Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 009

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Л-гийн Мд холбогдох эрүүгийн 19100 2315 0826 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Пүрэвтогтох, шүүгдэгч Л.М, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Боорчи шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Л-гийн М /РД:/,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Л.М нь Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 2 дугаар гудамжны 36 тоотод БНХАУ-ын иргэн Г.Эээс хххх архи нэхэж нүүрэн тус газар нь гараараа цохиж, биед нь баруун нүдний ухархайн дотор, доод хана, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, баруун нүдний алимны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, үүдэн доод баруун 1, 2-р, зүүн 1, 2-р шүдний сулрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Л.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Хохирогч Г.Эээс хххх манай хөрш айлын хүн. Тухайн өдөр тэднийд  БНХАУ-ын иргэдийн хамт чанга чанга дуугаар ярьж байсан тул би “хүүхэд унтаж байна, чимээгүй бай” гэж хэлсэн. Гэтэл хохирогч намайг гэрээсээ гар гэж хөөж, үгэнд орохгүй байсан тул би түүний нүүрэн тус газар 2 удаа алгадсан. Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгт гэмшиж байна. Эмчилгээний зардал төлбөрийг нь төлсөн байгаа. Гэм буруугаа ойлгож, гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,

Эрүүгийн 19100 2315 0826 дугаартай хэргээс:

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Эийн хохирогчоор өгсөн:

“...2019 оны 9 сарын 30-ны өдрийн үдээс хойш гэртээ найз Ма, Ванжуган нарын хамт 0.5 литрийн архийг юм ярингаа уугаад сууж байхад 14 цагийн үед манайд зүс таних М согтуу орж ирсэн. Тэгээд надаас “архи байна уу” гэхээр нь би “байхгүй ээ, чи гэртээ харьж амар” гээд гэрээс гаргасан. Тэгэхэд хашаан дотор байхад М нь надаас мөнгө нэхэхээр нь би “байхгүй ээ, албатай юм уу” гэхэд тэрээр “чи яасан том юм бэ” гээд гараараа нүүр рүү цохиж эхэлсэн. Тэгээд намайг газар унасан байхад дээрээс өшиглөөд байсан. Намайг зодож байгаад М яваад өгсөн.

М эхлээд гараараа нүүр рүү 3 удаа цохисон, тэгээд нүүр рүү 1 удаа, толгой руу 1 удаа өшиглөсөн. Би Мг цохиж зодоогүй. Би тухайн үед халамцуу байсан. Манай найз Ма эрүүл байсан, Ванжуган ч эрүүл байсан. Ер нь архиа дөнгөж задлаад л байж байсан, харин М согтуу байсан.

Болсон асуудлыг гэр дотроос манай 2 найз харсан. Надад учирсан гэмтлүүдийг М учруулсан. Би гомдолтой байна. Би түүнд хуулийн хариуцлага хүлээлгэмээр байна. Миний эмчилгээний зардалд 400.000 төгрөг гарсан бөгөөд би түүнийг Мгээс гаргуулж авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. ” гэсэн мэдүүлэг /хэргийн 22-23х/,

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Баасансүрэнгийн гэрчээр өгсөн:

“...2019 оны 9 сарын 30-ны өдрийн 13 цагийн үед би гэрээсээ гарч Нарантуул зах руу бараандаа явсан. Энэ үед манай нөхөр Г.Э болон түүний найзууд Ма, Ванжуган нар манай гэрт хоол хийгээд үлдсэн. Тэгтэл 15 цагийн үед над руу нөхөр маань залгаж “хажуу хашааны М намайг зодчихоод явчихлаа, хүрээд ир” гэхээр нь би “за, орой очъё” гээд 20 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд нөхрийн зүүн нүд нь хавдаад, юм харахгүй байсан ба шүднүүд нь хөдөлсөн байсан, мөн зүүн шанаа нь битүү хавдартай байсан. Тэгээд л цагдаад хандсан. М нөхөрөөс маань архи нэхэж, ганцаараа зодсон гэж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 25х/,

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ма Вэйпингийн гэрчээр өгсөн:

“...2019 оны 9 сарын 30-ны өдөр найз Г.Эийнд найз Ванжуганы хамт хоол идэх гэж очсон. Тэгээд тэднийд хоол идээд сууж байхад согтуу нэг хүн орж ирсэн. Ингээд тэр согтуу залуу Г.Эийг “архи өг, тамхи өг” гээд байсан. Тэгэхэд Г.Э тэр залууд архи хундагалж өгсөн бөгөөд “тамхи байна уу” гэж асуухаар нь “байхгүй” гээд Г.Э тэр залуугийн хамт гэрээс гарсан. Тэгээд удалгүй гэрийнх нь цонхоор харахад Г.Э нь газар суугаад, хамарнаас нь цус гараад хүнд зодуулсан байсан. Тэгэхээр нь би Ванжуганы хамт гэрээс гарахад Г.Э “нөгөө гэрт орж ирсэн согтуу залууд зодуулчихлаа” гэж хэлсэн. Ингээд удалгүй Ванжуган бид хоёр тэдний гэрээс явсан. Би зодож байхыг бол яг хараагүй, зодсоных нь дараа л Г.Эийг харсан. Одоо Ванжуган Монголд байхгүй, Хятад руу явсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 26х/,

4. ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 11941 дугаартай:

1. Г.Э-н биед баруун нүдний ухархайн дотор, доод хана, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, баруун нүдний алимны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, үүдэн доод баруун, 1, 2-р, зүүн 1, 2-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.

5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөл үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 33х/,

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Л.Мгийн яллагдагчаар өгсөн:

“...Би яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би 2019 оны 9 сарын 30-ны өдөр гэртээ 0.33 литрийн архи уучихаад хажуу хөрш Г.Эийн гэрт ороход тэднийд 4-5 хужаа байсан. Тэгээд юм яриад байж байхад Г.Э нь намайг “гэрээс гэр, би чухал ажил ярьж байна” гэсэн. Тэгэхээр нь би Г.Эийн хамт гэрээс нь гараад, түүнд хандан “чи хэзээ ийм болсон юм бэ” гээд түүний нүүр рүү 2 удаа алгадсан. Тэгээд л хашаанаас гараад явсан. Маргааш нь Г.Эийн эхнэр Баасансүрэн “чи манай нөхрийн шүдийг гэмтээчихсэн байна” гэхээр нь тэдний хамт эмнэлгээр явсан бөгөөд эмчилгээний зардалд нь 500.000 төгрөг өгсөн. Би Г.Эийн нүүр рүү 2 удаа алгадсан. Г.Э намайг цохиж зодоогүй. Тухайн асуудал болоход Г.Э бид хоёр гадаа байсан, харин Г.Эийн гэрт хэдэн хужаа нар байсан. Би тухайн үед халамцуу байсан.

Миний өөдөөс томроод намайг хөөгөөд байхаар нь л миний уур хүрсэн юм. Би түүний шүдээ үзүүлсэн эмнэлэгт нь 250.000 төгрөгийг бэлнээр өгсөн, мөн түүний эхнэр Баасансүрэнгийн данс руу 350.000 төгрөгийг эмчилгээний зардал гэж шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 41х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Х.Оюунгэрэл /хэргийн 29х/, гэрч Б.Эрдэнэчулуун /хэргийн 31х/ нарын мэдүүлэг, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 44х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 46х/, УБТЗ-ын Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны харъяа Улаанбаатар хот дахь Цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн тодорхойлолт /хэргийн 67х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.Мгийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Л.М нь 2019 оны 09 сарын 30-ны өдрийн 14 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 2 дугаар гудамжны 36 тоотод БНХАУ-ын иргэн Г.Эээс архи, тамхи нэхэж, улмаар Г.Э нь “бид ажилтай байна, гэртээ харь” гэж хэлэхэд нь “гэрээс хөөлөө, чи ямар том болсон юм бэ” гэж үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодон биед нь “...баруун нүдний ухархайн дотор, доод хана, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, баруун нүдний алимны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, үүдэн доод баруун 1, 2-р, зүүн 1, 2-р шүдний сулрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол  учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан:

- хохирогч Г.Эийн: “...2019 оны 9 сарын 30-ны өдрийн үдээс хойш гэртээ найз Ма, Ванжуган нарын хамт 0.5 литрийн архийг юм ярингаа уугаад сууж байхад 14 цагийн үед манайд зүс таних М согтуу орж ирсэн. Тэгээд надаас “архи байна уу” гэхээр нь би “байхгүй ээ, чи гэртээ харьж амар” гээд гэрээс гаргасан. Тэгэхэд хашаан дотор байхад М нь надаас мөнгө нэхэхээр нь би “байхгүй ээ, албатай юм уу” гэхэд тэрээр “чи яасан том юм бэ” гээд гараараа нүүр рүү цохиж эхэлсэн. Тэгээд намайг газар унасан байхад дээрээс өшиглөөд байсан. Намайг зодож байгаад М яваад өгсөн.

- гэрч Ц.Баасансүрэнгийн: “...2019 оны 9 сарын 30-ны өдрийн 13 цагийн үед би гэрээсээ гарч Нарантуул зах руу бараандаа явсан. Энэ үед манай нөхөр Г.Э болон түүний найзууд Ма, Ванжуган нар манай гэрт хоол хийгээд үлдсэн. Тэгтэл 15 цагийн үед над руу нөхөр маань залгаж “хажуу хашааны М намайг зодчихоод явчихлаа, хүрээд ир” гэхээр нь би “за, орой очъё” гэсэн. Ингээд 20 цаг өнгөрч байхад гэртээ иртэл нөхрийн зүүн нүд нь хавдаад, юм харахгүй байсан ба шүднүүд нь хөдөлсөн байсан, мөн зүүн шанаа нь битүү хавдартай байсан. Тэгээд л цагдаад хандсан. М нөхөрөөс маань архи нэхэж, ганцаараа зодсонгэж байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 25х/,

- гэрч Ма Вэйпингийн: “...2019 оны 9 сарын 30-ны өдөр найз Г.Эийнд найз Ванжуганы хамт хоол идэх гэж очсон. Тэгээд тэднийд хоол идээд сууж байхад согтуу нэг хүн орж ирсэн. Ингээд тэр согтуу залуу Г.Эийг “архи өг, тамхи өг” гээд байсан. Тэгэхэд Г.Э тэр залууд архи хундагалж өгсөн бөгөөд “тамхи байна уу” гэж асуухаар нь “байхгүй” гээд Г.Э тэр залуугийн хамт гэрээс гарсан. Тэгээд удалгүй гэрийнх нь цонхоор харахад Г.Э нь газар суугаад, хамарнаас нь цус гараад хүнд зодуулсан байсан. Тэгэхээр нь би Ванжуганы хамт гэрээс гарахад Г.Э “нөгөө гэрт орж ирсэн согтуу залууд зодуулчихлаа” гэж хэлсэн. Ингээд удалгүй Ванжуган бид хоёр тэдний гэрээс явсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 26х/,

- ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “...GE. SHENG-н биед баруун нүдний ухархайн дотор, доод хана, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, баруун нүдний алимны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, үүдэн доод баруун, 1, 2-р, зүүн 1, 2-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй, уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөл үүссэн байх боломжтой.” гэсэн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 11941 дугаартай дүгнэлт /хэргийн 33х/,

- шүүгдэгч Л.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн 41х/ нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

Хэргийн хохирогч Г.Эийн биед учирсан шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан “...баруун нүдний ухархайн дотор, доод хана, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, баруун нүдний алимны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, үүдэн доод баруун, 1, 2-р, зүүн 1, 2-р шүдний сулрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч О.М түүний нүүрэн тус газар гараараа цохиж зодсоноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл /хөнгөн хохирол/ учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Хан-Уул дүүргийн прокуророос Л.Мгийн дээрх гэмт үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон ба шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй байна.

Түүнчлэн прокурорын яллах дүгнэлтийн “Тогтоох” хэсэгт тухайн гэмт хэрэг хэзээ гарсан цаг хугацааны талаар дүгнэлт зөрчилтэй хэдий ч шүүх хуралдаанд хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан, хэрэгт авагдсан хохирогч Г.Э /хэргийн 22-23х/, гэрч Ц.Баасансүрэн /хэргийн 25х/, Ма Вэйпин /хэргийн 26х/нарын мэдүүлэг болон шүүгдэгч Л.Мгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг баримтаас дүгнэлт хийхэд “тухайн гэмт хэрэг нь 2019 оны 09 сарын 30-ны өдрийн 14 цагийн орчимд гарсан байна.” гэж дүгнэх үндэслэл тогтоогдсон байна.

Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Л.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,

мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хохирогч Г.Эийн биед учирсан “...баруун нүдний ухархайн дотор, доод хана, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, баруун нүдний алимны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, үүдэн доод баруун, 1, 2-р, зүүн 1, 2-р шүдний сулрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхдээ холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсаны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.    

Хэргийн шүүгдэгч Л.М нь өөрийн дансаар /Хаан банкны 5041220046 тоот/ дамжуулан хохирогч Г.Эийн эмчилгээний болон бусад зардалд /харьцсан данс 503351225 тоот/ 2019 оны 10 сарын 07-ны өдөр 250.000 төгрөг, 2019 оны 10 сарын 02-ны өдөр 250.000 төгрөг тус тус нөхөн төлсөн нь хэрэгт авагдсан бэлэн мөнгөний орлогын баримт /хэргийн 17х/, Хаан банкны депозит дансны гүйлгээний хуулга баримт /хэргийн 19х/  болон хохирогч Г.Эийн “...миний эмчилгээний зардалд 400.000 төгрөг гарсан бөгөөд би түүнийг Мгээс гаргуулж авсан, одоо нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх  мэдүүлэг /хэргийн 22-23х/ баримтаар тус тус нотлогдсон байна.

Иймд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Л.Мгээс гаргуулах төлбөргүй гэж дүгнэв.    

Шүүгдэгч Л.М нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад “ЦЕГ-ийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэгдсэн /хэргийн 46х/ баримттай байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас шууд учирсан үр дагавар буюу хор уршгийг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.     

Шүүгдэгч Л.Мг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас шууд учирсан үр дагавар буюу хор уршгийг нөхөн төлснийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч Г.Э нь “хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэснийг болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг тус тус харгалзан Л.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт Л.М нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлс үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Э нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тусшийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй.           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                    

                                                             ТОГТООХ нь:

1. Х овогт Л-гийн Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Мд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.М нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт Л.М нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хүраагдаж ирсэн эд зүйлс үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Э нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Л.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.БАЗАРХАНД