| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2016/00709/И |
| Дугаар | 800 |
| Огноо | 2016-12-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 800
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Өндөрхангай сумын Цэцэрлэг багт байрлах, РД:4007859, “Уран булагт хөхий” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт байрлах, “Увс төв” телевизэд холбогдох,
Бензин, шатахууны үнэ 1.617.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Уран булагт хөхий” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Соёлмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Увс телевизийн захирал С.Пүрэвсүрэн нь 2016 оны аймгийн Иргэдийн хурлын сонгуульд Өндөрхангай суманд нэр дэвшиж байсан. Ингэхдээ манай “Уран булагт хөхий” ХХК-ийн шатахуун түгээх станцаас зээлээр бензин түлш авч сонгуулийн штабын болон хувь хүмүүст бензин авч өгч байсан. Үүний тооцоо болох 1.507.000 төгрөгийг дансанд нь хийе гээд тооцоо тулгаад явсан. Бензиний нэхэмжилсэн хугацаа нь дуусаж утсаар ярихад “Дараа 7 хоногт хийчих байх” гээд хийгээгүй. Дараа нь манай компани итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Соёлмааг Улаангом руу явуулж С.Пүрэвсүрэнтэй уулзуулахад “Одоогоор боломжгүй байна, удахгүй хийнэ” гэж хэлээд явуулсан боловч одоог хүртэл холбоогүй байна. Иймд манай компаний тооцоог барагдуулж өгнө үү. Үүнд: Бензиний нэхэмжилсэн тооцоо 1.507.000 төгрөг, буудалд байрласан зардал 80.000 төгрөг, эвлэрүүлэн зуучлалд хандсан улсын тэмдэгтийн хураамж 30.000 төгрөг нийт 1.617.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч “Уран булагт хөхий” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Соёлмаа шүүхэд гаргасан тайлбартаа: “Уран булагт хөхий ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Соёлмаа миний бие Увс телевизээс бензин түлшний үнэ болох 1.617.000 төгрөг нэхэмжилж шүүхэд хандсан. Уран булагт хөхий ХХК болон Д.Соёлмаа миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Уран булагт хөхий” ХХК нь “Увс төв” телевизэд холбогдуулан бензин, шатахууны үнэ 1.617.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Уран булагт хөхий” ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Соёлмаагийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч “Уран булагт хөхий” ХХК нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 40.822 төгрөг төлсөн ба тал хувь болох 20.411 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 20.411 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Уран булагт хөхий” ХХК-д олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Уран булагт хөхий” ХХК нь бензин, шатахууны үнэ 1.617.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 20.411 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Уран булагт хөхий” ХХК-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР