Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 138/ШШ2016/01137

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг би, *******т холбогдох дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 109060 төгрөг гаргуулах тухай “Өв тэгш эрх” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийг 2016 оны 11 сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Хэрлэн сумын 4 дүгээр баг, 16 дугаар  байрны подвальд байрлах  “Өв тэгш эрх” Сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Сууц өмчлөгчдийн холбоо нь Монгол Улсын Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Сууц өмчлөгдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиудад заасны дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Хэрлэн сумын 9 дүгээр багийн харьяа орон сууцны байруудыг хариуцан ажилладаг. Манай сууц өмчлөгчдийн холбоонд сууц өмчлөгчид нь сар бүр дундын өмчлөлийн эд зүйлийн  засвар үйлчилгээний сангийн төлбөрт зориулан төлбөр төлдөг ба  Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р баг 46-18  тоотод оршин суух  ******* нь төлбөрийн мэдэгдэх хуудас авсан боловч төлбөрөө төлөхгүй байгаа тул  төлбөрөө гаргуулан авахаар нэхэмжлэл гаргаж байна.

 Иймд *******аас 2015 оны төлбөрийн үлдэгдэл 28700 төгрөг, 2016 онд төлөх ёстой 68880 төгрөг, нийт 109060 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Хэрлэн сумын 4 дүгээр баг, 16 дугаар  байрны подвальд байрлах  “Өв тэгш эрх” Сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хэрлэн сумын 9 дүгээр баг 46 дугаар байрны 18 тоотод оршин суух ******* нь 2016 оны 11 сарын 21-ний өдөр 109060 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.

         ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Өв тэгш эрх” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч *******т холбогдох дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 109060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжилсэн мөнгөн төлбөрийг төлж барагдуулсан гэсэн шалтгаанаар нэхэмжлэлээсээ татгалзсан тухай бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч “Өв тэгш эрх” Сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 109060 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4550 төгрөгийн тавин хувь болох 2275 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 2275 төгрөгийг нэхэмжлэгч “Өв тэгш эрх” Сууц өмчлөгчдийн холбоонд буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

            

 

ШҮҮГЧ                      Ш.АЛТАНЦЭЦЭГ