| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2016/00804/И |
| Дугаар | 806 |
| Огноо | 2016-12-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 806
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багт байрлах, РД:2693321, Хаан банкны Увс салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 13-16 тоотод оршин суух, 1983 онд төрсөн, эрэгтэй, РД:ИБ83103014, Боржигон овогт Нармандахын Лувсандорж,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 13-16 тоотод оршин суух, 1960 онд төрсөн, эмэгтэй, РД:ИБ60030402, Буриад овогт Аюушийн Доржханд нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг үндсэн зээлийн үлдэгдэл 5.326.200 төгрөг, зээлийн хүү 5.764.368 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.058.446 төгрөг болон нотариатын зардал 29.500 төгрөг нийт 12.178.514 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарын захирал Ж.Сайнбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Н.Лувсандорж, А.Доржханд нар нь 2010 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Хаан банкны Увс салбараас барьцаат зээлийн гэрээ байгуулан 3.000.000 төгрөгийг сарын 1.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар авч уг зээл дээр 2010 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 1.040.000 төгрөг, 2010 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1.280.000 төгрөг, 2011 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 3.560.000 төгрөг, 2011 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 1.220.000 төгрөг, 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 1.340.000 төгрөг, 2011 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр 1.260.000 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг тус тус зээлсэн байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.3.1, 2.3.4 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 7.427.799 төгрөг, зээлийн хүү 2.679.798 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 113.322 төгрөг, нийт 10.220.919 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй 1507 хоног хугацаа хэтэрсэн, банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардан боловч гэрээний 4.2.11-т заасан үүргээ биелүүлээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк шүүхэд 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл 5.326.200 төгрөг, зээлийн хүү 5.764.368 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.058.446 төгрөг болон нотариатын зардал 29.500 төгрөг нийт 12.178.514 төгрөг гаргуулж өгнө үү. Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ. Н.Лувсандорж, А.Доржханд нараас нэхэмжилж байгаа зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч А.Доржханд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие А.Доржханд болон Н.Лувсандорж бид Хаан банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Одоо нэхэмжилж байгаа 12.178.514 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Мөнгө төлж чадаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй” гэжээ.
Нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарын захирал Ж.Сайнбилэг шүүхэд гаргасан тайлбартаа: “А.Доржхандын шүүхэд гаргасан тайлбартай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 12.178.514 төгрөгийг төлөх, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Увс салбар нь хариуцагч Н.Лувсандорж, А.Доржханд нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг үндсэн зээлийн үлдэгдэл 5.326.200 төгрөг, зээлийн хүү 5.764.368 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.058.446 төгрөг болон нотариатын зардал 29.500 төгрөг нийт 12.178.514 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Доржханд, Н.Лувсандорж нар нь нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 12.178.514 төгрөгийг барагдуулах, хэрэв мөнгөө төлж чадахгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүйг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Н.Лувсандорж, А.Доржханд нар нь Хаан банкны Увс салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 12.178.514 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Хаан банкны Увс салбар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209.806 төгрөг төлсөн ба тал хувь болох 104.903 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 15000941 тоот данснаас 104.903 төгрөг, хариуцагч Н.Лувсандорж, А.Доржханд нараас 104.903 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарт олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарын зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 12.178.514 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Лувсандорж, А.Доржханд нар төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Увс салбараас тэмдэгтийн хураамжид төлсөн 209.806 төгрөгөөс 104.903 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 104.903 төгрөг, хариуцагч Н.Лувсандорж, А.Доржханд нараас 104.903 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Н.Лувсандорж, А.Доржханд нар шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР