| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2016/0312/И |
| Дугаар | 344 |
| Огноо | 2016-12-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 344
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Хаан банкны Замын-Үүд салбарын /утас 70527375/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 4-р хэсэг Захиргааны 14-р байрны 07 тоотод оршин суух Боржигон овогт Хүрэлхүүгийн Одхүү /РД: ЕО87110474 yтас: 96657999/,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 4-р хэсэг Захиргааны 14-р байрны 07 тоотод оршин суух Боржигон овогт Болдын Эрдэнэтуяа /РД: ФА87052764/ нарт холбогдох,
“Зээл, зээлийн хүү нийт 8,327,882.22 төгрөг” гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Замын-Үүд салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Х.Одхүү, Б.Эрдэнэтуяа нар нь 2013 оны 12-р сарын 04-ний өдөр БГҮ/1250/13 тоот зээлийн гэрээ байгуулан 30,000,000 /гучин сая/ төгрөгийн зээлийг жилийн 30 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар Өрхийн зээлийн бүтээгдэхүүнээр авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.3 дугаар зүйлийн 2.3.1 дэхь хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 2,697,893.3 төгрөг зээлийн хүүгийн төлбөрт 24,352,533.40 төгрөг, зээлийн хүүгийн төлбарт 10,137,244.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 20,932.50 төгрөг, нийт 34,510,730 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг сар бүр 1-5 хүртэлх хоногоор хугацаа хэтрүүлэн төлдөг ба өнөөдрийн байдлаар хугацаандаа төлөөгүй хугацаа хэтэрч 495 хоног зээлийн гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Одоо уг зээлийн үлдэгдэл болох 8,288,891.63 төгрөгийг зээлдэгч Х.Одхүү, Б.Эрдэнэтуяа нараар төлүүлэхээр нэхэмжилж байна. Үүнд үндсэн зээлийн төлбөр 5,647,446.60 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,270,538.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 409,897.32 төгрөг, нийт төлбөр 8,327,882.22 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэсувд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Зээлдэгч Х.Одхүүгийн шүүхэд гаргаж өгсөн тайлбартай таницлаа. Х.Одхүү нь хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Эрдэнэтуяаг хариуцагчаас чөлөөлж банкнаас нэхэмжилж буй 8,327,882.22 төгрөгийг дангаар хариуцан төлөхөө хүлээн зөвшөөрсөн талаар хариу тайлбартаа тусгасан байна. Иймд нэхэмжлэгч байгууллагын зүгээс уг гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан хэлбэрээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Х.Одхүү нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Х.Одхүү миний бие нь Хаан банкны гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Уг нэхэмжлэлд хамтран хариуцагчаар татагдсан Болд овогтой Эрдэнэтуяагаас 2014 оны 01 дүгээр сараас эхлэн тусдаа амьдарч байгаа. Энэ хүн нь Замын-Үүд суманд оршин суудаггүй хаана амьдарч байгааг нь мэдэхгүй, холбоо бариагүй удаж байгаа учир Х.Одхүү миний бие нь Хаан банкнаас авсан зээлийн үлдэгдэл 8,327,882.22 төгрөгийг бүрэн хариуцаж төлнө. Уг зээлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Зээлийн 8,327,882.22 төгрөгийг бүрэн төлж барагдуулна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Замын-Үүд салбар нь хариуцагч Х.Одхүү, Б.Эрдэнэтуяа нарт холбогдуулан зээл, зээлийн хүү нийт 8,327,882.22 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч хариуцагч Х.Одхүү, Б.Эрдэнэтуяа нарт холбогдуулан зээл, зээлийн хүү нэхэмжилсэн боловч хариуцагч Б.Эрдэнэтуяагаас татгалзсан. Хариуцагч Х.Одхүү нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбар ирүүлсэн, уг тайлбарыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн тухай тайлбарыг шүүхэд гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгч Хаан банкны Замын-Үүд салбар нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148,196 төгрөгний 50 хувь болох 74,098.05 төгрөгийг төрийн сангаас, тэмдэгтийн хураамж 50 хувь болох 74,098.05 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хаан банкны Замын-Үүд салбарын нэхэмжлэлийн шаардлага 8,327,882.22 төгрөгийг хариуцагч Х.Одхүү нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Төрийн банкны 061400941 тоот дансанд төлсөн 148,196.11 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 74,098.05 төгрөг, хариуцагч Х.Одхүүгээс 74,098.05 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Замын-Үүд салбарт олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ