Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 130/ШШ2016/00645

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Б сумын 3 дугаар багт оршин суух, РД:************, утас:*********, С овогт Аын Бын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Б сумын 4 дүгээр багт оршин суух, РД:***********, утас:***********, ***********, Ш овогт Аы Тд холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Б, хариуцагч А.Т, орчуулагч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Toyota-Tersel маркийн автомашины үнэ 2400000 /хоёр сая дөрвөн зуун мянган/ төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Т нь 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ *** тоот байгуулж, нэхэмжлэгч А.Б миний өмчлөл, эзэмшилд байсан **-**БӨТ улсын дугаартай, Toyota-Tersel маркийн автомашиныг 2400000 төгрөгөөр худалдаж авсан билээ. Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах тухай 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 635 тоот гэрээ ёсоор машины өртөг болох 2400000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 20-ны дотор төлж өгөхөөр тохирсон боловч одоо хүртэл төлж өгөхгүйгээр гэрээг ноцтой зөрчиж байна. Иймд хариуцагч А.Тээс худалдан авсан машины үнэ 2400000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Т шүүхэд гаргасан тайлбартаа: А.Бын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Надаас нэхэмжилсэн машины үнэ 2400000 төгрөгийг /**************** арлын дугаартай Toyota-Tersel/ маркийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төлж өгөх болно. Хуульд заасан эрх, үүргээ бүрэн ойлголоо. Энэ асуудлаар дээд шатны шүүхэд гомдол гаргахгүй гэдгээ бүрэн ойлголоо. Миний газрын гэрчилгээг нэхэмжлэгч Б барьцаалж авсан гэж тайлбараа бичсэн. Үнэндээ барьцаалж аваагүй, машин дотор байсан. Мөнгийг авч ирж машиныг авна гэж Бын хашаанд оруулж тавьсан. Одоо очиж машиныг авна гэжээ.

Нэхэмжлэгч А.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие А.Б шүүх хуралдааны үед хариуцагч Ттэй машины үнэ болох 2400000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төлж өгнө гэснийг нэхэмжлэгч би зөвшөөрч байна. Мөнгө өгсний дараа машиныг Тий нэр дээр буулгаж өгөх болно. Миний бичиг баримт Тий гэрт байгаа. Шүүх хуралдаанаас гараад машиныг Тд өгөх болно. Мөнгийг өгсний дараа машиныг авна гэж манай хашаанд тавьсан болно. Энэ хугацаанд машиныг унаж ашиглаагүй болно. Хуульд заасан эрх, үүргээ бүрэн ойлголоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Бын нэхэмжлэлтэй, хариуцагч А.Тд холбогдох зээлээр худалдаж авсан Toyota-Tersel маркийн автомашины үнэ 2400000 /хоёр сая дөрвөн зуун мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 11:00 цагт шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр болж товлон зарлаж, шүүх хуралдаан хийсэн боловч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагч А.Т нь нэхэмжлэгч А.Бын нэхэмжлэлийн шаардлага болох 2400000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба нэхэмжлэгч уг хугацаанд төлж өгвөл татгалзах зүйлгүй гэж тайлбар гаргасан тул хариуцагч А.Т нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч А.Т нь нэхэмжлэгч А.Бын нэхэмжилсэн 2400000 /хоёр сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар зааснаар нэхэмжлэгч А.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53350 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, хариуцагч А.Тээс 53350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Бад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ