Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2021/0228

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч О.Номуулин, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, С.Ү нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 162 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 162 дугаар шийдвэрээр: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-аас “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 тоот захирамжийн 2 дугаар хавсралтад байх “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй тухайд: Шүүхээс “... тус шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 534 дугаар “нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7/24 дугаартай тогтоолоор давхцал үүсгэсэн маргаан бүхий 7.1 гектар газраас бусад газарт ашигт малтмал ашиглах **-****** тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг явуулаагүй” гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Маргаан бүхий акт буюу Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн 2 дахь заалтаар түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй гэсэн үндэслэлээр “Э” ХХК-ийн эзэмшлийн Налайх дүүргийн “Э з” нэртэй газар орших 22,54 гектар талбай бүхий **-****** дугаар ашигт малтмал ашиглах эрхийг дуусгавар болгосон байдаг.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... “Э” ХХК нь тухайн газраа ашиглаж байсан буюу Ашигт малтмалын тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд тус тус заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргийг гүйцэтгэж байсан. Харин Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тусгай зөвшөөрөл бүхий талбайн зарим хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авч, улмаас ашиглах газрын маань координат тодорхой болоогүйн улмаас ашиглах боломжгүй болсон” гэх тайлбарыг шүүхэд гаргасан бөгөөд бодит байдал дээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөлтэй талбайг ашиглах эрхийг хязгаарласан байсан.

Тодруулбал, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 7/24 дүгээр тогтоолоор “Орон нутгийн байгалийн унаган төрх, иргэдийн эрх, ашигт нийцүүлэн дүүргийн нутаг дэвсгэрт оршин “Зуунмод”-ны 50 га газар бүхий талбайг дүүргийн тусгай хамгаалалтад авсантай холбоотой шүүхийн маргаан үүсч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 534 дугаар “нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж гарсан буюу шүүхийн маргаантай байх хугацаа нэхэмжлэгчийн зүгээс газрын хэвлийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан юм.

Мөн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг авсан даруйдаа шууд үйл ажиллагаа явуулах боломжгүй байдаг бөгөөд газрын хэвлийг ашиглаж эхлэхийн тулд “Э” ХХК нь дор дурдсан бэлтгэл ажлуудыг хангаж ажилласаар ирсэн. Үүнд:

д/д

Огноо

Үйл ажиллагаа

Шийдвэрийн дугаар

  1.  

 

2002

АМГТХЭГ-аас ***** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг “О” ХХК-д олгосон

ГУУКГ-ын даргын 18/04/2002 шийдвэр

  1.  

2009

***** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг “Э” ХХК-д шилжүүлсэн

ГУУКГ-ын даргын 09/04/2009 81 тоот шийдвэр

  1.  

2009-2010

Хайгуулын иж бүрэн ажил хийгдсэн

 

  1.  

 

 

 

 

 

 

2010

АМГ-ын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэж элсний бодит нөөцийн (В ангиллаар) 569.8 м3-ээр тооцон бүртгэсэн

03/02/2010-ны АМГ-ын ЭБМЗ-ийн 01-06 дүгнэлт

  1.  

Нөөц баталсан

АМГ-ын даргын 09/02/2010 80 тоот тушаал

  1.  

АМГ-аас **-****** тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Э” ХХК-д олгосон

ГУУКГ-ын даргын 09/06/2010 6-467 тоот шийдвэр

  1.  

Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр боловсруулсан

Байгаль орчны үнэлгээний “Эко Тэнцвэр” ХХК

  1.  

Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан боловсруулж батлуулсан

  1.  

 

 

 

 

2011

Орд ашиглах ТЭЗҮ боловсруулсан

 

  1.  

Ордны ТЭЗҮ 5 жилийн хугацаатай баталсан

АМГ-ын даргын 25/07/2011 301 тоот тушаал

  1.  

2011 оны уулын ажлын төлөвлөгөө боловсруулж батлуулсан

АМГ-ын УУСХ-ийн даргын газрын үсэгтэй

  1.  

Элсний ил уурхайн 2011 оны аваар устгах төлөвлөгөө боловсруулсан

Налайх дүүргийн Аврах ангийн дарга

  1.  

Уурхайн эдэлбэрийн хилийг тогтоож шав тэмдэг суулган тайланг АМГ-т хүргэв

 

“М-Эйч-И” ХХКомпани

  1.  

 

2013

Налайх дүүргийн Өмч, газрын харилцааны албатай “Газар ашиглах гэрээ”-г 5 жилийн хугацаатай байгуулав

 

01/01/2013 өдөр

  1.  

 

2013-2014

2013 оны жилийн төлбөр болох 7,212,800 төг, 2014 оны эхний хагас жилийн төлбөр болох 3,606,400 төгрөгийг дүүргийн газрын албанд төлөв

 

  1.  

 

2013

Налайх дүүргийн ИТХ-аар тус талбайн 7.1 га газрыг оролцуулан орон нутгийн тусгай хамгаалалтад авсан

Налайх дүүргийн ИТХ-ын 06/09/2016-ны 7/24 тоот тогтоол

  1.  

 

 

 

 

 

2014

Компаниас Налайх дүүргийн газрын албанд хандаж орон нутгийн тусгай хамгаалалтад авсантай холбогдуулан шинэ цэг тодорхойлох, газрын төлбөр хойшлуулах хүсэлт гаргасан

 

 

22/12/2014-ны 14/07 албан тоот

  1.  

АМГ-ын Кадастрын хэлтэс тус тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр хэвээр, талбайн солбицолд өөрчлөлт ороогүй тухай лавлагааны хариу өгсөн

 

21/04/2014-ны 6/2609 албан тоот

  1.  

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас манай тусгай зөвшөөрөл “урт нэртэй” хуульд заасан хамгаалалттай газар нутгийн хил заагтай давхцалгүй тухай мэдэгдсэн

 

 

 

17/12/2014-ны 6/111 албан тоот

  1.  

 

 

 

2015

Компаниас Налайх дүүргийн газрын албанд хандаж газрын төлбөрийн хэмжээг тодруулахыг хүссэн

 

16/11/2015-ны 15/03 албан тоот

  1.  

Дүүргийн газрын албанаас 7.1 га газар тусгай хамгаалалтад авсан тухай албан ёсоор мэдэгдсэн

 

18/12/2015-ны 16/01 албан тоот

  1.  

 

 

 

 

 

 

 

 

2016

Компаниас Налайх дүүргийн ИТХ-д хандаж хууль зөрчин тусгай хамгаалалтад авсан шийдвэрийг цуцлах хүсэлт тавьсан

 

27/01/2016-ны 16/01 албан тоот

  1.  

Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэл хүргэж манай асуудлыг шийдвэрлэх боломжгүй талаар мэдэгдсэн

 

01/03/2016-ны 04 тоот мэдэгдэл

  1.  

Компаниас Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандан ИТХ-ын тогтоолыг хүчингүй болгох хүсэлт гаргасан

20/04/2016-ны 009/16 албан тоот

  1.  

Налайх дүүргийн ИТХ-тай эвлэрлийн гэрээ байгуулсан

 

21/07/2016

  1.  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж гарсан

 

21/07/2016 534 тоот захирамж

  1.  

 

 

 

 

 

 

 

 

2017

Компаниас Налайх дүүргийн ИТХ-д хандаж шүүхийн шийдвэр биелүүлэхийг шаардсан албан тоот хүргэсэн

 

21/02/2017-ны 17/04 албан тоот

  1.  

Нийслэлийн Засаг даргын “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” захирамжаар компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан

 

21/08/2017-ны А/609 тоот захирамж

  1.  

Нийслэлийн Байгаль орчны газраас компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдэл 27/10/2017-д хүргэсэн

13/10/2017-ны 02/1229 албан тоот

  1.  

Компаниас Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хандан манай тусгай зөвшөөрөл цуцалсан шийдвэрийг хүчингүй болох хүсэлт гаргасан

 

 

13/11/2017-ны 17/09 албан тоот

  1.  

Нийслэлийн Засаг даргаас тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хэвээр үлдээх тухай мэдэгдсэн

 

01/12/2017-ны 02/-02/4110 албан тоот

  1.  

 

 

 

2018

Компаниас Налайх дүүргийн ИТХ-д хандаж шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар албан тоотыг дахин хүргэсэн, ИТХ-ын даргатай биечлэн уулзсан

 

 

23/01/2018-ны 18/01 албан тоот

  1.  

АМГ-ны Кадастрын хэлтсээс манай тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр хэвээр, талбайн солбицолд өөрчлөлт ороогүй тухай лавлагааны тухай лавлагааны хариу өгсөн

 

 

04/06/2016-ны албан тоот

  1.  

 

Налайх дүүргийн ИТХ-аас “танай тусгай зөвшөөрөл цуцлагдсан учир шүүхийн шийдвэр биелүүлэх шаардлагагүй боллоо” гэсэн албан бус хариу авсан

 

 

20/06/2018-ны өдөр

  1.  

 

 

2011-2017

Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс тус талбайд ямарваа нэгэн олборлолт явуулаагүй тухай тодорхойлолтыг жил бүр авч байсан

 

Жил бүрийн тодорхойлолтууд

  1.  

 

2010-2018

Ашиглалтын тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг цаг тухайд нь төлж байсан

 

Тусгай зөвшөөрлийн хавсралт II

Түүнчлэн, Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна”, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-37.1.4 дэх хэсэгт тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлүүдийг тодорхой заасан байхад хариуцагч нь маргаан бүхий 2017 оны А/609 дүгээр захирамжаар “Э” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хуульд заасан үндэслэлээр цуцлаагүй бөгөөд газрын хэвлийн ашиглах эрхийг дуусгавар болгох тухай захирамж гаргаж хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан.

Хариуцагч нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн тухайд: Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 24 дүгээр зүйлийн 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны байгууллага шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж тус тус заасныг зөрчиж “Э” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох гэж байгаа талаараа урьдчилан мэдэгдээгүй, тайлбар санал гаргах боломж олгоогүй, бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлэлгүйгээр шууд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан акт гаргасныг захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 162 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хуулийг буруу хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн а/609 дүгээр захирамжийн 2 дахь заалтаар /Хавсралт 2-ийн 22 дугаарт/ Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолыг үндэслэн, түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш “3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй” гэх үндэслэлээр “Э” ХХК-ийн (**-****** дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу) газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгожээ.

1. Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д “газрын хэвлийг олгосноос хойш 3 жил ашиглаж эхлээгүй бол газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгож болно” гэж, мөн зүйлийн 5-д “газрын хэвлийг ашиглах эрхийг уурхайн эдэлбэр олгосон тухай акт буюу газрын хэвлийг ашиглуулах тусгай зөвшөөрөл олгосон байгууллага нь акт буюу зөвшөөрлөө хүчингүй болгох замаар дуусгавар болгоно” гэж тус тус заажээ.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль 2014 онд батлагдаж Нийслэлийн Засаг даргад тусгай зөвшөөрөл олгох, цуцлах, хүчингүй болгох бүрэн эрх олгогдсон боловч хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа эдгээр хуулийг уялдуулж хэрэгжүүлээгүй, “Э” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хэрхэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй үлджээ. Гэтэл анхан шатны шүүх Газрын хэвлийн тухай хуулийн дээрх заалтыг хэрэглээгүй, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан аль үндэслэлд хамаарахыг заалгүйгээр “газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгосноор ашиглалтын тусгай зөвшөөрөл дуусгавар болохоор байна” гэж хуулийг буруу хэрэглэсэн байна. 

Мөн маргаан бүхий актыг гаргахдаа “Э” ХХК нь “3 жилийн хугацаанд ашиглаагүй” нь ямар шалтгаантай болохыг тодруулсан эсэх, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар “дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал орон нутгийн тусгай хамгаалалтад зарим талбайг авсантай холбоотой маргаж, эвлэрлийн гэрээ байгуулсныг баталсан шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлээгүйгээс ашиглаж чадаагүй гэх өөрөөс үл хамаарах шалтгаан байсан” гэснийг шалгаж нягталсан эсэх нь тодорхойгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч энэхүү үндэслэлээр нэхэмжлэлээ гаргасан байхад энэ талаар холбогдох баримтыг цуглуулж, тухайн нөхцөл байдлыг дүгнээгүй, мөн Засаг дарга нь 3 жилийн хугацааг аль хугацаанаас тоолсон болохыг тодруулалгүй, 2013-2016 онд шүүхээр маргасан гэх 7.1 га талбай нь нийт талбайн тодорхой хэсэгт хамаарах бөгөөд энэ нь ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг ашиглах боломжийг бүхэлд нь хязгаарлаагүй, “тус талбайг буцаан өгөх хүсэлт гаргаж байгаагүй”, “солбицол тогтоогоогүйгээс ашиглах боломжгүй байсан гэх тайлбар үндэслэлгүй, 2010 оноос хойш 3 жил ашиглаагүй хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5-д заасан “нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэргийн оролцогчдын маргасан асуудлаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэн шийдвэр гаргахаар заасныг зөрчсөн байна.

Давж заалдах гомдолд “... 2010 онд тусгай зөвшөөрөл авснаас хойш ашиглалт явуулахаас өмнө заавал гаргах ёстой уулын ажлын төлөвлөгөө батлуулах, ... зэрэг бэлтгэл ажиллагаа хийж ашиглалтын үйл ажиллагаагаа эхлэх гэтэл зарим талбайг орон нутгийн тусгай хамгаалалтад авч шүүхээр 2013-2016 онд маргасан учраас ашиглаж чадаагүй, шийдвэр гарснаас хойш аль талбайг хамгаалалтад авсныг тогтоолгохоор хандсан боловч тогтоож өгөөгүйгээс ашиглаж чадаагүй” гэх бөгөөд үүнтэй холбоотой нотлох баримтууд хэрэгт авагдаагүйгээс тус шүүх энэ талаар дүгнэж шийдвэрлэх боломжгүй байна.

2. Нэхэмжлэгч нь 2020 оны 02 дугаар сард анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “... илт хууль бус болохыг тогтоолгох” гэж шаардлагаа тодорхойлсноор нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацаа тооцолгүй захиргааны хэрэг үүсгэсэн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээ тодруулж “хүчингүй болгуулах” шаардлага гаргасан тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-д заасан нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн эсэхийг зайлшгүй тогтоох шаардлагатай.

Хариуцагчийн төлөөлөгч “тухайн үед нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн, захирамжид заасан 95 аж ахуйн нэгжид шуудангаар хүргүүлсэн” гэх тайлбар, баримт гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх хариуцагчийн шийдвэрт гомдол гаргах ажиллагааг хийсэн гэж аль баримтыг үнэлсэн нь тодорхойгүй, нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо хүснэгтийн 29-31-д маргаан бүхий актыг мэдэж, гомдлоо гаргасныг хэвээр үлдээсэн талаар дурдаж албан бичгийн огноог тусгасан /албан бичгүүд хэрэгт авагдаагүй/ зэргээс үзэхэд “нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй” гэж үзэхэд эргэлзээтэй байх тул хугацаа хэтэрсэн эсэх, хэтэрсэн бол хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг тодруулж дүгнэлт өгөх нь зүйтэй байна.

Эдгээр үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 162 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                               О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ