Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2015 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 417

 

                                   

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч З.А нь Айраг сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны Б/20 тоот тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг дурьдсугай.

2.Ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин нийт 1 000 000 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгүүлэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнийг хариуцагчийн төлөөлөгч  Н.Л хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

        

 

             

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                    Д.НАРАНЦЭЦЭГ