| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2020/0191/Э |
| Дугаар | 36 |
| Огноо | 2020-01-24 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 36
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч А.Энхтуяа Шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэ, Б.Золзаяа нарын өмгөөлөгч Л.Доржпүрэв Шүүгдэгч Д.Нарангаравын өмгөөлөгч Ж.Тэгшмандал, Ш.Ганбат Нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов. Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 22.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар Тангадын тав овогт Чойжилжавын Бат-Эрдэнэд, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1-д зааснаар Буурагчин овогт Баасандоржийн Золзаяад, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Өөлд овогт Дамбын Нарангаравт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн 1731001640021 тоот хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 1.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Зүүнбүрэн сумын газрын даамал ажилтай байсан, ам бүл 4 эхнэр хоёр хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Орхонтуул сум, 1 дүгээр баг, 2-12 тоотод оршин суух, “Гео инженер сүрвэй” ХХК-ийн захирал ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Тангадын тав овогт Чойжилжавын Бат-Эрдэнэ РД:/МК-83082439/ 2.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Хушаат сумын газрын даамал ажилтай байсан, ам бүл 5 эхнэр гурван хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Хушаат сум, 1 дүгээр баг, ишгэнтийн 1-01 тоотод оршин суух хаягтай, Одоо компанид хамгаалагч ажилтай улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Буурагчин овогт Баасандоржийн Золзаяа РД:/МС-80080710/ 3.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 30-нд Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, өмгөөлөгч ажилтай, ам бүл 4 эхнэр хоёр хүүхдийн хамт Нийслэлийн Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 66-10 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Өөлд овогт Дамбын Нарангарав РД:/УШ-78113016/ Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэ нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын газрын даамлаар ажиллах байхдаа 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хахууль өгөгч Д.Нарангаравын ашиг сонирхлын үүднээс Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрт хамаарна гэж Хушаат сумын нутаг дэвсгэрээс хадлан хадуулж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийн Д.Нарангараваас 500.000 төгрөгний хахууль авсан, 2 Шүүгдэгч Д.Нарангарав нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу Сэлэнгэ аймгийн Хушаат сумын газар нутагт хадлан хадах зорилгоор Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын гакрын даамал ажилтай Ч.Бат-Эрдэнэд гэрээ байгуулж өгөх асуудлыг зохицуулаад өг хэмээн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 500.000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр бэлнээр өгсөн, Шүүгдэгч Б.Золзаяа нь Сэлэнгэ аймгийн Хушаат сумын газрын даамлаар ажиллаж байхдаа 2017 оны 09 дүгээр сард тус сумын нутаг дэвсгэрт гэрээгүйгээр өвс хадлан хадсан гэх шалтгаанаар иргэн Д.Нарангаравын бэлтгэсэн 1 машин өвсийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хураан авч улмаар худалдан борлуулж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд; Шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Миний хувьд тэр мөнгийг хахууль гэж бодож аваагүй. Эд нар надтай ярихаасаа өмнө техникээ оруулаад ажлаа эхэлсэн байсан. Б.Золзаяатай яриад гэрээг нь хийнэ гэж бодож байсан боловч утас нь холбогдоогүй, амжаагүй байсан. 500.000 төгрөгийг нь Д.Нарангаравт буцаан өгсөн...” гэх мэдүүлэг Шүүгдэгч Б.Золзаяагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Анх 2017 оны намар над дээр Ч.Бат-Эрдэнэ, Д.Нарангарав Д.Ганбаяр нар нь ирээд цуг явж газар үзсэн. Энэ газар бол Ганзориг гэдэг хүн гэрээ байгуулж авсан газар учраас энэ газарт хадлан хадуулахаар гэрээ байгуулж чадахгүй гэдгээ хэлсэн...” гэх мэдүүлэг Шүүгдэгч Д.Нарангаравын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...2017 онд улс орон даяар ган гачиг болсон. Үүний дагуу 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Монгол улсын засгийн газрын 186 дугаартай тогтоолоор улс орон даяар ган гачиг болж өвөлжилт хүндэрч болзошгүй байх тул ган зуд болсон аймгуудын малчид болон хадланчдад өвс сайн гарсан аймаг орон нутгийн удирдлагууд өвс хадах талбайг бэлдэж хангах тухай чиглэл өгсөн юм. Миний бие Арханхай аймгийн Өлзийт сумын уугуул хүн. Миний аав ээжээс надад өвлөсөн 30 орчим тооны адуу байдаг. 2017 оны зун Архангай аймагт дусал ч бороо ороогүй гэж хэлэхэд болно. Монгол улсын хадлангийн 80-90 хувийг хангадаг Дорнод аймаг, Сүхбаатар аймгуудад ч бороо ороогүй. Монгол улсын Үндсэн хуульд зааснаар мал бол Монгол улсын өмч бөгөөд төрийн хамгаалалтад байна гэж заасан. Би ямар нэгэн бизнесийн ашиг хонжоо харж өвс бэлтгээгээгүй. Би өмнө нь өвс хадах ямар ч ажил хийж үзээгүй. Тухайн үед би Төв аймгийн Прокурорын газарт ажиллаж байсан. Манай байгууллагын хамт олон Төв аймгийн Батсүмбэр суманд очиж амрах үе их байдаг байсан тул Төв аймгийн Батсүмбэр сумын засаг даргын ажлыг 12 жил хийсэн Д.Ганбаяр гэдэг хүнтэй танилцсан байсан юм. Д.Ганбаярын эхнэр Н.Наранцэцэг гэдэг хүнийг би огт танихгүй. Д.Ганбаяр гэдэг хүнийх Батсүмбэрт нилээн хэдэн үхэр малладаг юм. Тэгээд нэг өдөр над руу залгаад “миний дүү нийлээд хадлан бэлтгэчих газар байна уу. Манай энэ хавьд хадлан бэлтгэх маш хэцүү болчихлоо” гэхээр нь би “харин тиймээ надад ч гэсэн хэдэн боодол өвсний хэрэгцээ байна” гэхэд Д.Ганбаяр ах “тэгвэл хоёулаа нийлээд өвс бэлтгэе. Ах нь бүх техникийг нь гаргая. Харин чи газрыг нь олоод бензин тос, газрын төлбөрийнх нь мөнгийг гаргачих” гэж хэлсэн. Ингээд бид хоёр Дорнод аймаг руу өвс хадахаар явсан боловч Дорнод аймагт хадлан хадах боломжгүй болсон. Тэгээд хаагуур өвс арай гайгүй ургасан болохыг судлаад үзэхэд Сэлэнгэ аймаг болон Дархан-Уул аймагт арай гайгүй ургасан байсан. Тэгээд Сэлэнгэ аймгийг сонгож ирсэн юм. Сэлэнгэд ирээд миний баз хүргэний таньдаг хүн болох Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын хошууч Д.Наран гэдэг хүнтэй миний бие болон Д.Ганбаяр ах, түүний эхнэр, манай баз хүргэн гээд дөрвүүлээ уулзсан. Д.Наран гэдэг хүнтэй уулзахдаа “бид нарт тус болоод өвс хадах газар олоод өгөөч. Эсвэл холбогдох албан тушаалтантай нь холбоод өгөөч” гэж хүссэн. Д.Наран байцаагч бид нарт тус болоод Зүүнбүрэн сумын газрын даамал Ч.БатЭрдэнэтэй танилцуулаад “энэ хүмүүст өвс хадах газар өгч тус болооч” гэхэд “за тэгье” гэж хэлсэн. Тэгээд Ч.Бат-Эрдэнэ “манай суманд өвс хадах газар бараг байхгүй болсон. Гэхдээ би Хушаат сумын газрын даамлаас асуугаад өгье гээд Хушаат сумын газрын даамал Б.Золзаяа гэдэг хүнтэй утсаар ярьсан. Утсаар ярих үед Б.Золзаяа нь Дархан-Уул аймагт байсан. 3 Б.Золзаяаг Дарханаас ирэхийг хүлээсээр байгаад орой болсон. Тэгээд бид нар Дарханд очиж буудалд хоноод өглөө нь Б.Золзаяаг гэрээс нь аваад Хушаат сумын ойролцоо очоод хадлан бэлтгэх боломжтой уулын энгэр газрыг заагаад “энэ газраас хадлан бэлтгэж болох” талаар асуухад Ч.Бат-Эрдэнэ Б.Золзаяа нар нь энэ бол манай сумын нутаг дэвсгэр гэх мэтээр маргаж эхэлсэн. Тэгээд ажил дээрээ очоод аль сумынх нь нутаг дэвсгэр болохыг олж тогтооё гээд явцгаасан. Тэгээд 2-3 хоногийн дараа би Ч.Бат-Эрдэнийн утас руу залгаад “нөгөө газар чинь аль сумын нутаг дэвсгэр юм бэ” гэж асуухад “манай сумын нутаг дэвсгэр байна лээ. Та нар техникээ оруул оруул, эхний ээлжинд газрын төлбөрт 1,000,000 төгрөг төлнө гэсэн мессеж бичиж явуулсан. Тэгэхээр нь энэ талаар Д.Ганбаяр ахад хэлтэл “за ойлголоо” гэсэн боловч техникүүдээ янзалж ирэх гэсээр байтал 7 хоног өнгөрсөн. Улмаар хадлан хадах газартаа ирээд 15 минут орчим болоогүй байхад Ч.Бат-Эрдэнэ жижиг машинтай 1 хүнтэй хамт хүрч ирсэн. Тэгээд “за та нар ирчихсэн үү? Та хэд энэ талд нь майханаа бариад энэ талаас нь эхлээд өвсөө хад” гэх мэтээр зааж өгөөд газрын төлбөрөө тушаагаад гэрээгээ хийх шаардлагатайг хэлсэн. Би Дарханаас ирэхдээ мөнгө хэрэг болж магадгүй гээд бэлэн мөнгө авч ирсэн байсан юм. Тэгээд Д.Ганбаяр ахаас “газрын төлбөрөө өгөөд гэрээгээ хий гэж байна. Хэдэн төгрөг өгөх ёстой юм бол” гэж асуухад “эхний ээлжинд 500,000 төгрөг өгчих” гэж хэлэхээр нь цүнхэнээсээ 500,000 төгрөг бэлэн тоолоод Ч.Бат-Эрдэнэд хүлээлгэж өгсөн. Тэгээд “хүмүүс ирээд асуувал Зүүнбүрэн сумын газрын даамал Ч.Бат-Эрдэнэ гэдэг хүнтэй гэрээ хийсэн гэж хэлээрэй” гэж хэлээд явсан. Ч.Бат-Эрдэнийг яваад 10-15 минут орчим хугацаа өнгөрч байхад ахиад өөр жижиг машинтай хүмүүс ирсэн. Тэр машинд Хушаат сумын засаг дарга Б.Атартулга, Хушаат сумын засаг даргын орлогч О.Бат-Очир нар хоёр хүний хамт нийт дөрвөн хүн ирсэн. Тэгээд “энэ газар бол манай сумын нутаг дэвсгэр албан ёсоор зөвшөөрөл авсан юм уу” гэдэг асуудал тавьсан. Тэгэхээр нь дөнгөж саяхан Зүүнбүрэн сумын газрын даамал Ч.Бат-Эрдэнэ гэдэг хүн “энэ бол манай сумын газар нутаг мөн. Эндээс хадлан бэлтгэж болно” гэж хэлээд явсан тухай хэлсэн. Тэгтэл “үгүй энэ бол Хушаат сумын нутаг дэвсгэр” гэж хэлсэн. Бид нар тухайн үед өвс хадах нь байтугай техникүүдээ ч буулгаагүй байсан. Тэгээд байж байтал Хушаат сумын засаг даргын орлогч О.Бат-Очир болон Д.Ганбаяр ах нар “сайн байна уу” гэж мэндлээд нэг нэгнийгээ тэврээд авсан. Тэгэхээр нь би Д.Ганбаяр ахаас “та хоёр бие биенийгээ яаж таньдаг юм бэ” гэхэд “Хөдөө аж ахуйн их сургуулийн нэг ангид суралцаж байсан юм” гэж хэлсэн. Тэгээд Хушаат сумын засаг дарга Б.Атартулга нь “энэ жил хаа саагүй ган гачиг болоод хэцүүхэн байдалтай байна. Энэ газар бол манай Хушаат сумын газар нутаг. Гэхдээ та бүхэн холоос зорьж ирсэн болохоор өвс хадах зөвшөөрөл өгье. Харин манай сумын газрын даамалтай уулзаад зохих ёсоор нь гэрээгээ хийгээрэй” гэж хэлсэн. Тэгээд Д.Ганбаяр ахын эхнэр нь бригадаа ахлаж үлдээд Д.Ганбаяр ах бид хоёр Улаанбаатар хот руу буцсан. Тэгээд нэлээн хэд хоноод байж байтал Д.Ганбаяр ах над руу утасдаад “ах нь нөгөө өвс хадаж байгаа газар луу явах гэсэн чинь замаа мэдэхгүй байна. Чи очиж байсан юм чинь зам заагаад ахтайгаа ханьтай яваад ирээч” гэж хэлсэн. Би тэр үед ажилгүй байсан болохоор “за тэгье” гээд хамт явсан. Ирэх үед Д.Ганбаяр ахын эхнэр нь ДарханУул аймагт ирчихсэн ачаа ачих машин хайгаад явж байсан. Тэгээд эхнэрийг нь аваад хадлан хадаж байгаа газарт ирсэн. Тэгээд орой нь би буцсан. 2-3 хоногийн дараа Д.Ганбаяр ах над руу залгаад “чи Ч.Бат-Эрдэнэ юм уу Б.Золзаяатай холбогдооч манай өвсийг хураагаад аваад явчихсан байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь “надад хамаагүй асуудал юм чинь өөрсдөө учраа олох байлгүй дээ” гээд бодоод байж байтал Д.Ганбаяр ахын эхнэр нь “би хохирсон хүн би цагдаагийн байгууллага юм уу авилгатай тэмцэх газарт гомдол гаргана чи хуулийн хүн учраас ямар агуулгатай гомдол бичих ёстой талаар хэлээд өг гэхээр нь би “Хүн гуйж өвс хадчихаад гомдол гаргах нь онцгүй байх. Учраа олоод уулзсан нь дээр байх” гэж хэлж байсан. Тэгээд байж байтал Д.Ганбаяр ахын эхнэр нь Авилгатай тэмцэх газарт гомдол гаргасан байсан. Тэгтэл намайг Авилгатай тэмцэх газраас дуудсан. Би Авилгатай тэмцэх газарт 4-5 удаа мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийг үнэнээр нь ярьсан. Миний ярьсан зүйлээс хасаж нэмэх зүйл юу ч байхгүй. Би өөрөө прокурор байсны хувьд ямар үйлдэл нь авилга болж ямар үйлдэл нь газрын төлбөр болохыг ялгаж салгах ухаантай. Эхлээд намайг гэрчээр асуусан бол 2 дахь удаагаас нь эхлээд намайг авилга өгсөн гэж үзээд яллагдагчаар татаж байгаа тухай хэлсэн. 2018 оны 05 дугаар сард надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл Ч.Бат-Эрдэнэ нь албан тушаалаа ашиглаж таныг залилсан байна. Ч.Бат-Эрдэнийг залилангийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэдэг асуудал яригдсан. Ийм л зүйл болсон. Түүнээс гадна Н.Наранцэцэг гэдэг хүний өвсийг Б.Золзаяа авчихаад байхад яагаад Сумын тамгын газрыг хохирогчоор тогтоогдсоныг ойлгохгүй байна. Тамгын газар нь иргэний нэхэмжлэгчээр тогтоогдоод хохирлоо нэхэмжлэх эрх байсан. Намайг авилга өгсөн гэж үзэж байгаа юм бол надтай хамт байсан Д.Ганбаяр, Н.Наранцэцэг нарыг ч гэсэн хамт татах ёстой байсан. Гарцаагүй нотлох баримттай 4 байж хүнийг яллах ёстой гэж үзэж байна. Надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү..” гэх мэдүүлэг Шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...2017 оны 05 дугаар сүүлээр байх манай сумын цагдаа Насанбаатарын хамтаар аймаг дээр явж байсан чинь сумын цагдаа “манай ахлах Д.Наран тантай уулзья гэж байна” гэж хэлсэн. Би яах гээд байгаа талаар асуусан чинь “мэдэхгүй чамтай уулзах хэрэгтэй гэнэ” гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд Цагдаагийн газрын урд талд очоод Д.Нарантай уулзсан. Д.Наран надтай танилцаад манай найз “Улаанбаатар хотоос хадлан талбай хайж удаа дараа ирсэн чи л нэг хадлангийн талбай олж өгч тус болооч” гэж хэлсэн. Би “манай суманд бол хадлангийн талбай байхгүй” гэж хэлсэн чинь “чи надад нэг тус болооч” гээд гуйгаад байсан. Би “за яахав ах би хажуу талын Хушаат сумын газрын даамлаас асууя” гэж хэлсэн. Тэгээд шууд утсаа аваад Хушаат сумын газрын даамал Б.Золзаяа руу ярьсан. Б.Золзаяа мөн л “манай суманд хадлангийн талбай байхгүй, гэхдээ яахав сумын хилийн зааг дээр үзье” гэж хэлсэн. Тэгээд нөгөө дагуулж явсан 3 хүн буюу Н.Наранцэцэг, Д.Ганбаяр, Д.Нарангарав нар хажууд байсан болохоор “хамт яваад үзье” гэж хэлсэн. Тэгээд Б.Золзаяатай дахиад ярьсан чинь “Дархан-Уул аймагт гэртээ байна” гэж хэлсэн тул өглөө эрт явж үзэхээр болсон. Бид нар шөнөдөө Дархан орж буудалд хоноод маргааш нь өглөө эрт Сэлэнгэ аймгийн Хушаат сум руу явсан. Өглөө эрт 08 цагийн үед байх Сэлэнгэ аймгийн Хушаат болон Зүүнбүрэн сумын хилийн зааг Хоёр даваа гэх газарт ирсэн. Хадлан хадах хүмүүс маань хадлангийн талбайгаа үзээд хадахаар болсон. Б:Золзаяа Хоёр давааны урд талд замаар хоёр хэсэг болон хуваагдсан газраас арай жижиг хэсгээс нь “хадлан хадаж болно” гэж хэлсэн. Харин “том хэсгээс нь хадлан хадаж болохгүй түр хүлээж байгаарай” гэж хэлсэн. Энэ хүмүүс болохоор “бид нар холоос ирж байгаа болохоор бүгдийг нь хадъя” гэж хэлсэн. Мөн Д.Нарангарав “мөнгө төгрөгийг нь хамаагүй өгнө шүү дээ, энэ газраа бүгдийг нь хадуулчих” гэж хэлж байсан. Би тухайн үедээ “та нар өөрсдөө учраа олж энэ манай газар биш учраас би энэ ярианд оролцохгүй” гэж хэлсэн. Д.Нарангарав нь “тэгвэл чи Зүүнбүрэн сумаас энэ газар дээр гэрээ хийгээд өгчих” гэж хэлсэн. Би тухайн үед “энэ манай газар биш учраас би гэрээ хийхгүй” гэж хэлсэн чинь “хүн ирэхэд үзүүлэх юмтай л бол болно шүү дээ” гээд байсан. Ингээд бид нар буцаад Б.Золзаяа бид хоёр Сэлэнгэ аймаг дээр үлдсэн, харин нөгөө хүмүүс Улаанбаатар хот руу явсан. Маргаашнаас нь Д.Нарангарав нь над руу байнга залгаад “энэ асуудлыг бүтээгээд өг” гээд байсан болохоор нь Б.Золзаяа руу ярьсан чинь “өөрсдийг нь над руу яриул” гэж хэлсэн. Эргээд над руу яриад “Б.Золзаяа чинь том газраа хадуулахгүй гээд байна, жижиг талбайгаа хад гэж байна” гэж хэлсэн. Үүнээс 2-3 хоногийн дараа байх Д.Нарангарав над руу яриад “урьдчилгаа мөнгө төгрөгийг нь өгье, чи наад газраа бүтээгээд өг Б.Золзаяа утсаа авахгүй байна” гэж хэлсэн. Хэд хоногийн дараа би хадлангийн талбайгаа эргэж байсан чинь Д.Нарангарав техник хэрэгслээ бүгдийг нь Б.Золзаяагийн зааж өгсөн жижиг талбай дээр буулгасан байсан. Би Д.Нарангаравтай уулзсан чинь “би ирчихсэн байгаа чи одоо энэ газрын гэрээг Б.Золзаяатай хийгээд өг” гэж хэлээд надад 500000 /таван зуун мянга/-н төгрөг өгсөн. Би түүнээс “та өөрөө ярьж байгаад хийчих гэсэн чинь би гар утсаа хаясан, Улаанбаатар хот руу орж байгаад утас аваад холбогдохоос наашгүй болсон, тиймээс чи гэрээг нь хийгээд төлбөр мөнгийг нь тушаачих” гэж хэлсэн. Би тэгээд мөнгийг нвь аваад Б.Золзаяатай холбогдох гээд утсаар яриад холбогдож чадаагүй байж байтал Д.Нарангарав залгаад “Б.Золзаяа миний өвсийг буулгаад аваад үлдчихсэн, чи Б.Золзаяатай холбогдоод энэ асуудлыг шийдээд өгөөч” гэхээр нь би Б.Золзаяатай яриад “энэ хүмүүс гэрээ хийх гээд надад мөнгөө өгсөн байгаа” гэж хэлсэн чинь Б.Золзаяа “гэрээ хийх боломж байхгүй өвсийг нь хураан авна” гэж хэлэхээр нь би энэ тухай Д.Нарангаравт хэлсэн чинь “та нартай тэгж ярихгүй, би хуулийн байгуууллагаар шалгуулна” гэж хэлээд танай байгууллагад хандсан....” гэх мэдүүлэг, /хх-ийн 82-84-р ху/, Шүүгдэгч Б.Золзаяагийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын дундуур байх цаг хугацааг нь нарийн сайн санахгүй байна Зүүнбүрэн сумын газрын даамал Ч.Бат-Эрдэнэ “хадлан хийх газар хэрэгтэй байна” гэсэн. Би “хадлан хийх газар манай нутаг дэвсгэрт байхгүй” гэж хэлсэн. Тэр өдөр амралтын өдөр байсан бөгөөд манай гэрт Д.Ганбаяр, Д.Нарангарав гэсэн хүмүүстэй хамт ирсэн. Тэгээд “хадлан хийх газар байна уу танай нутгаар явж үзье” гэж хэлсэн. Ингээд бид нар хамт яваад Хушаат сумын нутаг дэвсгэрт хүмүүсийн хэлдгээр 2 даваа, яг албан ёсны нэр нь Ямаатын даваа гэх газарт очсон. “Тэнд чинь л хадлан хийх боломжтой газар байна энд чинь хадлан хийе” гээд Ч.Бат-Эрдэнэ, Д.Нарангарав, Д.Ганбаяр нар надаас гуйсан. Би “энэ газар хадлан хийж болохгүй энэ газарт сумын иргэн Ганзоригийн нэрээр гэрээ хийгдсэн газар” 5 гэж хэлсэн. “Ганзориг гэдэг хүнтэй уулзаад та нарт яахав ярьж хөөрч өгье” гэж хэлсэн. “Харин тэр болтол та нар хадаж болохгүй” гэж хэлсэн. Ингээд Сэлэнгэ ороод намайг буулгасан би Сэлэнгээс гэртээ харьсан. Үүнээс хэд хоногийн дараа байх Хушаат сумын нутаг дэвсгэрт нөгөө үзсэн газартаа Д.Нарангарав, Д.Ганбаяр нар хадлангийн бригадтай ирээд буусан байсан. Мөн зөвшөөрөлгүйгээр хадаад эхэлсэн байсан. Би тухайн үед нь байгаль орчны улсын байцаагч Наранжаргал, багийн дарга Мөнх-Эрдэнэ нарын хамтаар явж байгаад би ганцаараа буугаад хадлангийн бригадын хүмүүстэй уулзсан чинь “Д.Нарангарав, Д.Ганбаяр нар энд буугаад хадлан хадаж бай гэсэн бид нар ажилчид нь байгаа юм аа” гэж хэлсэн. Би “тэр хүмүүсээ надтай уулз гэж хэлээрэй, энэ газар чинь манай сумын иргэний хадлан авахаар гэрээ хийсэн газар” гэж хэлээд салсан. Үүнээс хэд хоногийн дараа дахин эргүүл шалгалтаар явж байгаад нөгөө газраа очиход нөгөө хүмүүс маань ажлаа зогсоогоогүй нэмээд зөндөө газрын өвсийг хадаад боогоод ачиж байсан. Би дахин “энэ ажлыг хариуцаж байгаа хүмүүс хаана байна гэрээ хийлгүй өвс хадаж болохгүй” гэж хэлсэн. Тэгсэн “бид нар өөрсдөө очиж уулзъя” гэж хэлээд уулзаагүй. Ингээд энэ хүмүүс ачааны авто машинаар өвсөө татаад эхэлсэн. Надтай огт уулзахгүй болохоор нь би дахин очиж уулзахад 1 шланз, чиргүүлтэй 3ил-130 маркийн автомашинтай өвч ачиж байсан. Ингээд тэр 3ил-130 жолооч нь таньдаг хүн /Чинсүх/ байсан тул түүнд “чи Дархан орохоороо энэ эзэн гээд байгаа хүмүүсийг надтай уулзууулаарай” гэж хэлсэн. Ингээд 2 хоноход надтай огт яриагүй энэ хооронд би нөгөө өвстэй автомашинуудыг нь Дархан дээр 2 хоног хүлээлгээд ингээд аргаа бараад Чинсүхийн авто машинтай өвсийг Хушаат суманд Мөнх-Эрдэнийн хашаанд буулгуулсан. Д.Нарангарав болон Д.Ганбаяр нр намайг хэл амаар доромжпоод байсан. Тэгээд надтай уулзах байх гэсэн чинь надтай ирж уулзаагүй утсаар яриад хадсан өвсөө бүгдийг нь ачаад аваад нүүгээд явсан байсан. Би 2017 оны 11 дүгээр сарын 15-нд ажлаасаа халагдсан засаг дарга болон багийн дарга нарт тэнд байгаа өвсийг хэлсэн. Би ажлаа өгөөд ажилгүй байх хугацаандаа Дархан-Уул аймгийн Хонгор сумтай 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ хийгээд боодлын өвс нийлүүлэхээр болсон. Тэгээд 2017 оны 12 дугаар 01-ны өдөр МөнхЭрдэнийн хашаанаас өвсийг нь ачаад Хонгор суманд нийлүүлсэн. Тухайн үед 450 боодол өвс байсан санагдаж байна. Үлдсэн 40-50 боодол үлдсэн байх зарим нэг боодол өвс нь боодол нь задарсан гэх мэт байсан санаж байна. Хонгор суманд би 1000 боодол өвс нийлүүлсэн өөр бусад өвсийг нь найзууд болон өөр хүмүүсээс худалдаж авсан санагдаж байна. Хонгор суманд өвс нийлүүлэх гэрээг орлогч дарга Лхагвасүрэнтэй байгуулсан. Би хураан авсан өвсний эзэн болох хүмүүсийг хохиролгуй болгоно оо. Минйи ажил үүргийн хуваарьт өвс хураан авах ямар нэгэн эрх хэмжээ байхгүй би улсын байцаагчийн эрх байхгүй....” гэх мэдүүлэг, /хх-ийн 207-208-р ху/, Шүүгдэгч Б.Золзаяагийн 2018 оны 07 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажилллагааны шатанд яллагдагчаар дахин өгсөн: “...Би Хушаат сумын газрын даамлаар ажиллаж байх хугацаандаа хураан авсан 1 машин өвсийг 3 сая орчим төгрөгөөр худалдсан. Уг мөнгийг би хувийн хэрэгцээндээ зарцуулсан. ...” гэх мэдүүлэг, / 2-р хх-ийн 66-р ху/, Шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 08 дугаар сард манай сумын цагдаа Насанбаатар надад “манай ахлах тантай уулзмаар байна гэж хэлүүлсэн юм. Та ахлахтай уулзаад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд би ахлах гэх Д.Наран гэдэг хүнтэй уулзсан. Д.Наран надтай уулзаад “Д.Нарангарав гэдэг хүн Төв аймгийн Прокурорын газрын дарга юм. Энэ хүнд би туслахгүй бол болохгүй, ахдаа хадлангийн газар олоод өгөөч” гэж хэлсэн. Хариуд нь би “Манай суманд хадлангийн талбай байхгүй, харин Хушаат сумаас асууж өгье” гэж хэлсэн. Д.Нарангарав, Н.Наранцэцэг Д.Ганбаяр бид нар Хушаатын газрын даамал Б.Золзаяатай уулзах гээд Дархан-Уул аймагт очсон. Маргааш нь Б.Золзаяатай уулзаад “хадлангийн газар олоод өгөөч” гэж хэлсэн. Тэгээд хамтдаа хадлангийн талбай руу очоод хадлангийн талбайг заагийг ярилцаад буцаж Дархан-Уул аймгаас салцгаасан. Хэд хоногийн дараа Д.Нарангарав над руу газраа асууж байнга залгаад байсан. Би ч Б.Золзаяатай утсаар ярьж “бүтээгээд өгөөч” гэж хэлсэн. 7 хоногийн дараа би улсын байцаагчтайгаа хадлангийн талбайгаа эргэж байтал Д.Нарангарав надад 500.000 төгрөг өгч “гэрээ хийгээд өгөөч” гэж хэлсэн. Энэ мөнгийг 2017 оны 08 дугаар сарын 28-нд талбай дээр авсан. Би бүтээхийг хичээсэн. 2-3 хоногийн дараа Б.Золзаяатай холбоо тогтоож “танай хадланд нөгөө хүмүүс буусан шүү, тэр газарт гэрээ хийгээд өгөөч” гэж хэлсэн. Б.Золзаяа хариуд нь “үүнийг шууд шийдвэрлэх боломжгүй, Д.Нарангаравтай уулзах хэрэгтэй” гэж хэлсэн. Д.Нарангарав хэд хоногийн дараа над руу залгаад “Ч.Бат-Эрдэнэ ээ би чамайг Авилгатай тэмцэх газарт өгнө” гэж хэлээр нь би тодруулан асуутал “ Б.Золзаяа гэдэг хүн манай өвсийг буулгаад авсан байна. Та хоёрыг Авилгатай тэмцэх газарт шалгуулна” гэж хэлсэн. Ингээд асуудал үүсэхээр нь би “гэрээ хийгээгүй юм чинь надад өгсөн 500.000 төгрөгөө буцааж ав” гэж хэлсэн чинь “чамаас өөр журмаар авна” гээд хэл үгээр доромжилсон. 6 Гэрээ хийхэд 100 боодол өвсний мөнгө байршуулах ёстой тул 1 сая төгрөг шилжүүл гэж мессеж бичсэн нь үнэн. Тэнд бичигдсэн данс нь миний өөрийн данс юм. ийм хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Гэхдээ би өөрийгөө гэм буруугүй гэж бодож байна. Учир нь хүнд туслах гэж байгаад ийм байдалд орсон тул гэм буруугүй гэж бодож байна...” гэх мэдүүлэг, Хохирогч Ж.Болортуяагийн 2018 оны 06-р сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....Д.Нарангарав нь зохих зөвшөөрөлгүй ямар нэгэн гэрээ хийлгүй Хушаат сумын “Ямаатын даваа” гэх газраас хадлангийн өвс бэлтгэсэн байсан. Шинжээчийн дүгнэлтээр Д.Нарангаравыг 75.29 га талбай ашигласны төлбөр 56.016 төгрөг, хог хаягдлын мөнгө гэж 12.000 төгрөг, 1 га газрын суурь үнийг 248 төгрөгөөр бодож үүнийг 3 дахин үржүүлэхээр 744 төгрөг болсон байна. Га газрын үнийн дүнг 56.013 төгрөгөөр бодсон. Үүн дээр бусад гарсан зардлыг тооцож бодохоор 68.016 төгрөг болж байна. Уг мөнгийн Хушаат сумын орон нутгийн дансанд хийх ёстой. Үүнийг одоогоор төлж барагдуулаагүй байна. ...Д.Нарангарав нь нөхөн гэрээ хийгээгүй, ашигласан талбайн мөнгийг төлж барагдуулаагүй байна. Талбай ашигласныхаа мөнгийг төлчихвөл гаргах ямар нэгэн санал, хүсэлт алга байна....” гэх мэдүүлэг, /хх-ийн 249-р ху/, Иргэний нэхэмжлэгч Д.Нарангаравын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын газрын даамал Ч.БатЭрдэнэ надтай утсаар яриад хадлан хийхээр очиж үзсэн газар маань манай сумын буюу Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэр байна. Иймд газрын төлбөрөө шилжүүлчих гэж хэлсэн. ...энэ явдлаас хойш 7 хоногийн дараа техникээ ачаад хадлан хийх газраа буудаплаж байтал Зүүнбүрэн сумын газрын даамал Ч.Бат-Эрдэнэ ирээд “энэ газрыг хад” гэж хэлээд газар зааж өгөөд надаас 500.000 төгрөг аваад “араас сумын төв дээр хүрээд ир, гэрээгээ хийнэ” гэж хэлээд “хүмүүс ирж асуувал Ч.Бат-Эрдэнэтэй гэрээ хийсэн гэж хэлээрэй...” гэж хэлээд явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 хуудас/, Иргэний хариуцагч Н.Наранцэцэгийн 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Нийт 506 боодол өвсний хохиролтой гэж бодохоор нь 1 боодол өвсийг 4500 төгрөгөөр зарж байсан. Үүн дээр унааны зардалд 450.000 төгрөг өгсөн байсан гэж бодохоор надад нийт 2.727.000 төгрөгийн хохирол учирчихаад байна. Үүнийг Ч.БатЭрдэнэ, Б.Золзаяа гэх хүмүүсээс гаргуулж авмаар байна. Учир нь Ч.Бат-Эрдэнэ гэх залуу худлаа хэлж Хушаат суманд өвс хадуулсан, харин Б.Золзаяа гэх хүн нь манай өвсийг үндэслэлгүйгээр хураан авч бусдад зарж борлуулж өөрөө ашиг олсон. Уг нь манай өвсийг зохих журмынхаа дагуу хураан аваад сум орон нутагтаа орлогод авсан бол надад санал хүсэлт байхгүй байсан. Гэтэл ямар ч үндэслэлгүй надад ч мэдэгдэлгүй хураан авс зарсан байна. Уг асуудалд миний дургүйцэл хүрсэн юм. ...Би нийт 506 боодол өвс ачиж явуулсан. Үүнийг яаж мэдээд байгаа юм бэ гэхээр миний хувийн дэвтэр байдаг юм. Уг дэвтэр дээрээ би ачиж явуулж байгаа өвснийхөө тоог бичээд жолоочоор нь гарын үсэг зуруулдаг юм. Гэтэл миний дэвтэр дээр бичиж тэмдэглэснээр 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 22-19 ДАХ, ТЧ79-63 ЗИЛ-130 Чинсүх, 506 ш, 99002052 дугаарын утастай гэж бичиж тэмдэглэж Чинсүхээр гарын үсэг зуруулсан байна. Үүнийг та нар хуулбарлан авч болно. Үүнээс өөр баримт алга байна. Яг 506 боодол өвс ачиж явуулсан байна....” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 19–р ху/, Гэрч Н.Наранцэцэгийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2017 оны 08-р сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат суманд очсон. Хадлан хадахаас өмнө Хушаат сумын газрын даамал Б.Золзаяа, Зүүнбүрэн сумын газрын даамал Ч.Бат-Эрдэнэ нартай уулзсан. Манай хадлан авах гэж байгаа газар нь Хушаат болон Зүүнбүрэн сумын хилийн зааг байсан учраас газрын маргаантай байсан. Дараа нь газрын маргаантай асуудлыг шийдсэн. Тухайн газар нь Зүүнбүрэн сумын харъяа нутаг болоод газрын даамал Ч.Бат-Эрдэнээс зөвшөөрөл авсан... Ч.Бат-Эрдэнэ хүрч ирээд манай дүү Д.Нарангараваас газрын төлбөр гээд 500.000 төгрөг авсан. ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 27-28 ху/, Гэрч Д.Нарангаравын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хушаат сумын газрын даамал Б.Золзаяа өвс тээвэрлэхээс өмнө над руу яриад “та нар манай сумаас зөвшөөрөлгүй өвс хадлан хадсан байна, ирж уулз” гэхээр нь “юу яриад байгаа юм. Ч.Бат-Эрдэнэ зөвшөөрсөн, бид нар өвс ачаад танай сумаар өнгөрнө, тэгэхдээ өөртэй чинь уулзъя” гэж хэлсэн. ...Н.Наранцэцэг над руу утсаар яриад “хоёр машин өвс ирлээ. 1 машин өвс ирээгүй байна” гэхээр нь сураглатал Б.Золзаяа аваад хашаандаа буулгасан гэсэн. Б.Золзаяа нь “зөвшөөрөлгүй өвс авсан, надад юу ч өгөөгүй болохоор би өвсөө авлаа” гэж 7 хэлээд утсаа авахгүй алга болсон. Мөн дээрээс нь Ч.Бат-Эдэнэ ч утсаа авахгүй болсон. Одоогийн байдлаар Н.Наранцэцэг эгчтэй би хадлан хадаад нэг ч боодол өвс аваагүй. Уг нь Ч.Бат-Эрдэнэ бид нарын хадлан авсан газрыг “манай сумын нутаг, та нар хадлан хадаж болно” гэж хэлээд газрын төлбөр гэж 500.000 төгрөг авсан. Тэгээд гэрээ байгуулна гэсэн боловч байгауулаагүй....” гэх мэдүүлэг, /хх-ийн 33-34 ху/, Гэрч Д.Ганбаярын 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Тухайн газар очиход Ч.Бат-Эрдэнэ, Б.Золзаяа нар нь “энэ манай нутаг” гээд хоорондоо маргасан. Тэр үед Ч.Бат-Эрдэнэ энэ манай газар нутаг болохоор та нар энэ газраас хадаж болно, би асуудлыг нь шийдэж өгнө гэхээр бид нар буцсан. ...хадлан хадсан газраас 2017 оны 09 сарын эхээр өвсөө татаж эхэлсэн. Тэгээд Дарханаас машин хөлслөөд өвсөө ачуулсан боловч 2 чиргүүлтэй машин ирээд 3 дахь машин ирээгүй...тэр өвсийг Хушаат сумын газрын даамал Б.Золзаяа “би өөртөө авах ёстой юм” гээд буулгаад авсан байсан. Үүнээс хойн Б.Золзаяатай утсаар ярьж чадаагүй. Тэгээд Ч.Бат-Эрдэнэтэй утсаар “ Чи манай газар гээд хадлан хадуулсан чинь Хушаат манай газар гээд 500 боодол өвс авчихлаа. Чи энэ асуудлаа шийдэж өг” гэсэн чинь Б.Золзаяатай ярина гээд л алга болсон. Дахин хобогдож чадаагүй....” гэх мэдүүлэг, /хх-ийн 35-36 ху/, Гэрч Х.Бадралын 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хадлан хадахын тулд заавал иргэн аж ахуйн нэгжүүд газрын төлбөрөө төлж гэрээ байгуулах ёстой. Ч.Бат-Эрдэнэ иргэд, аж ахуйн нэгжтэй хадлангийн гэрээ байгуулах эрх байхгүй. Гэрээ байгуулах эрх нь надад байдаг. Харин газрын даамал Ч.Бат-Эрдэнэ, байгаль орчны байцаагч Эрдэнэчимэг нар нь гэрээг нь боловсруулаад оруулж ирэхээр нь би гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулдаг....” гэх мэдүүлэг, /хх-ийн 44-45 ху/, Гэрч Б.Атартулгын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2017 оны 09 сарын эхээр Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутаг дэвсгэрт хадлангийн бригад бууж байхаар нь очиж уулзахад Д.Ганбаяр нь манайхаас албан ёсны зөвшөөрөл аваагүй байсан. Тухайн үед Зүүнбүрэн сумын газрын даамалтай ярьсан байгаа гэсэн. Тэгэхээр нь би “зөвшөөрөлгүй хадаж болохгүй, гэхдээ та нар нэгэнт ийм хол газраас ирсэн юм чинь заагдсан газар хадлангаа хадаж болно” гэж хэлсэн. Гэрээг газрын даамал, байгаль орчны улсын байцаагч нар хадлан хийгч аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж засаг дарга гарын үсэг зурж баталгаажуулна гэсэн байгаа. Д.Ганбаяр албан ёсоор надтай гэрээ байгуулаагүй. Хэрэв гэрээ байгуулсан бол суманд газрын төлбөр гэж 75000 төгрөг тушаах ёстой. Хувь хүний орлогын албан татвар гэж 300000 төгрөг төлөх ёстой....” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 ху/, Гэрч О.Бат-Очирын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Газрын даамал Б.Золзаяа 500 боодол өвс хураан авсан талаар 2017 оны 09 сарын эхээр надад хэлж байсан...засаг даргын тамгын газарт албан ёсоор хүлээлгэж өгөөгүй. Одоо хаана байгааг мэдэхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 ху/, Гэрч Б.Наранжаргалын 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Энэ хүмүүс ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй төлбөр хураамж төлөөгүй. Хэрэв гэрээ хэлцэл хийгээд төлбөр хураамжаа төлсөн тохиолдолд надад хэлэх ёстой.хадлангийн газар ашигласны төлбөр нь орон нутгийн орлогын дансанд ордог юм....” гэх мэдүүлэг, /хх-ийн 58-59 ху/, Гэрч Г.Мөнх-Эрдэнийн 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2017 оны 09 сард манай хашаанд ЗИЛ-130 маркийн цэнхэр өнгийн авто машин чиргүүлтэй боодол өвс Б.Золзаяа буулгасан. Би тэр үед ямар учиртай өвс вэ гэж асуугаагүй. Б.Золзаяа л “танай хашаанд байж байг” гэж хэлсэн. Дараа нь 2017 оны 11 сард намайг байхгүйд Б.Золзаяа нь өөрөө хүрч ирээд аваад явсан байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 61 ху/, Гэрч Г.Чинсүхийн 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хушаат сумын газрын даамал Б.Золзаяагийн хэлсний дагуу өвсийг буулгасан. Б.Золзаяа нь анх намайг “Дарханд байж бай” гээд 2 хоног ямар нэгэн шийд гаргаагүй. Энэ хооронд өвсний эзэдтэй холбоо барих гээд чадаагүй. Тэгээд намайг “наад өвсөө Хушаат суманд багийн засаг даргын хашаанд буулга” гэхээр нь буулгасан. Би өвсийг буулгасны хариуд ямар 8 нэгэн мөнгө төгрөг аваагүй, төрийн албан хаагчийн шаардлагыг биелүүлсэн гэж бодож байна....” гэх мэдүүлэг, /хх-ийн 62-63 ху/, Гэрч Ч.Ганзоригийн 2018 оны 03 дугаар сарын 04-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2017 оны 09-р сарын 10-ны орчим хадлан хадах газраа очиход Төв аймгийн Батсүмбэр сумаас яваа гээд хадлангийн бүрэн салаа ирсэн байсан. Тэгээд тэр хүмүүст гэрээгээ үзүүлэхэд “Зүүнбүрэн сумын газрын даамалтай гэрээ хийсэн Хушаат сумтай гэрээ хийгээгүй” гэж хэлсэн. Тэгээд манай өвс хадах ёстой газар бараг байхгүй болсон болохоор “үлдсэн газраа би өөрөө хадаж өвсөө авна” гэтэл “бид танд хадаад өгьё” гээд дараа нь 300 боодол өвс өгсөн.....” гэх мэдүүлэг, /хх-ийн 65 ху/, Гэрч Б.Лхагвасүрэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Золзаяа гэх залуу зарын дагуу уулзаад боодлын өвс нийлүүлэх санал тавьсан. Тухайн санал нь боломжийн санал байсан тул 1 боодол өвсийг 4000 төгрөгөөр орон нутагт тээврийн хэрэгслээр авчрах гэрээ хийсэн. Гэрээнд заасны дагуу өвс бэлтгэх урьдчилгаанд 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг, харин гэрээ дүгнэж өвсөө хүлээж авсны дараа 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг Б.Золзяагийн 5045523433 тоот дансанд шилжүүлсэн....” гэх мэдүүлэг, /хх-ийн 169 ху/ Хохирогч О.Цогтбаярын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Энэ хэрэгт манай сумын газрын даамал ажилтай Ж.Болортуяа хохирогчоор оролцож байсан боловч ар гэрт нь ажил гараад байгаа учраас сумын Засаг дарга энэ хэрэгт намайг хохирогчоор оролцуулах шийдвэр гаргасан. Сумын нутаг дэвсгэрт хадлангийн үйл ажиллагаа явуулсан тохиолдолд газрын төлбөр, хүн амын орлогын албан татвар, хог хаягдлын хураамж авдаг. Газрын төлбөрийн Сэлэнгэ аймгийн Төрийн сангийн дансанд тушаадаг. Харин хүн амын орлогын албан татвар хог хаягдлын хураамжийг Хушаат сумын Орон нутгийн орлогын дансанд тушаах ёстой. Хог хаягдлын хураамжийг гэрээнд тодорхой тусгаж өгдөг. Манай сумын хувьд тогтмол 12000 төгрөг байдаг. Газрын төлбөр болон хувь хүний орлогын албан татварыг 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Засаг даргын зөвлөлийн хуралдааны 10 дугаар тэмдэглэл дээр тодорхой тусгасан байгаа. Миний хувьд хэргийн талаар мэдэх зүйл байхгүй учраас буруутай этгээдүүдээс газрын төлбөр болон хүн амын орлогын албан татвар хог хаягдлын хураамжийг тухайн онд тогтоосон хэмжээгээр нэхэмжилнэ...” /хх-ийн 2 хх-ийн 203 дугаар тал/ Хохирогч О.Мөнхбаярын 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Хадлангийн үйл ажиллагаа явуулсан тохиолдолд газрын төлбөрийг Сэлэнгэ аймгийн төрийн сангийн дансанд тушаадаг. Миний хувьд хэргийн талаар мэдэх зүйл байхгүй учраас буруутай этгээдүүдээс нэхэмжилнэ...” /хх-ийн 206 дугаар тал/ Гэрч Ч.Лхасүрэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Засаг дарга Д.Ганбаяр гэх хүн өмнө нь Төв аймгийн Батсүмбэр сумын засаг дарга байсан гэсэн 2017 оны 08 дугаар сарын сүүлээр ирж уулзаад 2017 оны 09 дүгээр сарын 01-ээс 10 дугаар сарын 01-ний хооронд хөдөө өвс хадах ажилд явах уу 700.000 төгрөгийн хөлстөйгөөр гэж хэлсэн. Би зөвшөөрөөд яг явах болохоороо аваад яваарай гэсэн. Ингээд би Д.Ганбаяр даргын пронтер маркийн авто машинд гэр ачаад хажуудаа эхнэрийг нь суулгаад Сэлэнгэ аймгийн Хушаат Зүүнбүрэн сумын нутгийн зааг байх Хоёр давааны ар гэх газраас өвс хадахаар болсон. Гэхдээ тэр газар нь Хушаат сумын газар юм байна лээ сүүлд энэ тухай мэдсэн. Бид нар өөрсдөө техник хэрэгслээ авч очсон байсан тул очоод 2-3 хоногт хадах газрынхаа бүх өвсийг хадаж дууссан ингээд хадсан өвсөө ачихаар Н.Наранцэцэг, Д.Ганбаяр нар яваад бид нар луу Дарханаас ачааны авто машин чиргүүлтэй нь явуулсан байсан. Би Г.Чинсүх гэдэг жолоочийн Зил-130 маркийн чиргүүлтэй автомашинд 506 боодол өвс ачсан, одоо тэр Н.Наранцэцэгт баримт нь байгаа байх би тухайн үедээ баримт бичиж явуулж байсан. Замдаа Г.Чинсүхийн байх ачсан өвснүүд нь очоогүй гээд сүүлдээ бөөн асуудал болоод байсан. Би угаасаа хадсан өвсөө тэдний явуулсан машинд ачсан болохоор надтай ямар нэгэн асуудал яриагүй, би сүүлд ойлгохдоо газрын татвар болон хадлангийнхаа хураамжийг төлөөгүй гээд Хушаат сумын газрын хүмүүс хураан авсан юм байна гэж ойлгосон. Одоо тухайн авто машины улсын дугаарыг нь санахгүй байна. Жолоочийн нэрийг бол Г.Чинсүх гэж байсан ДАА серитэй байсан харин дугаарыг нь хэлж мэдэхгүй байна. Яг миний санаж байгаагаар 506 боодол өвс ачсан байсан санагдаж байна. Угаасаа намайг хөлсөлсөн хүмүүс өвсөө ачуулахаар авто машин 9 явуулсан болохоор тэр ирсэн авто машин болон чиргүүл дээр тэр өвснүүдийг нь ачсан. Газрын тухайд Хушаат сумын газрын алба болох бусад хүмүүс ирж уулзаж байсан санагдаж байна харин хөлсний ажил хийж байгаа бид нар огт уулзаагүй харин захирал болон эздүүд нь өөрсдөө уулзаад гүйгээд байсан, юу ярьсаныг мэдэхгүй сонсоогүй. Бид нарыг хадлан хадах үед Н.Наранцэцэг, Д.Ганбаяр нар байхгүй байсан. Харин тэр нэг хар өнгийн Ланд унасан байсан залуугийн нэрийг сайн мэдэхгүй байна дарга л сайн мэдэх байх. Жолооч нартай үнэ хөлсийг Н.Наранцэцэг Д.Ганбаяр нар өөрсдөө тохирсон байх бидний хувьд мэдэх зүйл байхгүй. Даргын зааж өгсөн газраас газраас өвсийг нь хадсан өөр бусад асуудал огт оролцоогүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 207 дугаар тал/ Гэрч Н.Наранцэцэгийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр өвс хадсан газрынхаа хадлангийн талбайн төлбөр, хүн амын орлогын албан татвар, хогийн хураамжийг нь 2018 оны 08 дугаар сард төлж барагдууулсан. Сэлэнгэ аймгийн прокурорын газраас тухайн төлбөрүүдийг шүүх хуралдаанаас өмнө төлж барагдуулах талаар хэлсэн юм. 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр манай хадлангийн бригад дээр ажиллаж байсан Ч.Лхасүрэн нь 506 боодол өвсийг Г.Чинсүх гэдэг жолоочийн ТЧ963 улсын дугаартай чиргүүлтэй 2219 ДАХ улсын дугаартай Зил-130 маркийн тээврийн хэрэгсэлд ачуулан хүлээн авсан жолоочоор тухайн үед хөтлөгдөж байсан тэмдэглэлийн дэвтэрт гарын үсэг зуруулсан байна. Ч.Лхасүрэн хадлангийн ажил дуусаад тухайн хадлангийн ажлын үед өөрийн хөтлөж байсан ягаан хавтастай тэмдэглэлийн дэвтрийг надад хүлээлгэн өгсөн. Өвс ачуулаад гарах үед жолооч нарт падаан бичиг өгч байсан. Г.Чинсүхэд ачуулсан өвс ирээгүй учраас түүнд бичиж өгсөн падаан миний гарт ирээгүй. Г.Чинсүхэд өвс ачуулахаар өгсөн тээврийн хөлсний урьдчилгаа 450.000 төгрөг 506 боодол өвсний 2.024.000 төгрөгийг Б.Золзаяагаас нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 208- 209 дүгээр тал/ Гэрч Н.Наранцэцэгийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “... Урьд өгсөн мэдүүлэгтээ болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй ярьсан. Би Төв аймгийн Батсүмбэр суманд 1991 оноос хойш одоог хүртэл үхрийн аж ахуй эрхэлдэг. Жилийн жилд манайх үхэр малынхаа идэш, хадлан, өвс бэлтгэж хураах шаардлагатай байдаг. 2017 оны намрын цагаар Төв аймаг өвс, ургамал муутай хадлан хийх өвсгүй байсан учраас мал ахуйтай Д.Нарангарав гэж найзтайгаа хамтарч өвс ургамал сайн ургасан Сэлэнгэ аймгаас хадлангийн өвс 2017 оны 08 дугаар сарын дундуур бэлтгэхээр болж хадлангийн газар хайж нилээн явсаар Зүүнбүрэн сумын газрын даамал гэх залуу Ч.БатЭрдэнэтэй Д.Нарангарав бид хоёр уулзахад “....Хадлангийн газар хуваарилаад дууссан, нэг газар байгаа. Гэхдээ та хоёрт үзүүлье.” гэж хэлээд бид хоёрыг дагуулж Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг нэрийг нь мэдэхгүй газар очоод өвс бэлтгэх газар үзүүлээд бид хоёрт “энэ газар нь Хушаат Зүүнбүрэн сумын газрыг зааг байж магадгүй, хэрвээ өвс хадаж болохоор байвал та хоёртой эргээд холбогдъё...” гэж хэлээд бид хоёрын утасны дугаарыг аваад үлдсэн. Энэ явдлаас хойш 10 гаруй хоногийн дараа Ч.Бат-Эрдэнэ Д.Нарангарав руу залгаад “...нөгөө газраа өвс хадаж болно. Хадлангийн бригадаа аваад ирээ” гэж хэлэхээр нь бид хоёр 2018 оны 08 сүүлээр хадлангийн бригадаа аваад Зүүнбүрэн суманд Ч.Бат-Эрдэнийн өвс хадаж болохыг зөвшөөрсөн газарт нь очсон. Тухайн газар очоод удаагүй байтал Ч.Бат-Эрдэнэ ирээд Д.Нарангаравтай уулзаад явчихсаны дараа Д.Нарангарав надад хэлэхдээ “..Ч.Бат-Эрдэнэ гэрээгээ дараа хийгээрэй гэж байна. Газрын төлбөр 500.000 төгрөг өгчихлөө...” гэж хэлсэн. Би хажууд нь байгаагүй учраас юу ярьсан, 500000 төгрөг өгсөн авсан асуудлыг хараагүй. Ч.БатЭрдэнийг ирээд газрын төлбөр 500000 төгрөг аваад явсны дараагаар удалгүй тэр өдөртөө Хушаат сумын засаг дарга, орлогч дарга, багийн гэх албан тушаалтай хүмүүс ирээд “Энэ Зүүнбүрэн сумын газар биш, Хушаат сумын газар байгаа юм. Холоос ирсэн хүмүүс учраас гэрээгээ хийгээд өвсөө хадаад, сумын нөөц пондод өвс өгнө шүү...”гэсэн гэж хэлсэн. Хадлангаа хадаж, өвсөө Төв аймаг руу татах ажил эхэлж Дархан-Уул аймгаас хөлсний 4 ачааны машинтай тохироод тээврийн хөлсний урьдчилгаа мөнгийг даамал Б.Золзаяа “...манай Хушаатын нутгаас өвс зөвшөөрөлгүй хадлаа, та нар өвсийг манай гэрийн хашаанд буулга...” гэсэн шаардлага тавьсан. Сэлэнгэ аймгийн прокурорын зүгээс газрын төлбөрийг төл гэсэн шаардлагыг тавьсан учраас газрыг төлбөрийг нөхөж 2018 оны 08 дугаар сард Хушаат сумын Засаг даргын тамгын газарт газрын төлбөр, хогийн хураамж, хувь хүний орлогын албан татвар гээд 100000 гаруй мянган төгрөгийг төлсөн. Газрын хураамж баримт төлсөн хуулга надад байгаа. Ч.Бат-Эрдэнэ Д.Нарангарав бид хоёрт тухайн газар өвс хадаж болох газрыг зааж өгсөн. Бид хоёр эхэндээ Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэр гэж бодож байсан. Д.Нарангаравын 10 хэлснээр 500000 төгрөгийг газрыг төлбөр гэж бэлнээр өгсөн. Бид нарын тооцооллоор 5 машин 2500 боодол өвс бэлтгэсэн. 2500 боодол өвснөөс орон нутагт хүлээлгэж өгсөн өвс байхгүй. Харин Б.Золзаяа 510 боодол өвсийг авсан мөртлөө сумынхаа фондод оруулаагүй, хувьдаа ашигласан гэж бодож байгаа. Зүүнбүрэн сумын газрын даамал Ч.Бат-Эрдэнэ “газрын төлбөрөө төлчих, дараа нь гэрээ хийе” гэж хэлээд явсан. Хушаат сумын засаг дарга, орлогч дарга, багийн дарга нар нь өвсөө хадаад фондын өвс өгөөрөй, дараа гэрээ хийцгээе гэж хэлээд явсан учраас гэрээг шууд хийхээр бодолгүй ажлаа эхэлсэн. Д.Нарангарав бид хоёр Ч.Бат-Эрдэнийг танихгүй. Д.Нарангарав Д.Наран гэж таньдаг цагдаагаар дамжуулж Ч.БатЭрдэнэтэй холбогдуулсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 219 дүгээр тал/ Гэрч Б.Атартулгын 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Сум орон нутагт бизнесийн зорилгоор хадлан хийж байгаа тохиолдолд 1га газрын төлбөр нь 750 төгрөг, 1 боодол өвсөд 100 төгрөгөөр тооцож орлогын албан татвар оногдуулдаг. Газрын төлбөрийг Сэлэнгэ аймгийн Газрын албаны төрийн сан дахь данс руу тушаагддаг. Орлогын албан татвар буюу өвс бэлтгэсэн татварыг сумын төрийн дансанд тушаадаг юм. Хадлангийн газар олгохоос өмнө Хадлангийн талбайн ургацыг ажлын хэсэг гарч тодорхой аргачлалын дагуу тогтоодог. 2017 онд мкв 1-га газраас дунджаар 7 центээр тогтоосон. Аргачлал нь тухайн талбайн 1метр кв талбайн өвсийг хайчлан аваад чиг нь гаргасны дараа өвсний жингээр тогтоодог. Энэ аргачлалаар бодоод үзэхээр 1га талбайн дундаж 7 центээр буюу 700 кг ойролцоогоор 30 боодол өвс байна гэж тооцсон. Нэг боодол өвсний стандарт нь 25 кг байдаг боловч одоо нэг боодол өвс 22 кг жинтэй боогдож байгаа. Дээрхи аргачлалаар татварыг оногдуулж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 221 дүгээр тал/ Гэрч П.Баянтүмэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2012 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг төгссөн. 2012-2013 онд “Жаст-Ойл “ ХХК-нд нягтлан бодогч, 2013 оноос одоог хүртэл Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газарт гэрээт ажилтан, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга хийж байна. Би энэ хүмүүсийг огт танихгүй ямар нэгэн холбоо харилцаа байхгүй. Танайхаас ирсэн тогтоолын дагуу шинжээчээр ажиллахаар болсон тухайн мэргэжилтэн Э.Чинзолбоогоос сонссон одоогоор ажиллаж эхлээгүй байна. Харшлах шалтгаан нөхцөл байхгүй. Мөн хамтран ажиллаж харшлах зүйл үүсэхгүй тул шинжээчээр ажиллахад татгалзах зүйл алга байна. Мөн хамтран ажиллаж байгаа мэргэжилтнүүд маань ч харшлах шалтгаан нөхцөл ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 222 дүгээр тал/ Гэрч Э.Эрдэнэбаатарын 2019 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “..Би 2011 онд Монгол Улсын их сургуулийг төгссөн. 2011-2014 онд Ховд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт мэргэжилтэн ,сумын даамал, ахлах мэргэжилтэн хийж байсан. 2015 оноос Газар зохион байгуулалт геодизи зураг зүйн газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр ажиллаж байна. Би энэ хүмүүсийг огт танихгүй ямар нэгэн холбоо харилцаа байхгүй. Танайхаас ирүүлсэн тогтоолын дагуу шинжээчээр ажиллахаар болсон тухайн хэлтсийн дарга П.Баянтүмэнгээс сонсоод тушаалын төсөлтэй танилцсан. Ямар нэгэн харшлах шалтгаан нөхцөл байхгүй. Шинжээчийн багт орсон шинжээч нар бид ч гэсэн хоорондоо ямар нэгэн харшлах ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал байхгүй. Хуулийн дагуу шинжээчийн дүгнэлтийг гаргахад татгалзах зүйлгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 223 дугаар тал/ Гэрч Э.Чинзолбоогийн 2019 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “..Би 2017онд Орсын холбооны улсын Москва хотын Геодези зураг зүйн сургуулийг төгссөн. 2017 оны 08-10 дугаар сард “Инженер геодизи “ХХК-д менежер 2017 оны 10 дугаар сараас Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газарт гэрээт ажилтанаар ажиллаж байна. Би энэ хүмүүсийг огт танихгүй ямар нэгэн холбоо харилцаа байхгүй. Танайхаас ирүүлсэн тогтоолын дагуу шинжээчээр ажиллахаар болсон. Газрын даргын тушаалын дагуу шинжээчээр ажиллах гэж байна. Ямар нэгэн харшлах шалтгаан нөхцөл байхгүй. Шинжээчийн багт орсон шинжээч нар буюу хэлтсийн дарга П.Баянтүмэн, ахлах мэргэжилтэн Э.Эрдэнэбаатар нартай ямар нэгэн харшлах шалтгаан ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй. Хэрэгт холбогдсон хүмүүс болон бусад хүмүүстэй ч ялгаагүй харшлах шалтгаан нөхцөл үүсэхгүй. Хуулийн дагуу шинжээчийн дүгнэлтийг гаргахад татгалзах зүйлгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 224 дүгээр тал/ Гэрч Б.Атартулгын 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны 11 шатанд өгсөн: “..Иргэн Д.Нарангарав болон Д.Ганбаяр нар нь манай сумын 2 даваа буюу /Ямаатын даваа / гэх газраас өвс хадсан. Харин манай сумтай хадлангийн газар ашиглах гэрээ байгуулаагүй ямар нэгэн зөвшөөрөл аваагүй. Төлбөр төлөөгүй. Тэр үед Сэлэнгэ аймгийн Хушаат сумын газрын даамлаар ажиллаж байсан Б.Золзаяа нь зөвшөөрөлгүй хадлан хийсэн гэх Д.Нарангараваас “1 машин өвсийг замаас нь хураагаад авчихлаа” гэж надад мэдэгдэж байсан. Би Б.Золзаяад “зохих хууль, журмын дагуу улсын орлогод авах ажилгааг зохион байгуулаарай” гэж хэлсэн. Гэвч тухайн үед Б.Золзаяагийн хураасан гэх өвс улсын орлого болоогүй. Сүүлд сураг сонсож байхад өөрөө хураан авсан гэх өвсөө худалдан борлуулсан сураг сонсогдож байсан. Б.Золзаяа хэнээс хэзээ ямар хэмжээний өвс хураан авсан талаар баримт байхгүй. Мөн Б.Золзаяагаас сумын орлогод тушаасан өвс байхгүй. Б.Золзаяа нь 2017 онд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Газрын даамал буюу Төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллаж байсан учраас АТГ-т ХАСХОМ-ийг гарган өгч байсан....” гэх мэдүүлэг 3- р хх-ийн /хх-ийн 18 дугаар тал/ Хохирогч О.Цогтбаярын 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “..Хушаат сумын газрын даамлаар ажиллаж байсан Б.Золзаяа 2017 онд хууль бусаар буюу хадлан хадах газрын зөвшөөрөл авалгүйгээр хадлан хийсэн иргэдийн өвснөөс 1 машин өвсийг хурааж аваад сумын орлого болголгүйгээр худалдан борлуулсан гэж ойлгож байна. Б.Золзаяа хэнээс хэзээ ямар хэмжээний өвс хураан авсан талаар мэдэхгүй. Миний хувьд Засаг даргын шийдвэрээр энэ хэрэгт хохирогчоор оролцож байгаа. Гэрээ байгуулалгүйгээр Хушаат сумын нутаг дэвсгэрээс хадланг хадаж хохирол учруулсан тул тухайн хохирлыг нэхэмжлэхээр оролцож байгаа юм....” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 19 дүгээр тал/ Гэрч Б.Лхагвасүрэнгийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “.. 2017 онд Дархан-Уул аймгийн хэмжээнд маш их гандуу байсан учраас сумын аюулгүйн фондод өвс нөөцлөх зайлшгүй шаардлага гарсан. Мөн аймгийн Засаг даргын нөөц сангаас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд суманд хувиарлагдсан хөрөнгөөр өвсний нөөц бүрдүүлэх ажлыг хангах хүрээнд суманд хувиарлагдсан хөрөнгөөр өвсний нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулж аж ахуй нэгж иргэнтэй гэрээ байгуулан ажиллахыг сумын Засаг даргын зүгээс надад даалгаж захирамж гаргасан юм. Үүний дагуу өвс худалдан авах ажлыг би зохион байгуулсан. Тэр үед өвс олдохгүй байсан учраас Дархан хотын хэмжээнд зар харж байгаад өвс зарна гэсэн зарын дагуу холбогдож Б.Золзаяагаас өвс худалдан авахаар тохирсон. 2017оны 11 дүгээр сарын сүүлээр Б.Золзаяагаас 1 боодол өвсийг 6000 төгрөгөөр нийт 1000 боодол өвсийг Хонгор суманд тээвэрлэн авчираж өгөхөөр тохироод 6 сая төгрөгний гэрээг байгуулсан. Гэрээний дагуу холбогдох ажиллагаа явагдсан ямар учраас энэ асуудалыг шалгаж байгааг ойлгохгүй байна. Б.Золзаяа гэгчийг огт танихгүй. Тухайн үед иргэнээс өвс худалдан авсан Хушаат сумын газрын даамлаар ажиллаж байсаныг нь ч мэдэхгүй ...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 20 дүгээр тал/ Гэрч Н.Бурмаагийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “..2017 оны 11 дүгээр сарын дундуур Хонгор сумын Засаг даргын тамгын газраас аймгийн Засаг даргын нөөц сангаас өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах хүрээнд өвс, тэжээл нөөцлөхөөр 8 сая төгрөгний санхүүжилт өгөхөөр болсон мэдэгдсэн учраас өвс худалдан авахаар зарлал өгч мөн өвс худалдан зар, зарлал харж байгаад Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутаг дэвсгэрээс бэлтгэсэн уулын өвс зарна гэх зарын дагуу холбогдсон. Б.Золзаяа гэх залуу өөрийн биеэр Хонгор суманд дээр ирж 1000 боодол өвсийг тухайн үеийн зах зээлийн ханш буюу 6000 төгрөгөөр худалдан борлуулахаар гэрээ байгуулсан. Б.Золзаяаг гэрээ байгуулахад анх удаа харсан түүнээс хойш үлдэгдэл санхүүжилттэй авах гэж нэг удаа манай суманд дахин ирсэн. Б.Золзаяаг бид нар огт танихгүй. Одоо Б.Золзаяаг харвал танихгүй байх. Гэрээг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан. Аймгаас ирэх санхүүжилт удааширсан учраас цас орохоос өмнө өвсөө татаж авчруулахын тулд урьдчилгаа санхүүжилтийг сумын Засаг даргын нөөц сангаас авсан 2 сая төгрөгийг буцааж төвлөрүүлээд Сумын даргын захирамж гарсан юм. Б.Золзаяатай манай сумын Засаг даргын тамгын газрынхан ямар ч холбоогүй. Б.Золзаяа нь бид нарт танилцуулахдаа Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутаг дэвсгэрээс, уулнаас өөрөө бэлдсэн өвсөө худалдан борлуулж байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 21 дүгээр тал/ Шинжээчийн дүгнэлт 2019-10-11-ний өдрийн А/221 тоот: “...хадлан хадсан гэх газрууд нь 12 Сэлэнгэ аймгийн Хушаат сумын газар нутаг байна. ....1 га газрын суурь үнэлгээ нь 2.478,3 мянган төгрөг байна. ....өмнөх шинжээч Д.Алтантамихрын дүгнэлт үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /3-р хх-ийн 49-54 тал/ Гэрч Д.Ганбаярын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дахин өгсөн: “...Д.Нарангарав надад “...Ч.Бат-Эрдэнэ газрынхаа төлбөрийг нэхэээд байна. Надад 500.000 төгрөг байна.” Гэхээр нь би түүнд “....за ямар ч байсан 500.000 төгрөгөө өгчих, бид нар өвсөө хадаад дуусгая. Хэдий хэмжээний хадлан хадах, ямар хэмжэээний өвс авахаас шалтгаалаад мөнгийг нь тооцъё” гэж хэлсэн. Ингээд Д.Нарангарав Ч.Бат-Эрдэнэд 500.000 төгрөг өгөөд явуулсан юм...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 63-65 тал/ Хохирогч О.Цогбаярын 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн “....2018 оны 03 дугаар сард Н.Наранцэцэг нь Сэлэнгэ аймгийн хушаат сумын газар нутгаас хадлан хадсан 3 төрлийн татвараа төлж барагдуулсан байна. Иймд манай сумын зүгээс нэхэмжлэх зүйлгүй. Миний ойлгосноор Н.Наранцэцэг нь хэдийгээр гэрээгүйгээр тус сумын нутаг дэвсгэрээс хадлан хадсан хэдий ч гэлээ сумын удирдлагуудыг газар дээр нь очиж ажиллах үеэр хадлан хадах талаар ярилцаж түүний дагуу газрын даамалтай уулзсан байсан. Газрын даамал гэрээг байгуулан гэрээний хэрэгжилтийг хангуулж ажиллах ёстой. Газрын даамлын буруутай үйл ажиллагааны улмаас гэрээ байгуулж чадаагүй гэж ойлгож байгаа. Н.Наранцэцэгийг хууль бусаар өвс бэлтгэсэн гэж үзэх үндэслэлгүй байгаа тул өвсний үнийг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 66 тал/ Шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх-ийн 106-р ху/, шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, /хх-ийн 78-81-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 82-84-р ху/, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, /хх-ийн 194-195, 2-р хх-ийн 14-15, 63–р ху/, яллагдагчаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 196-199, 2-р хх-ийн 16-17,33,67-р ху, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, /хх-ийн 103-р ху/,гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 15-17-р ху/, шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийг ажилд томилох тухай тушаал, /хх-ийн 89-р ху/ газрын даамалын ажлын байр, албан тушаалын тодорхойлолт, /хх-ийн 90-94-р ху/, 500.000 төгрөгийг буцаан өгсөн баримт, /хх-ийн 61-р ху/, Шүүгдэгч Б.Золзаяагийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх-ийн 235-р ху/, шүүгдэгч Б.Золзаяад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, /хх-ийн 202-204-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /хх-ийн 205-208, 2-р хх-ийн 12-13,32, 66-р ху/, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, /хх-ийн 2-р хх-ийн 10-11, 64–р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол, /хх-ийн 179-р ху/, шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 182183-р ху/, шүүгдэгч, нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 86-87, 2-р хх-ийн 8-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, /хх-ийн 230-р ху/, хохирогч, шүүгдэгч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 236-238, 2-р хх-ийн 23, 26-27,69,71,72-р ху/, “Ашид билгүүн”ХХК-ны 1 боодол өвсөнд үнэлгээ тогтоосон туай дүгнэлт, /2-р хх-ийн 5-р ху/, Шүүгдэгч Д.Нарангаравын урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 234 тал/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэ нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын газрын даамлаар ажиллаж байхдаа 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хахууль өгөгч Д.Нарангаравын ашиг сонирхлын үүднээс Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрт хамаарна гэж Хушаат сумын нутаг дэвсгэрээс хадлан хадуулж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийн Д.Нарангараваас 500.000 төгрөгний хахууль авсан, Шүүгдэгч Д.Нарангарав нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу Сэлэнгэ аймгийн Хушаат сумын газар нутагт хадлан хадах зорилгоор Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын газрын даамал ажилтай Ч.Бат-Эрдэнэд гэрээ байгуулж өгөх асуудлыг зохицуулаад өг хэмээн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 500.000 төгрөгийг хахууль болгож 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр бэлнээр өгсөн, 13 Шүүгдэгч Б.Золзаяа нь Сэлэнгэ аймгийн Хушаат сумын газрын даамлаар ажиллаж байхдаа 2017 оны 09 дүгээр сард тус сумын нутаг дэвсгэрт гэрээгүйгээр өвс хадлан хадсан гэх шалтгаанаар иргэн Д.Нарангаравын бэлтгэсэн 1 машин өвсийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хураан авч улмаар худалдан борлуулж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэх гэмт хэргүүдэд тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ. Гэвч шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэ нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын газрын даамлаар ажиллах байхдаа 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хахууль өгөгч Д.Нарангаравын ашиг сонирхлын үүднээс Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрт хамаарна гэж Хушаат сумын нутаг дэвсгэрээс хадлан хадуулж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийн Д.Нарангараваас 500.000 төгрөгний хахууль авсан, Шүүгдэгч Д.Нарангарав нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу Сэлэнгэ аймгийн Хушаат сумын газар нутагт хадлан хадах зорилгоор Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын газрын даамал ажилтай Ч.Бат-Эрдэнэд гэрээ байгуулж өгөх асуудлыг зохицуулаад өг хэмээн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 500.000 төгрөгийг хахууль болгож 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр бэлнээр өгсөн гэх үйл баримтууд хавтаст хэрэгт цугларч ирсэн нотлох баримтуудаар нотлогдоогүй байна. Өөрөөр хэлбэл Ч.Бат-Эрдэнэ нь Д.Нарангараваас 500.000 төгрөгийг хахууль, шан харамж болгон аваагүй, Д.Нарангарав хахууль буюу шан харамж болгон өгөөгүй болох нь шүүгдэгч нарын шүүх хуралдааны шатанд өгсөн мэдүүлгүүд болон гэрч Н.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “....Ч.Бат-Эрдэнэ Д.Нарангарав бид хоёрт тухайн газар өвс хадаж болох газрыг зааж өгсөн. Бид хоёр эхэндээ Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэр гэж бодож байсан. Д.Нарангаравын хэлснээр 500.000 төгрөгийг газрыг төлбөр гэж бэлнээр өгсөн...” гэх, Д.Ганбаярын “...Д.Нарангарав надад “...Ч.Бат-Эрдэнэ газрынхаа төлбөрийг нэхээд байна. Надад 500.000 төгрөг байна.” гэхээр нь би түүнд “....за ямар ч байсан 500.000 төгрөгөө өгчих, бид нар өвсөө хадаад дуусгая. Хэдий хэмжээний хадлан хадах, ямар хэмжэээний өвс авахаас шалтгаалаад мөнгийг нь тооцъё” гэж хэлсэн. Ингээд Д.Нарангарав Ч.Бат-Эрдэнэд 500.000 төгрөг өгөөд явуулсан юм...” гэх, Хохирогч О.Цогбаярын “...Миний ойлгосноор Н.Наранцэцэг нь хэдийгээр гэрээгүйгээр тус сумын нутаг дэвсгэрээс хадлан хадсан хэдий ч гэлээ сумын удирдлагуудыг газар дээр нь очиж ажиллах үеэр хадлан хадах талаар ярилцаж түүний дагуу газрын даамалтай уулзсан байсан. Газрын даамал гэрээг байгуулан гэрээний хэрэгжилтийг хангуулж ажиллах ёстой. Газрын даамлын буруутай үйл ажиллагааны улмаас гэрээ байгуулж чадаагүй гэж ойлгож байгаа. Н.Наранцэцэгийг хууль бусаар өвс бэлтгэсэн гэж үзэх үндэслэлгүй байгаа тул өвсний үнийг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэ, Б.Золзаяа, Д.Нарангарав нарт холбогдуулан ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэн ирүүлэхдээ иргэн Д.Нарангаравт давуу байдал бий болгосон, Д.Нарангаравын бэлтгэсэн өвс гэх мэтээр үйл баримтыг тогтоож ирсэн нь мөн нотлогдохгүй, энэ өвсийг иргэн Н.Наранцэцэг, Д.Ганбаяр нар хадаж бэлтгэсэн, түүнийгээ машинд ачуулж авч явсан, ачуулж тээвэрлэх явцдаа 1 машин өвсөө алдсан зэрэг үйл баримтуудын талаар иргэн Н.Наранцэцэг Авилгатай тэмцэх газарт хандсан байгааг анхаарах нь зүйтэй. Иймд Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3-д зааснаар “..хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан...” гэж зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан “..Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах....” гэмт хэрэг болгон зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Харин шүүгдэгч Д.Нарангаравт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар “...өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгөх” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэв. Харин шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэ нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын газрын даамлаар ажиллаж байхдаа 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрт хамаарна гэж Хушаат сумын нутаг дэвсгэрээс хадлан хадуулж газрын төлбөр гэж 500.000 төгрөгийг авч өөртөө давуу байдал бий болгосон гэмт 14 хэрэгт, Шүүгдэгч Б.Золзаяа нь Сэлэнгэ аймгийн Хушаат сумын газрын даамлаар ажиллаж байхдаа 2017 оны 09 дүгээр сард тус сумын нутаг дэвсгэрт гэрээгүйгээр өвс хадсан гэх шалтгаанаар иргэн Н.Наранцэцэгийн бэлтгэсэн 1 машин өвсийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улмаар хураан авч өөртөө давуу байдлыг бий болгосон гэмт хэрэгт тус тус гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч нар, гэрч Н.Наранцэцэг, Д.Ганбаяр, Б.Атартулга, О.Бат-Очир, Ч.Лхасүрэн, Г.Чинсүх, Ч.Ганзориг, Г.Мөнх-Эрдэнэ нарын мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар бүрэн дүүрэн нотлогдсон байна. Тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ Ч.Бат-Эрдэнэ нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын тамгын газарт газрын даамлын, Б.Золзаяа нь Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын тамгын газарт газрын даамлын албан тушаалд тус тус ажиллаж байсан байна. Сумын засаг даргын тамгын газар дахь газрын даамлын албан тушаалын ангилал, зэрэглэл нь ТЗ-1-д хамаарч байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Төрийн албаны хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “...Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ..” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гээд 4.1.1-д “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан...” гэж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “....Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна...” гэж заасны дагуу Ч.Бат-Эрдэнэ, Б.Золзаяа нар нь төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд дээрхи хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд гэж үзэх нь зүйтэй байна. Түүнчлэн Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “...Энэ хуулийн 4.1-д заасан этгээд /цаашид “мэдүүлэг гаргагч” гэх/ хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах бөгөөд шаардлагатай тохиолдолд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо Авлигатай тэмцэх газрын саналыг үндэслэн хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах албан тушаалын жагсаалтыг батална...” гэж заасны дагуу Улсын Их Хурлын Хууль Зүйн Байнгын Хорооны 2014 оны 20 дугаар тогтоолын хавсралтын 2 дугаар заалтанд “...Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан улс төрийн, төрийн захиргааны болон төрийн тусгай, төрийн үйлчилгээний албаны дараах ангилал, зэрэглэлийн албан тушаалтнаас бусад албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргана...”,2.3-т “төрийн захиргааны албаны “ТЗ-1”-“ТЗ-5”-д хамаарах албан тушаалтан” гэж заасан нь эдгээр албан тушаалтнуудыг зөвхөн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахгүй байж болохыг тогтоосон нь шүүгдэгч нарыг төрийн албан хаагч биш гэж дүгнэн үзэх үндэслэл болохгүй юм. Сумын газрын даамал нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д заасан Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараах эрх хэмжээтэй байна: 23.4.1. сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг боловсруулах; 23.4.2. Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээний эхийг бэлтгэж, баталгаажуулах, эрхийн гэрчилгээ олгох; 23.4.3. эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх; 23.4.4. газрын мэдээллийн санг эрхлэх; 23.4.5. газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ногдуулж хураах” гэсэн хуулиар олгогдсон эрх хэмжээтэй байна. Гэвч шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэ, Б.Золзаяа нар нь хуулиар олгогдсон дээрх эрх хэмжээг хэтрүүлэн өөрсддөө давуу байдлыг бий болгосон үйл баримт хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ. Шүүхээс энэ хэрэгт хохирогчоор тогтоогдон мэдүүлэг өгсөн Ж.Болортуяа, О.Цогбаяр, О.Мөнхбаяр нарын мэдүүлгүүд, гэрч Н.Наранцэцэг, Д.Ганбаяр, Б.Атартулга, О.Бат-Очир, Ч.Лхасүрэн, Г.Чинсүх, Ч.Ганзориг, Г.Мөнх-Эрдэнэ болон бусад гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүдийг үнэн зөв гэж үзэв. 15 Учир нь: Эдгээр гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчсөн, оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй төдийгүй, эдгээр гэрчүүдийн дийлэнх нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа мэдүүлэг өгч дүгнэлт гаргасан байгааг дурьдав. Шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэ, Б.Золзаяа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1-д заасан “... Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах...” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцов. Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заагдсан гэмт хэргүүд нь Монгол улсын үндэсний аюулгүй байдал, нийтийн эрх ашгийн эсрэг гэмт хэргүүд бөгөөд эдгээр гэмт үйлдлүүдийн улмаас Төрийн болон нийтийн эрх ашиг хөндөгдөж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулдаг хор уршигтай болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэ, Б.Золзаяа нар нь гэм буруугийн талаар маргаантай байгаа, мөн Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас бодит учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн, Б.Золзаяа нь нөхөн төлөхөө илэрхийлсэн, тэдний хувийн байдал, төрийн албаны ажлаасаа халагдсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж улсын яллагчийн санал болгосон хорих ял шийтгэлийг хөнгөрүүлэн торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Ч.Бат-Эрдэнэ, Б.Золзаяа нарт оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 01 жилийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ч.Бат-Эрдэнэ, Б.Золзаяа нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15000 төгрөгийг нэг хоногтой тооцож хорих ялаар солихыг анхааруулав. Шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэ нь манай сумын нутаг дэвсгэр гэж төөрөлдүүлэн хадлан хадуулж улмаар Д.Нарангараваас “гэрээ хийж өгнө” гээд 2017 оны 08-р сарын 28-ны өдөр 500.000 төгрөг авч, уг гэрээг хийж өгөхгүй хохироож 2018 оны 06-р сарын 13-нд буцаан өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. Мөн шүүгдэгч Б.Золзаяа нь иргэний хариуцагч Н.Наранцэцэгийн 506 боодол өвсийг ямар нэгэн эрх зүйн баримт бичиг үйлдэлгүй, эрх мэдлээ хэтрүүлэн хураан авч өөртөө давуу байдлыг бий болгоод зогсохгүй, 2017 оны 11 дүгээр сарын сүүлчээр Хушаат сумын газрын даамлын ажлаа өгсний дараа уг өвсийг очиж аван Дархан-Уул аймгийн өвсний фондод худалдсан болох нь гэрч Б.Лхагвасүрэн, Н.Бурмаа нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон байна. Энэ хэрэгт анх гомдол мэдээлэл гаргаж байсан гэрч Н.Наранцэцэг нь хохирогчоор тогтоогдсон зүйл байхгүй бөгөөд иргэний хариуцагчаар тогтоогдож газрын төлбөр, хураамж, татвар, хогны мөнгө зэргийг төлж барагдуулсан болох нь хохирогч О.Цогбаяр, О.Мөнхбаяр нарын мэдүүлэг болон банкны мөнгө тушаасан баримтуудаар тогтоогдож байна. Харин иргэний хариуцагч Н.Наранцэцэг нь шүүгдэгч Б.Золзаяагаас 2.700.000 төгрөг нэхэмжилснийг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэв. Учир нь: гэрч Н.Наранцэцэгийг энэхүү хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоодоогүй тул шүүгдэгчээс төлбөр гаргуулан иргэний хариуцагчид олгох боломжгүй байдал бий болжээ. Иймд энэ хэрэгт гэм буруутайд тогтоогдсон Б.Золзаяагаас өөрч учирсан хохирлоо Н.Наранцэцэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав. Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэхүү шүүх 16 хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Өөлд овогт Дамбын Нарангаравт аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1,2-д заасныг журамлан шүүгдэгч Тангадын тав овогт Чойжилжавын Бат-Эрдэнэд Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Тангадын тав овогт Чойжилжавын Бат-Эрдэнэ, Буурагчин овогт Баасандоржийн Золзаяа нарыг мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.
4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Тангадын тав овогт Чойжилжавын Бат-Эрдэнэ, Буурагчин овогт Баасандоржийн Золзаяа нарын төрийн албанд томилогдох эрхийг тус тус 03 жилийн хугацаагаар хасч, тус бүрт 6000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Ч.Бат-Эрдэнэ, Б.Золзаяа нарт оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 01 жилийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ч.Бат-Эрдэнэ, Б.Золзаяа нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15000 төгрөгийг нэг хоногтой тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
7.Ялтан Ч.Бат-Эрдэнэ, Б.Золзаяа, шүүгдэгч Д.Нарангарав нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар иргэний хариуцагч Н.Наранцэцэгийн нэхэмжилсэн 2.700.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
9.Ялтан Ч.Бат-Эрдэнэ, Б.Золзаяа, шүүгдэгч Д.Нарангарав нарт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ