Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 0246

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч А.Нарантуяа би

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 17-р баг, 22 хорооол, 15-р байрны 86 тоотод оршин суух *******ын Батсайхан /РД: Д-/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл 1-р баг, 12-р байрны 54 тоотод оршин суух Өөлд ******* /РД: ДЮ--д холбогдох

800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11-р сарын 11-ний өдөр хүлээн авч,  2016 оны 11-р сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2016 оны 10-р сарын 15-ны өдрийн 00 цагийн үед жолооч ******* нь өөрийн өмчлөлийн 0000 СЭА улсын дугаартай Майти маркийн ачааны автомашин жолоодож яваад миний 1 тооны халтар зүсмийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас авч ирсэн хурдны угшилтай шүдлэн насны морийг дайрсан. Тухайн үед хохирлыг бүрэн барагдуулна, шүүх цагдаагаар явахгүй гээд крантай машинаар өргөөд ачиж явсан. Хохирлоо барагдуулах гэж түүнтэй уулзахад төлөх боломжгүй хуулийн байгууллагаар шалгуулъя гэсэн. Цагдаагийн байгууллагаас тухайн зам тээврийн ослын улмаас учирсан хохирол нь эрүүгийн хэрэг үүсгэх хохирлын хэмжээнд хүрэхгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Иймд *******оос эд хөрөнгөд учирсан гэм хорын төлбөрт 800 000 төгрөг гаргуулж өгнө үү...” гэжээ. 

           Хариуцагч ******* нь 2016 оны 12-р сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие Түвдэндорж нь нэхэмжлэгч Батсайханы нэхэмжлэл буюу 800 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулж шийвэрлүүлж өгнө үү...” гэжээ

                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ид холбогдуулан 800 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. 

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 800 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлнө гэх тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 11 875 төгрөг, хариуцагч *******оос 11 875 төгрөг гаргуулж, бүгд 23 750 төгрөгийг нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ нь:

1.*******ы нэхэмжлэлтэй, *******ид холбогдох 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 11 875 төгрөг, хариуцагч *******оос 11 875 төгрөг гаргуулж, бүгд 23 750 төгрөгийг нэхэмжлэгч *******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.   

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.                                                                                        

 

 

ШҮҮГЧ                    А.НАРАНТУЯА