| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 136/2016/00466/и |
| Дугаар | 427 |
| Огноо | 2016-12-09 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 427
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Н хэлтсийн нэхэмжлэлтэй,
Г.Ц эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Г.М, нарийн бичгийн дарга У.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Н хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г. Ц нь цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгохдоо Цагдаагийн ерөнхий газрын даргын 2000 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 56 дугаартай тушаалын “сахилгын шийтгэлээр халсан” гэснийг “өвчний учир” гэж өөрчлөн засварласан нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 23 дугаар зүйлийн 23.1 дэх заалтуудыг зөрчиж, цэргийн алба хаасны тэтгэврийн эрх хуурамчаар үүсгэсэн нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 02 тоот актаар тогтоогдсон. Актын төлбөрийн үлдэгдэл 1 146 557 төгрөгийг барагдуулахгүй, хаягтаа байрладаггүй болно. Г.Ц нь актаар тогтоогдсон төлбөрөө барагдуулдаггүй, мөн оршин суугаа хаягтаа бүртгэлгүй болох нь тус багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон. Энэхүү актын төлбөрийн үлдэгдлийг Г.Ц нэхэмжлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч оршин суугаа газар нь тодорхойгүй байгаа тул Г.Ц эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газраас Дорноговь аймгийн Н хэлтэст шалгалт хийх үед нийгмийн даатгалын сангаас цэргийн тэтгэвэр авагч Г.Ц тэтгэврийн материалд зөрчил илэрч, улсын байцаагчийн 3 246 557 төгрөгийн акт тогтоогдсоныг тухайн үед Г.Ц нь төлж барагдуулж байгаад, 2014 оноос огт төлж барагдуулаагүй. Үлдэгдэл 1 146 557 төгрөгийг төлүүлэхээр Г.Ц холбогдох гэсэн боловч чадаагүй, сураггүй болсон тул шүүхэд хандаж эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан юм гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Н хэлтэс нь Г.Ц эрэн суралжлуулахаар хүсэлт гаргажээ.
Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Байнга оршин суугаа хаягийн тодорхойлолтод хариуцагч Г.Ц нь Дорноговь аймаг, * тоотод оршин суух бүртгэлтэй боловч хариуцагч нь уг хаягт бүртгэлгүй болох нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 6-р багийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1255 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.
Иймд хариуцагч * овогт Г. Ц эрэн сурвалжлуулах ажиллагааг гүйцэтгэхийг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хариуцагч болох * овогт Г. Ц нь * регистрын дугаартай болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч болох * овогт Г. Ц / */-г эрэн сурвалжлуулсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Ц эрэн сурвалжлуулах ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Дорноговь аймгийн Н хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан согсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ