Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 414

 

                                 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ц.Ц нь 22 430 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа багасган 13 800 000 төгрөгийг хариуцагч Р.Б нэхэмжлэхээр болж, хариуцагч Р.Б нь 13 800 000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6 Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Ц улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 13 800 000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 226 950 төгрөгийн тал хувь 113 475 төгрөгийг хариуцагч Р.Б гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

        

 

             

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                    Д.НАРАНЦЭЦЭГ