| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2016/00298/И |
| Дугаар | 146/ШШ2016/00301 |
| Огноо | 2016-12-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 146/ШШ2016/00301
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Зүүнбаян-Улаан сум, 3 дугаар баг, Цохиот 3-29 тоотод оршин суух Дэнзэндарь овогтой Насанбуянгийн Сайнбаярын /РД:ЙИ92110113/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймаг, Есөнзүйл сум, 2 дугаар баг, Рашаантын 2-5 тоотод оршин суух А.Төмөрчөдөрт холбогдох,
1 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Сайнбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:
2016 оны 05 дугаар сард А.Төмөрчөдөрт Nissan skyline маркийн авто машиныг 2 500 000 төгрөгөөр үнэлэн зарсан болно. Төлбөр болох 2 500 000 төгрөгөөс 1 000 000 төгрөг бэлнээр авч үлдэгдэл төлбөр болох 1 500 000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан боловч одоог хүртэл төлбөр барагдуулахгүй байгаа учир миний үлдэгдэл төлбөр болох 1 500 000 төгрөгийг А.Төмөрчөдөрөөс гаргуулж өгнө үү ... Миний бие Н.Сайнбаяр нь иргэн А.Төмөрчөдөрөөс авлага болох 1 500 000 төгрөгийг 2016 оны 10 сард нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Сайнбаяр нь хариуцагч А.Төмөрчөдөрт холбогдуулан 1 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74,2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Сайнбаяр нь хариуцагч А.Төмөрчөдөрт холбогдох 1 500 000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39 000 /гучин есөн мянган/ төгрөгийн 50 хувь болох 19 500 /арван есөн мянга таван зуун/ төгрөгийг орон нутгийн төвлөрсөн төсвийн 555645811 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 19 500 /арван есөн мянга есөн зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.САРАНТУЯА