон. Тэгээд заалны үзүүр ордог гардаг шатны наад талд унагасан. Тэгтэл хажуу талаас улаан куртиктэй хүүхэн зуураад зулгаагаад намайг цохихоор нь зөрүүлээд нэг удаа цохисон.....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 106-107),
11. хохирогч Б.Г........гийн хор уршигт 1.610.000 төгрөг нэхэмжилсэн баримт (хавтаст хэргийн 110), хохирлын талаарх 148.000 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 112),
- хохирогч Б.........нн хор уршигт 7.250.000 төгрөг нэхэмжилсэн баримт (хавтаст хэргийн 119), хохирлын талаарх 332.500 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 112), ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 116),
- Шүүгдэгч Б.О........б.....ны иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 84) эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 85), ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 86) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагуудаас авсан лавлагаа, тодорхойлолт (хавтаст хэргийн 79, 80), хохиролд 332.500 төгрөг хүлээлгэн өгсөн баримт (хавтаст хэргийн 153),
- Шүүгдэгч Б.Э.....А......рын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 81), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 82), сургуулийн тодорхойлолт (хавтаст хэргийн 83), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагуудаас авсан лавлагаа, тодорхойлолт (хавтаст хэргийн 75, 76), хохиролд 148.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт (хавтаст хэргийн 154) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Хохирогч, яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Э.....А......р, Б.О........б.....н нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
а. Шүүгдэгч Б.Э.....А......р нь 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн үүрээр 04 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ш........өө” хоолны газраар үйлчлүүлж байхад Б.Г........г нь тухайн газраар үйлчлүүлж байсан үл таних хүнтэй маргалдан улмаар олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан байна. Ийнхүү Б.Г........г нь үл таних хүнтэй маргалдаж байхад Б.Э.....А......р нь Б.Г........гт зохисгүй үг хэллэг хэрэглэн болиоч гэсэн шаардлага тавихад тэрээр хариуд нь “чамд хамаагүй шүү” гэснээр тэр хоёр маргалдаж, улмаар Б.Э.....А......р нь Б.Г........гийн нүүрэн тус газар удаа дараа цохиж биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний дээд зовхи, хүзүү баруун эгэмд цус хуралт, дух,зүүн хацар, оочид зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, хамар, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хохирол учруулсан болох нь
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппороогийн Ш........өө цайны газрын хяналтын камерт үзлэг хийхэд ...хар ноосон цамцтай Б.Г........г, саарал ноосон цамцтай Б.Э.....А......р нар хоорондоо муудалцаж байв. ...Б.Г........гийг хамгаалагч нар текний зүүн талын буланд шахахад Б.Э.....А......р түүнийг 2 удаа цохив. ...Б.Г........г ...Б.Э.....А......рыг нэг удаа цохиход, Б.Э.....А......р нь зөрүүлээд Б.Г........гийг хоёр удаа нүүрэн тус газар нь цохив...” гэх баримт (хавтаст хэргийн 38),
- Хохирогч Б.Г........гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 26-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ........ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ш........өө” цайны газар ...шөнийн 03 цагийн үед орсон. Хоолоо захиалаад ширээн дээр суугаад хүлээж байтал хажуу талын ширээн дээр сууж байсан үл таних 40 орчим насны залуу чанасан өгдөг бариад “май ахын дүү өндөг идэх үү өлсөж, цангасан харагдаад байна” гэж, ...эхнэр Болор-Эрдэнийг мөн ..ундаа уу, ам чинь цангасан байна” гээд доромжлоод байсан. ...би тэр ах дээр очоод “чи одоо яагаад байгаа юм бэ? доромжлоод байгаа юм уу?” гээд орилтол хажуугаар явж байсан үл таних ...хоёр залуу “хөөе пизда минь болиоч” гэсэн. Тэгэхээр нь би “чамд хамаагүй шүү” гээд текэн дээр очоод байж байтал саарал куртиктэй намхан залуу намайг цохихоор нь би зөрүүлээд цохилцсон. ... ...саарал куртиктэй залуу нүүр рүү 2-3 удаа цохисон. ....намайг эхэлж саарал куртиктэй залуу шууд нүүрэн тус газар цохиод байсан, хамарт цохисон, салаад хэсэг маргалдаж байж байгаад дахиад нүүрэн тус газар 2 удаа цохиод хамгаалагч нар салгаад, манай эхнэр бас салгаад тэгээд зууралдаад нүүрэн тус газар 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-48 ),
- Хохирогч Б.........нн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хажуу талын ширээнд сууж байсан 40 орчим насны хүн манай нөхрийг өндөг ид, намайг ундаа уу өлссөн цангасан харагдаад байна, ...ундаа уу ахынхаа ундааг уучихаар охин байна ... гээд доромжлоод байсан. ...Тэгтэл нөхөр уурлаад “та ядаргаатай юм бэ? болиоч” гэж чанга орилж хэлтэл хажуугаар явж байсан залуучууд “пизда минь чи болиоч, тайван хоол унд идүүлээч” гэж орилтол нөхөр “та нарт хамаагүй цаашаа яв” гэсэн. Тэгтэл ...намхан саарал куртиктэй, ...залуу ...текэн дээр байсан нөхөр Г........г руу дайраад нүүрэн тус газарт 2-3 удаа цохиод унагаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54),
- Гэрч Б.......нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ш........өө” цайны газар 03 цагийн үед ...өндөр хар цамцтай залуу “үхсэнээ хараав пизда минь” гээд ...Э.....А......ртай шууд барилцаж аваад ...толгой руу нь 1 удаа өшиглөөд, хүзүү амыг нь маажихаар нь манай найз зөрүүлээд нүүрэн тус газар 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58),
- Гэрч П.Га............тын мөрдөн байцаалтад өгсөн: “... Ш........өө” цайны газар “.......” ХХК-ийн ахлах хамгаалагчаар ажиллаж байсан. 2019 оны 10 дугаар сарын сүүлээр ...хамгаалагч А...........ртай үүрэг гүйцэтгэж байхад үүрийн 04 цагийн орчим хар ноосон цамцтай 180 см өндөртэй архи уусан залуу эхнэртэйгээ орж ирсэн. Хажуу талын 3 ширээнд сууж байсан хүнтэй маргалдаад байсан. ...хар ноосон цамцтай залуу нь зодолдъё ...гээд дөхөөд очтол саарал ноосон цамцтай намхан залуу 2-3 удаа дандаа нүүрэнд нь цохисон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 13002 дугаар дүгнэлт “...1. Б.Г........гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний дээд зовхи, хүзүү баруун эгэмд цус хуралт, дух,зүүн хацар, оочид зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, хамар, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 64),
- Шинжээч эмч М.Зо.........лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...13002 дугаартай...Г........гийн биед учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл нь тус бүртээ болон нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин бусад зүүн нүдний дээд зовхи, хүзүү, баруун эгмийн цус хуралт, дух зүүн хацар, оочид зулгаралт, зүүн дээд зовхи, хамар зүүн хацарт зөөлөн эдийн няцрал нь нийлээд хөнгөн зэрэгт хамаарна. Харин тус бүртээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 125-126) зэрэг нотлох баримтаар,
б. Шүүгдэгч Б.О........б.....н нь дээрх цаг хугацаанд тухайн газраар үйлчлүүлж байхдаа Б.Г........гийг Б.Э.....А......ртай маргалдаж, зодолдоход нь бухимдан Б.Г........гт “хоол оо тайван идмээр байна болиоч” гэсэн шаардлага тавьжээ. Улмаар хоолны ширээнээс босож ирэн Б.Г........гийн зүүн хацарт нэг цохиход Б.Г........гийн эхнэр Б.Б.........нэ нь нөхрөө өмөөрөн Б.О........б.....ныг алгадсан байна. Ийнхүү Б.О........б.....н нь Б.Б.........нэд алгадуулсны дараа зөрүүлж Б.........нн толгойн тус газар цохиж түүний биед зүүн хацар ясны нумын хугарал, зүүн хоншоор ясны гадна болон урд ханын хугарал, зүүн нүдний ухархайн доод хана гайморийн хөндий цөмөрсөн хугарал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хохирол учруулсан болох нь,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппороогийн Ш........өө цайны газрын хяналтын камерт үзлэг хийхэд ...Б.Э.....А......р нь зөрүүлээд Б.Г........гийг хоёр удаа нүүрэн тус газар нь цохив. ...Б.Г........гийг хамгаалагч нар хашсан байдалтай маргалдаж байхад саравчтай малгайтай, урт хар куртиктэй Б.О........б.....н босож ирээд Б.Г........гийг бариад авахад хамгаалагч нар салгаж байхад Б.О........б.....н нэг удаа Б.Г........гийг цохиод ...унагав. ...Б.Б.........нэ Б.О........б.....ныг нэг удаа цохиход зөрүүлээд нүүрэн тус газар нь 1 удаа цохив...” гэх баримт (хавтаст хэргийн 38),
- Хохирогч Б.Г........гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Зааланд муудалцаад ноцолдоод байж байтал ...хөндлөнгөөс хоол идээд сууж байсан саравчтай малгайтай махлаг залуу босож ирээд “хөөе чи пизда минь болиоч” гэсэн. Тэгэхээр нь би “зодуулаад байна чамд хамаагүй” гэж хэлтэл босож ирээд барьж аваад намайг эхэлж 1 цохиод дараа нь хавсарч унагасан. ...Манай эхнэр салгах гэтэл нүүр рүү уг залуу цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-48 ),
- Хохирогч Б.........нн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Зодоон гайгүй намжаад нөхөр Г........гтай хамт текний хэсгээс ширээ рүү явж байхад ширээн дээр сууж байсан залуу ирээд “хоол оо идмээр байна, тайван байлгаач” гэж манай нөхрийг 1 цохиод унагаасан, би салгах гээд хацар руу нь алагдсан гэтэл эргэж хараад зүүн талын шанаа тус газар нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 13000 дугаар дүгнэлт “... 1. Б.........нн зүүн хацар ясны нумын хугарал, зүүн хоншоор ясны гадна болон урд ханын хугарал, зүүн нүдний ухархайн доод хана гайморийн хөндий цөмөрсөн хугарал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, (хавтаст хэргийн 68),
- Шүүгдэгч Б.О........б.....ны мөрдөн байцаалтад өгсөн: “....хүнтэй маргалдаад байгаа залуу ороод миний сууж байсан ширээ рүү дөхсөн. Тэгэхээр нь хар ноосон цамцтай өндөр залууг “чи одоо болилдоо, амгалан тайван хоол оо идмээр” байна гэхэд “чи юу юм бэ” гээд над руу дайрахаар нь биеэ холдуулж түлхээд зүүн талын шанаа хавьцаа хальт цохисон. Тэгээд заалны үзүүр ордог гардаг шатны наад талд унагасан. Тэгтэл хажуу талаас улаан куртиктэй хүүхэн зуураад зулгаагаад намайг цохихоор нь зөрүүлээд нэг удаа цохисон.....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 106-107) зэрэг нотлох баримтаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл
- Шүүгдэгч Б.Э.....А......р нь олон нийтийн амгалан тайван байдал алдагдууллаа гэх сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр Б.Г........гийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
- Шүүгдэгч Б.О........б.....н нь өөрийгөө алгадлаа гэх сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр Б.........нн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Э.....А......р нь хохирогч Б.Г........гийг, шүүгдэгч Б.О........б.....н нь хохирогч Б.........нг тус тус цохисон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдохын зэрэгцээ хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр гэмтэл учирсан болохыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Тодруулбал дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч О........б.....ныг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Э.....А......рыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Харин улсын яллагчаас шүүгдэгч Б.Э.....А......р, Б.О........б.....н нарыг бүлэглэн хохирогч Б.Г........гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх боловч хэрэгт авагдсан баримтаар хоёр шүүгдэгч нь хоорондоо харилцан хамааралгүй, гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдсэн гэх шинжгүй. Нөгөөтэйгүүр шинжээч эмч М.Золжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр Б.Г........гт учирсан нийт гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарахаас бус, тус бүртээ бол гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн зэргээс үзвэл шүүгдэгч Б.О........б.....ны цохисон цохилтын улмаас Б.Г........гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэх үндэслэлгүй юм.
Иймд улсын яллагчаас шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулахаар дүгнэлт гаргасныг өөрчлөн шүүгдэгч Б.Э.....А......рын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, харин шүүгдэгч Б.О........б.....ны үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Г........г нь баримтаар (хавтаст хэргийн 21-35) 148.000 төгрөгийг, Б.Б.........нэ нь 332.500 төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч Б.О........б.....н, Б.Э.....А......р нар дээрх хохирлыг барагдуулсан байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч Б.Г........г нь 1.610.000 төгрөгийн эмчилгээ хийлгэнэ гэх тодорхойлолтыг (хавтаст хэргийн 110), хохирогч Б.Б.........нэ нь 7.250.000 төгрөгийг эмчилгээ хийлгэнэ гэх тодорхойлолтыг (хавтаст хэргийн 119) хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргаж өгсөн байх боловч тухайн эмчилгээг хийлгээгүй байна. Нөгөөтэйгүүр ирээдүйд хийлгэх эмчилгээний тодорхойлолтуудад үндэслэн тэдэнд учирсан хор уршгийг шүүгдэгч нараас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэжээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл хохирогч нар нь өөрсдийн эрүүл мэндэд учирсантай холбоотой эмчилгээгээ хийлгэж, үүнтэй холбоотой зардлын баримтыг хуульд заасан журмын дагуу бүрдүүлсний эцэст нэхэмжлэх эрх үүсэхээр байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж шүүх үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Б.О........б.....ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд нь 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох,
Шүүгдэгч Э.....А......рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нар нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг гаргах болсон шалтгаан, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага ялгамжтай хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Э.....А......р, Б.О........б.....н нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Тиймээс шүүгдэгч Б.Э.....А......р, Б.О........б.....н нарыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлж барагдуулсан, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, тэрээр эрхэлсэн тодорхой ажил хөдөлмөр эрхэлж байгаа зэргийг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ.” гэж, мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ...гэмт хэрэг үйлдсэн хүнд ...оногдуулсан ял дээр нэмж ...албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж заасан байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хохирогч нар нь цаашид зайлшгүй хагалгаанд орох, эмчилгээ хийлгэх нь илэрхий байх тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүргийг торгох ял биелэгдэж дуусах хүртэл хугацаагаар авах нь хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд ач холбогдолтой гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээв.
Эрүүгийн 1908 0580 61885 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч
- Б.Э.....А......рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж,
- Б.О........б.....ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Боржигин овогт Б.....гийн Э.....А......рыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
- шүүгдэгч Хиад боржигон овогт Б.......рын О........б.....ныг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э.....А......р нарыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.О........б.....ныг 2000 (хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 (хоёр сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э.....А......рт оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын, шүүгдэгч Б.О........б.....нд оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Э.....А......р, Б.О........б.....н нарт мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах үүргийг торгох ял биелэгдэж дуусах хүртэл хугацаагаар хүлээлгэсүгэй.
6. Шүүгдэгч Б.Э.....А......р, Б.О........б.....н нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг дахин үйлдвэл шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг тэдэнд анхааруулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
8. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор хохирогч нар төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нар нь өөрт учирсан хор уршигтай холбоотой зардлыг баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нар авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ