| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2020/0049/Э |
| Дугаар | 49 |
| Огноо | 2020-04-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 49
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Л.Солонго,
Шүүгдэгч: Ж.Ч,
Нарийн бичгийн дарга: Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Жа Чид холбогдох 2028000000043 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Өмнөговь аймгийн Д суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, ........................ ХХК-ний ....................... ажилтай, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт ..................................... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т овгийн Жа Ч, регистрийн дугаар ...........................,
Шүүгдэгч Ч нь согтуугаар 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 17 цагийн орчимд Өмнөговь аймаг, Д сум, 3 дугаар баг, Д зочид буудалд Отийн нүүрэн тус газарт компьютерын хулгана шидэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ч-ийг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Хохирогч О-т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 03 сарын 02-ны өдөр Д зочид буудалд ажлаа хийж байтал 17 цаг 50 минутын үед манай ажилтан Ч нь дүү О-ийн хамт согтуу орж ирсэн. Тэгээд надаас бүх ажилчдыг асуусан менежер, нярав нарыг асуусан. Дараа нь нөхөр Жыг асуусан. Тэгэхээр нь би буудлын өрөө рүү орсон гэж хэлсэн. Тэгээд шууд намайг загнасан. Чи архи өглөө ер нь дандаа чи архи өгч байдаг гэж хэлсэн. Ч текний ард орж ирээд миний гуя руу өшиглөсөн. Дүү О нь салгаад цааш нь авч явах гээд татаад явсан чинь Ч мауз барьж байгаад миний нүүр лүү шидээд духан дээр оноод цус гарсан. Ч нь дүүтэйгээ гарч яваад буцаж орж ирээд нөхрөө асуусан. Би 307 тоот өрөөнд байгаа гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар ирээд Ч-ийг авч явсан. Хүний нүүр царайнд халдчихаад гэмшихгүй байгаа. Гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү. Төлбөрийн чадваргүй хүнээс юу авах вэ. /хх-ийн 11-12-р хуудас/
Гэрч Ж.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 03 сарын 02-ны өдөр 17 цагт Тэргүүн зоог гэдэг цайны газар эгч Ч намайг хүрч ирээд эгчийгээ аваач ээжийнд хүргээд өгөөч гэж дуудсан. Тэгээд эгчийгээ аваад ээжийнх рүү явж байгаад ................. зочид буудалны хажуугаар явж байгаад нөхөр нь ажил дээрээ архи уугаад байдаг болохоор архи ууж байна уу ажлаа хийж байна уу гээд эгч ороод гаръя гээд бид хоёр Д зочид буудал руу орсон. Буудлын ресейпшнээс манай нөхөр хаана байна гэж асуусан чинь 307 тоот өрөөнд согтуу унтаж байгаа гэсэн. Тэгээд эгч яагаад та нар ажил хийж байгаа хүнд архи өгөөд байдаг юм бэ гэж хэлээд мауз шидсэн. Отийн духнаас цус гарсан байсан. Нөхөр Ю.Ж нь .............. зочид буудлаас архи авч уусан байсан. Согтоод унтаж байгаад гарч ирсэн. Цагдаа нар ирээд манай эгч Чийг аваад явсан. /хх-ийн 17-р хуудас/
Гэрч Ю.Жа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Энэ хэрэгт өөрийн эхнэр Чийн эсрэг мэдүүлэг өгөхгүй. /хх-ийн 18-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №172 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Отийн биед тархи доргилт, духны язарсан шарх, баруун гуяны цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 20-р хуудас/
Шүүгдэгч Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр би гадуур найзуудтай уулзаж байгаад 2 шил пиво уусан байсан. Тэгээд орой 17 цаг өнгөрч байхад нөхрийнхөө ажилладаг Д зочид буудалд нөхөртэйгөө уулзах санаатай өөрийн төрсөн дүү Отэй хамт явж байгаад очсон. Тэгээд буудал руу ороод үүдэнд байсан ресейпшн Отөөс манай нөхөр хаана байна гэж асуусан чинь өрөөнд согтуу унтаж байгаа гэж хэлэхээр нь би Отийг та нар яахаараа манай нөхөр Жа архи өгч уулгаад байдаг юм бэ, байнга л архи уулгаад байх юм гэж шаардлага тавьсан. Манай нөхөр тэр байгууллагад хамгаалагчаар ажилладаг. Тэгээд тэр доторх ресторанаас байнга архи авч уугаад зээл хийгээд байдаг. Тэрнээс нь болоод цалин нь архины өрөнд өгөөд дуусдаг болохоор нь миний уур хүрээд Отөд хэлсэн юм. Тэгсэн чинь өмнөөс загнаад элдвээр хэлээд байхаар нь би хажууд нь байсан компьютерын маузыг аваад шидсэн чинь Отийн духан дээр оноод цус гарч байсан. Тэгээд түүнээс хойш зодоон цохион болоогүй. /хх-ийн 29-30-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 25-26-р хуудас/
Өмнөговь аймгийн Д сумын .....дүгээр багийн Засаг даргын 2020 оны 03 сарын 13-ны өдрийн 188 дугаартай тодорхойлолт /хх-ийн 33-р хуудас/
“...................” ХХК-ний 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 00/20 дугаартай өргөдөл /хх-ийн 34-р хуудас/
Ч.Тэ иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 36-р хуудас/
Төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 37-38-р хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч нь согтуугаар 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 17 цагийн орчимд Өмнөговь аймаг, Д сум, 3 дугаар баг, Д зочид буудалд Отийн нүүрэн тус газарт компьютерын хулгана шидэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Отийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 172 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Отийн биед тархи доргилт, духны язарсан шарх, баруун гуяны цус хуралт гэмтэл үүссэн. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Уг гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 20-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Хохирогч Отийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч ...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч Чийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь хувийн байдлын хувьд ам бүл 6-уул амьдардаг болох нь: Өмнөговь аймгийн Д сумын ................. багийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 188 дугаартай тодорхойлолтод: “Ж овогтой Ч /................/ нь Д сум /хот/-ын ................................... тоотод ам бүл ....-уул оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов” /хх-ийн 33-р хуудас/ гэснээр, иргэний үнэмлэхийн хуулбар: “овог Т нэр, эцэг, эхийн нэр Ч, нэр Т......................., ........ оны 03 сарын 25-ны өдөр төрсөн” /хх-ийн 36-р хуудас/ гэснээр, төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар: “овог Ц, эцэг, эхийн нэр Ж, нэр От, ........ оны 03 сарын 24-ний өдөр төрсөн” /хх-ийн 37-р хуудас/ гэснээр, төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар: “овог Ц, эцэг, эхийн нэр Ж, нэр О, ......... оны 03 сарын 24-ний өдөр төрсөн” /хх-ийн 37-р хуудас/ гэснээр, төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар: “овог Ц, эцэг, эхийн нэр Ж, нэр А, .......... оны 04 сарын 15-ны өдөр төрсөн” /хх-ийн 38-р хуудас/ гэснээр, төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар: “овог Ц, эцэг, эхийн нэр Ж, нэр Г, .....оны 07 сарын 23-ны өдөр төрсөн” /хх-ийн 38-р хуудас/ гэснээр, “....................” ХХК-ний 2020 оны 03 сарын 13-ны өдрийн 00/20 дугаартай өргөдөлд: “Ж овогтой Ч нь 2019 оны 3 сарын 1-нээс үйлчлэгчийн ажилтай одоог хүртэл ажиллаж байгаа нь үнэн болно” /хх-ийн 34-р хуудас/ гэснээр, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-р хуудас/ зэрэг хувийн байдлыг нь тогтоосон нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний хүсэлтийн дагуу өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.
Улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал гаргав.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн байдал, хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч Ч нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн компьютерын мауз 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “..................” ХХК-д олгож, СD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч От нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Чид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА